148. Чингис хаан, тэнд тайчуудыг довтолж Аучу баатар, Ходун орчан, Худуудар зэргийн тайчуудын язгууртныг ургийн ураг хүртэл үнсэн товрог болгож хядав. Улс иргэний нь нүүлгэж, Чингис хаан, Хубхаяа (Ухаа хаяа) гэдэг газар ирж өвөлжив. 149. [Суут богд Чингис хаан, зах нутаг нутаглаж явахын цагт нэгэн өдөр дотоод есөн сайдаа авч мөр хайж, бараа харж яваад зарлиг болруун: "Аль ч зүгээс ямар ч дайсан ирэх магадгүй, есөн сайд минь гурван хэсэг болж яв" гэж зарлиг болов. Эдний зарлигийг дагаж Зэлмэ, Чуу мэргэн, Шигихутуг гурвуул нэг хэсэг болов. Боорчи, Борохул, Мухулай гурвуул нэг хэсэг болов. Сүлдүсний Сорхон-шар, бэсүдийн Зэв, ойрдын Хар хирүгэ гурав нэг хэсэг болж гэрт үлдэв. Эзэн бусад зургаан сайдаа авч мөр хайж, бараа харж, Чахарай хааныг арлаж, Жалман ханыг өлгийлж явтал эзний дороос Халтар тэхХарайн гүйхэд эзэнТолбот бор мориорооДовтлон гүйцэжАгссан нумааАнгайлган татажАлтан сумааАлдлан тэлжАлаг тэхийгАтиртал харважАлсан даруйдАр дахь сайд ньАмдан буужАвч ганзагалахыг завдтал Эзэн зарлиг болов: "Үүнийг та нар үтэр өвчиж шар. Би тэр Шар дэвсэг дээр гарч бараа харъя" гээд одов. Тэнд эзний нойр хүрч, толбот бор морины дэл дээр ташуураа тулж унтаад нэг зүүд зүүдлэв. Чингис хаан сэрээд зургаан сайддаа ирж зарлиг болруун: "Би нэг зүүд зүүдлэвБор зүрх миньБол бол хийвБогино хавирга миньШир шир хийв.Болшгүй дайсанИрэх нь бололтой.Өндөр уулын цаадахӨргөн шар талдГурван хар тугтайГурван зуун дайсан байна.Гурван зуун дайсны Хошууч баатар ньЗээрд морио унажЗэвт сумаа дэлжБат хуягаа өмсөжБараан сахлаа илжБаруун тийш ширвэжЗүүн тийш ажиглажЗүү мэт жирвэлзэжУтас мэт улалзаж явна. Энэ зүүд минь хэрэв үнэн бол зургаан сайд минь та нар яах вэ? гэж асуув.Шигихутуг хэлэв: "Хол ойрыг харагчХоёр хурц нүдээрээМонгол аймгийгМохтолМэргэд аймгийгМэгдэртэлТайчууд аймгийгДалдирталСарын газрыгСаравчлан харжЖилийн газрыгЖилэвчлэн үзэжХар нүдний цэцгийгээрХаан чамдаа тусалъяЭргэх нүдний харцаарЭзэн чамдаа тусалъя" гэв. {mospagebreak}Зэлмэ хэлэв: "Үхэх амиаХайрлахгүйҮгүйрэх малааХарамлахгүйҮзэгдэх дайсныгХалтиртал дайрчЗамдаа тохиолдсоныгЗад цохижМөртөө тохиолдсоныгМөлт цохижХар тугий ньХамран авчБарьсан хүний ньБайлдан алжХийсэх түгий ньГишгэн дэвсэжУранхай тугий ньУландаа гишгэжДайсны сүрийгДаран сөнөөжДахин босохЧадлы нь мөхөөе" гэв. Чуу мэргэн хэлэв: "Довтлон орох чадалгүй боловч Тогтсоныг бататгах чадалтай биЭрчлэн дайрах чадалгүй боловчЭвдэрснийг сэлбэх чадалтай би.Уульхай зантай Чуу мэргэн би,Уулгалан орох цаг болоходУхрах зугтах магадгүйгУрьдаас хаандаа хэлье.Улс орноо тогтоосон хойноУчиртай үгээрээ тусалж чадна.Харь дайсныг довтлох цагтХаан эзэн Чингис чамдХашир миний боломжит үгХааяа боловч тус болно" гэв. Боорчи хэлэв: "Өрсөлдөн ирэх дайсныӨмнөх замыг бөглөжХалдан ирэх дайсныХарайх замыг хаажАчит эзэн чинийАмь биеийг хамгаалжАлтан жолоогий чиньАлдалгүй дагажХандсан зүгт чиньХагацалгүй явъя" гэв. {mospagebreak}Борохул хэлэв: "Харвах сумны Халхавч болжХангинах зэвийнБамбай болжИтгэлт эзэн чинийИдэх биедИрт мэсБүү хүргэе" гэв. Мухулай хэлэв: "Дайсныг даржОлзыг оруулжИрэх дайсныИрийг мохоожБуцах дайсныгБултыг хядажХүлэг мориныхооСүүл дээгүүрХүдэн манан татуулжУнасан мориныхооДэл дээгүүрУргах сайхан нарныУлаан гэрлийг цацруулжБайлдаан бүхэнд ялсанБаяртай сайхан мэдээгБаатар чамдаа хүргэе" гэв. Чингис: Шилдэг зургаан сайдынШийдвэртэй үгийг сонсожШарсан тэхийн махнаасШаламгайлан идэж дуусаадШаргал морины цулбуурыг Шигихутугт өгч"Үзсэн зүүдний миньҮнэн худлыг мэд" гэж явуулав. Шигихутуг, шунхан шаргал морий нь унаад Тал газар тавиулжТайга газар алхуулжХөндий газар хатируулжХөвч газар сажлуулжШар дэвсэгт хүрээдШалгаж сайтар харвалБараан тугийг хийсгэсэнБалмад дайсны цэрэгБачмаг тулгарахадБаатар ШигихутугБайсан газрын зүгБачимдан давхиж ирээд:"Шар дэвсэг дээрЦочмог гарч очволГурван зуун дайсантайБачмаг тулгарч уулзавТайчуудыгТаньсангүйМэргидийгМэдсэнгүйМонголыгМохтол харж чадсангүй Хойшоо ганцхан хяламхийж үзэхэд эзний зүүдэнд үзсэн дайсантай адил мэт байна" гэв. Тэгэхэд зургаан сайд хуягаа өмсөж, бамбайгаа зүүж, байлдаанд бэлдэж байтал дайсны цэрэг хүрч ирэв. Сайд баатар БоорчиСаарал мориндоо мордожСамуун дайсны өмнөөсСамбааг олж очоодСанаа зоригийн асууруун: "Та, юун хүн бэ? Ёст хүн бол ёсоо хэл! Нэрт хүн болнэрээ хэл" гэвэл тэд өгүүлрүүн: "Нэрээ асуулцахаарИрээгүй бид,Нэвширтэл байлдахаарИрлээ бид" Боорчи хэлэв: "Надад учраа хэлбэлНайрамдлаар өршөөж болноНаадах тулах санаатай болНарны галтайд эхэлье" гэв. Тэгэхэд цаадах хүн хэлрүүн: "Танд хэлэх сайн нэрБидэнд үгүйТарвагачин загасчин хүн бид" гэв. Тэгэхэд Шигихутуг өгүүлрүүн: "Тэднээс үг асуух хэрэггүй. Таньсан тайчууд байна. Татгалзалгүй байлдъя" гэв. Борохул буун гүйж, бор бамбайгаа авч, Богд эзнээ хамгаалан зогсов. Зэлмэ, хөндлөн этгээдээс илд барьж ороод Мөртөө тохиолдсоныгЗам гартал цавчижГурван хар тугий ньГулд татаж аваадУулан дээр аваачижУруу харуулан хатгав. {mospagebreak}Чуу мэргэн хэдийнээ дутаажээ. Боорчи урагшаа алалдаж явах зуур хойшоо Чуу мэргэнийг харж өгүүлрүүн: "Үй Чуу мэргэн, байз! Эзэн хаан төлөө ингэж зүтгэдэг билүү! Нүхнээс гарсан алагдаага мэт годхийн зугтах чинь юу вэ?" гэвэл, Чуу мэргэн эргэж ирээд инээж өгүүлрүүн: "Зэргэлдэн байлдъя гэхэд, зэв дутаад байна" гэвэл, эзэн алтан саадгаасаа шунхт зэвээ сугалж өгөв. Чуу мэргэн, шунхан зэвийг сумлан татаж, суниалган дэлж, эрхийдэн сойж, эргүүлэн татаж, суниалган дэлж, эрхийдэн сойж, эргүүлэн чиглүүлж, дайсны тэргүүнийг тас харваж, зээрд халзан морийг барьж ирээд эзэнд унуулав. Эзэн тэр морийг унаж үзвэл нисэх шувуу, хийсэх салхи мэт байв. Тэгээд зөрчих дайсныг цөхрүүлэн дарж, хатгалдах дайсныг загас болгож байтал, Борохулын толгойд сум тусвал, тэр доош унаж, нумаа тэмтэрч аваад салдархилан түшиж бамбайгаа алдалгүй барьж зогсоно. Боорчи урагшаа алалдаж байх зуур, хойшоо харж түүнд өгүүлрүүн: "Эр хүн ганц суманд унадаг билүү? Эврээ цохиолсан ишиг мэт, эргэлзэн салганах чинь юу вэ?" гэвэл, Борохул, мориныхоо буруу талаас харайж мордоод халхавчаа барьж хайхралгүй байлдаж явав. Тэгээд халдаж ирсэн дайсан алагдсан хүнийхээ хүүрийг авч дутаав. Эзэн зарлиг болруун: "Буруу хандсан дайсныг яах билээ?" гэвэл Боорчи өгүүлрүүн: "Бурхан болсон хүнийгБуянаар үддэгБуруу хандсан дайсныгЗэр зэвээр үддэг. Нэхье" гэвэл, тэр үгийг эзэн зөвшөөрч нэхэв. Цайтын цагаан талд дайсныг гүйцээд, олон хонинд орсон чоно мэт цавчиж нэг зуун хүнийг алав. Хоёр зуун хүн дутаав. Энэ байлдаанд зуун морь, тавин хуяг олзолж авав. Тэр цагт Чингис хаан, тэнгэр эцэгтээ мөргөе гэж довцог өндөр дээр гарч,тохмоо дэлгэж тавиад бүсээ хүзүүндээ өлгөж залбиран өчив: "Эрэмгий сайнаарЭзэн эс боллоо, би.Эрхт тэнгэрЭцгийн хайраарЭзэн боллоо, би.Эцэг тэнгэрийн ачаарЭсрэг дайснаа дарлаа, би.Хамрагч сайнаарХаан эс боллоо, би.Хан тэнгэр эцгийнХайраар эзэн боллоо, би.Хан тэнгэр эцгийн өршөөлөөрХарь дайсныг дарлаа, би" гэж мөргөв. Тэндээс мордож явахад эзэн, зургаан сайдаа магтан дуулав. Эхлээд Шигихутугийг магстан нь: "Мэргидийг мэгдүүлжМонголыг мохоожТайчуудыг таньжДайсныг даралцсанТатаарын Шигихутуг минь" гэж магтав. {mospagebreak}Зэлмийг магтсан нь "Ороо гөрөөснийОтлого болсон(Ан гөрөөсийгАнаж мэддэг)Омогт дайсныЗүрхийг чичрүүлсэнУнах морьгүй болоходУнаа авчирч өгсөнУндаасан цангах цагтУух дарс өгсөнСэргэг бага нойртойСэцэн мэргэн ухаантайУлс төрийн төлөөУрьд цагаас зүтгэсэнУрианханы сайн Зэлмэ минь" гэж магтав. Чуу мэргэнийг магтсан нь: "Зарлигийг минь алдалгүй дагажЗаасныг минь эндэлгүй гүйцэтгэжДайсны тэргүүнийгТас харважУнасан зээрд морий ньУулгалан булаажХатгалдах дайсныгХага цохижЗөрчилдөх дайсныгЦөм цохисонЗүрчидийн Чуу мэргэн минь" гэж магтав. Борохулыг магтсан нь: "Харвах сумандХалхавч болсонСурхирах сумандСаравч болсонТолгойгоо шархтахадТохмоо эс алдсанХушиний сайн Борохул минь" гэж магтав. Мухулайг магтсан нь: "Дайсныг даралцажОлзыг оруулалцажИрэх дайсныИрийг мохожБуцах дайсныБовийг хянгардажХүлэг мориныхоо сүүл дээгүүрХүдэн манан татуулжУнасан мориныхоо дэл дээгүүрУргах нарыг гийгүүлжДайсны хөрөнгөнөөсТасархай утас орхилгүйХугархай зүү гээлгүйХураан авч ирсэнЖалайрын сайн Мухулай минь" гэж магтав.{mospagebreak}Боорчийг магтсан нь: "Намайг залуу байх цагтНайман шаргыг эрэх үедНаран ургах хирдНадтай уулзсанаас хойшНасад үнэнээр зүтгэсэнНаху баяны хөвүүнНайрт хүлэг Боорчи минь!Айл зуур явахад Алаг бяруу мэт номхон байвчАлалцах дайсантай уулзахадАрслан барс мэт догширчАюулт дайсныг дарахын төлөөАмь биеэ үл хайрлагчАчит хүлэг Боорчи минь!Ханилж явах цагтХар бяруу мэт номхон байвчХатгалдах дайсантай тулах цагтХарцага шонхор мэт догширчХарийн дайсныг дарахын төлөөХалуун амиа үл бодогчХайрт хүлэг Боорчи минь!Инээлдэн явах цагтИжил бяруу мэт номхон байвчИрэх дайсан учрахадИдэт араатан мэт догширчИдэмхий дайсныг дарахын төлөөИтгэлт биеэ үл хайрлагчИвээлт нөхөр Боорчи минь!Наадан явах цагтНамрын унага мэт эелдэг боловчНанчилдах дайсантай учрахадНачин шонхор мэт довтолжНасан ямагт зүтэгсэнНайз хүлэг Боорчи минь!Харил буцалгүй явагчХаан эзнээ дагагчХайрт хүлэг Боорчи минь" гэж магтан дуулав. Эзэн зургаан сайдаа магтан дуусахад Боорчи, эзнээ магтаж дуулсан нь: "Есүхэй баатар эцэгтэйЕсөн өрлөг түшмэлтэйЕр бүгдийг эрхэндээ оруулсанЕртөнцийн эзэн Чингис хаан минь!Өэлүн хатан эхтэйӨрлөг есөн түшмэлтэйӨгэдэй, Толуй хөвүүнтэйӨршөөл хайр ихтэйӨнгө бүрийн улсыгӨмнөө сөгдүүлсэнӨшөөтөн дайсан бүгдийгӨлмий дороо гишгэсэнӨндөр дээд эзэн хаан минь!Хан эзэн чамайг байхадХарийн дайснаасХалшрах явдалгүй.Эзэн баатар чамайг байхадЭзэрхэг дайснаасЭмээх явдалгүй.Хамаг бүгд хамтарчХамаатан садан мэт эвлэлдэжХарийн дайсныг хамх цохъёХалуун зуураа цэнгэлдэн сууж,Хун галуу мэтХуралдан цэнгэеХудалч хүний үгэндБүүр оръёХарцага шонхор мэтХарайлан дүүлэн явъяХатгалдах дайндХалуун амиаБүү хайрлая.Ангир шувуу мэтАмраг үрээ бүү хөнөөе. . .Алалцах дайсандАмиа бүү хайрлая.Элэг садан дотрооЭв найрамдлыг бүү алдъяЭзэрхэх дайсантай тулахадЭнэ биеэ бүү хайрлая" Хүлэг Боорчийн дуулсан үг энэ билээ. {mospagebreak}Суут богд Чингис хаан, үд зуур явж гурван зуун тайчуудыг дарж эсэн мэнд гэртээ ирж энх амгалан суув. А.то] Нүцгэн баарины Ширээт өвгөн, хөвүүн Алаг Наяа хоёртой элбэж тайчуудын ноён Таргудай Хирилтугийг ойд хоргодож байхад олж бариад, тэр, морь унаж үл чадах тарган тул тэргэнд суулгаж [Тэмүжинд хүргэхээр] авч явахад Таргудай-Хирилтугийн хөвүүд, дүү нар нэхэж булаан авахаар ирэв. Тэднийг ирмэгц Ширээт өвгөн, хөдлөн ядах Таргудайг хөлбөрүүлэн унагаж, гэдрэг харуулан хэвтүүлж, гэдсэн дээр нь сандайлж суугаад, хутгаа сугалж өгүүлрүүн: "Хөвүүд дүү нар чинь, чамайг булааж авахаар ирэв. Хан чамайг одоо би эс алавч, чамд нэгэнт халдсан тул намайг алах болно. Чамайг алавч, нэгэн адил алагдах болно. Иймийн тул чамаар дэр хийж үхье" гэж хутгын ирийг Таргудайн хоолойд тулгавал, Таргудай-Хирилтуг, дүү нар хөвүүддээ их дуугаар уйлан өгүүлрүүн: "Ширээт, намайг алах гэж байна. Намайг нэгэнт албал миний хүүрээр та нар юу хийх вэ? Намайг алаагүй байхад даруй буцагтун. Тэмүжин, намайг алахгүй. Тэмүжинийг эзэнгүй нутагт орхигдоод байхад нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй, сэргэлэн авьяастай хөвүүн гэж би олж авчраад, эмнэг үрээ даага сургах мэт сургаж хүмүүжүүлж явсан билээ. Тэр цагт түүнийг хялбар үхүүлж чадах боловч өршөөж өсгөсөн юм. Одоо Тэмүжин, түүнийг ухаандаа ойлгож, сэтгэлдээ сэнхэрч байгаа биз. Тэмүжин, намайг алахгүй. Та хөвүүд, дүү нар минь үхэт (түргэн) харигтун. Ширээт, намайг алуузай" гэж их дуугаар уйлан бархирвал хөвүүд, дүү нар нь сонсож хэлэлцэв: "Эцгийнхээ амийг аваръя гэж ирсэн билээ. Гэтэл, эцгий минь энэ Ширээт өвгөн албал хоосон амьгүй биеэр бид юу хийх вэ? Одоо алаагүйд буцъя" гэж харив. Тэднийг далд ормогц тайчуудаас зугтаж одсон, Ширээт өвгөний хөвүүн Алаг Наяа хоёр, эцэгтээ буцаж ирэв. Ширээт өвгөн, хөвүүдтэй хамт нийлээд, Таргуйдайг аван хөдөлж, Хутухул-Нуга гэдэг газар хүрэв. Тэнд Наяа өгүүлрүүн: "Бид энэ Таргудайг барьж очвол, Чингис хаан, биднийг хан эзнээ барьж ирсэн итгэмжгүй ард гэж биднийг итгэж нөхөрлөхгүй, харин хан эзэндээ халдсан харц ард гэж барьж алах биз. Одоо Таргудайг эндээс тавьж буцаагаад бид Чингис хаанд биеэр очиж ингэж хэлье: "Бид Чингис хаан чамд хүчээ өгөхөөр ирэв. Бид, Таргудайг барьж ирж явтал, хан эзнээ харсаар байж, х арийн хүнд яаж барьж өгөх вэ гэж халшран өрөвдөж замдаа тавьж буцаагаад, өөрсдөө таныг бишрэн дагахаар ирэв" гэж хэлье гэвэл Наяагийн үгийг эцэг, хөвүүд зөвшөөрч, Таргудай-Хирилтугийг Хутухул-нугаас тавьж явуулаад, Ширээт өвгөн, Алаг Наяа хоёр хөвүүний хамт, Чингис хаанд хүрч ирэв. Тэдний ирсэн учрыг асуувал, Ширээт өвгөн, Чингис хаанд өгүүлрүүн: "Бид, Таргудай-Хирилтугийг авчирч явсан боловч замд эзнээ харсаар байж, харийн хүнд яаж барьж өгөх вэ гэж тавьж буцаагаад, бид өөрөө Чингис хаанд хүчээ өгөхөөр ирэв" гэв. Чингис хаан өгүүлрүүн: "Хан эзэн ТаргудайгХалдаж авчирсан бөгөөсХандаа халдсанХарц ардадИтгэж үл болох тулХарин та нарыгХамаатан садныХамт алах бүлгээ.Хан эзнээ хайрласанХалуун сэтгэл чиньХарин зөв" гээд Наяаг дотночлон өршөөв. 150. Түүний хойно, Чингис хааныг Дэрсүд гэдэг газар байхад Хэрэйдийн Жаха хамбу нөхөрлөхөөр ирэв. Тэр цагт мэргид хатгалдахаар ирвэл, Чингис хаан, Жаха хамбу хоёр хатгалдан байлдаж няцаав. Тэнд түмэн түбэгэн, олан Дунгайд Хэрэйдийн бутарсан иргэн Чингис хаанд дагаар ирэв. Хэрэйдийн Ван хан, урьд Есүхэй баатартай сайхан ханилж анд бололцсон билээ. Анд бололцсон учрыг хэлбэл, Ван хан, Хурчахус буйруг хан эцгийн дүү нарыг алаад авга Гүр хантай эвдрэн тэмцэлдэж, Хараун хавцал гэдэг газар шурган хоргодож, тэндээс зуун хүнтэй арайхан зугтаж, Есүхэй ханд ирвэл, Есүхэй хан, түүнийг асран тэтгэж, өөрийн биеэр цэрэг авч мордоод, Гүр ханыг Хашин оронд дутаалгаж, албат иргэд ба эд малыг Ван ханд өвч өгсний тул анд амраг бололцсон билээ. {mospagebreak} 151. Түүний хойно Ван ханы дүү Эрх хар, ах Ван ханд алагдахаас айж дутаан, Найманы Инанча ханд очив. Инанча хан, цэрэг мордуулж ирэхэд Ван хан зайлж, гурван хот дамжин тэнэж, хар Хятадын Гүр ханд очив. Тэр хантай бас эв тасраад Уйгурын хот, Тангудын балгасаар хэсүүчлэн явж, таван ямаа шөрөглөн сааж, тэмээний цус ханаж идсээр арай гэж Гүсэүр нуурт хүрч ирвэл, урьд Есүхэй баатартай анд барилдсаныг Чингис хаан сэтгэж, Дахай баатар, Сүхэхэй жэүн хоёрыг элч болгон угтуулж, бас дараа нь Хэрлэний эхнээс, Чингис хаан өөрөө тосож аваад өлсөж турж ирэв гэж Ван ханд (харъяат ардаас) гувчуур татаж өгөөд өөрийн хүрээнд агуулж тэжээв. Тэр өвөл хамт нүүж Чингис хаан Хубахаяад өвөлжив. 152. Тэр цагт Ван ханы дүү ноёдын хэлэлцсэн нь: "Энэ хан ах маньҮр садан биднийгҮнсээр хийсгэж болохҮмхий санаа өвөртөлсөнҮл бүтэх хүн байнаХайран ах дүүгээХамран алж баравХар Хятадад басХамгаалал гуйж шургавХамаг улсаа хайрлахгүй Харгислаж зовоов. Үүнийг яах билээ? Урьд долоон настай байхдаа мэргид иргэнд баригдаж, харлаг ишгэн дах өмсөж, Сэлэнгийн Буур хээрт очоод Мэргидийн газар будаа нүдэж амьдарч явсан билээ. Хурчахус буйруг хан эцэг нь мэргид иргэнийг байлдан дайлж, хөвүүнээ аварч ирсэн. Гэтэл энэ Тоорил бас Татаарын Ажай ханд арван гурван настай байхдаа эхийн хамт баригдаж очоод түүний тэмээг хариулж явжээ. Тэндээс Ажай ханы хоньчийн хамт оргож гэртээ ирэв. Түүний хойно найманаас айн дутааж, Сартаул газрын Чуй мөрнөө хар Хятадын Гүр ханд очив. Тэнд нэг жил болоод бас зайлж, Уйгур нутгаар тэнэж, Тангуд газраар зайлж, таван ямаа шөрөглөн (ямааг дэлэвчлэх буюу ишигний хошууг шөрөглөн) сааж, тэмээний цус ханаж идсээр ганц сохор халиун морьтой, Тэмүжинд ядаж ирвэл, Тэмүжин хөвүүн, гувчуур татаж түүнийг тэжээв. Гэтэл, одоо тэр ингэж явснаа мартаад өмхий элэг өвөртөлж явна" гэж хэлэлцэв. Энэ хэлэлцсэн үгийг Ван ханд Алтан ашуг уламжлан айлтгав. Алтан ашугийн хэлсэн нь: "Би энэ хуувь ярианд оролцсон билээ. Гэтэл, хан чамайг тэвчиж чадахгүй тул хамаг сонссоноо айлтгав" гэжээ. Тэр үгийг хэлэлцсэн Элхудур, Хулбари, Арин тайж зэргийн дүү ноёдыг Ван хан бариулав. Ван ханы дүү Жаха хамбу амжин дутааж, Найманд очив. Баривчлан авсан дүү нараа Ван хан нэгэн гэрт оруулж өгүүлрүүн: "Уйгар нутгаар тангуд газраар яаж явсан гэж та нар хэлсэн бэ? Та нар муусайн юу гэж бодов?" гээд нүүрт нь нулимж, гэрт байсан ард цөмийг босгон нулимуулж, тэдний хүлгийг тавиулав. 153. Тэр өвөл өвөлжиж, нохой жилийн (1202 оны) намар, Чингис хаан, цагаан татаар, алчи татаар, тутауд татаар, алухай татаар нартай Далан нэмүргэ гэдэг газар байлдахын урьд Чингис хаан, цааз тогтоож зарласан нь: "Дайсныг дарах цагт олзонд бүү саатагтун. Дайсан нэгэнд дарагдвал тэдний юм хэзээ ч бидний олз болох тул хуваалдаж амжина. Хэрэв бид ухрахад хүрвэл анх довтолсон байрандаа даруй эгж ирвэл зохино. Уг байрандаа эгж ирээгүй хүнийг алтугай" гэж ийм засаг тогтоож зарлав. Далан нэмүргэ гэдэг газар татаартай байлдаж тэднийг дутаалгав. Тэднийг нэхэн байлдаж, Улхуй шилүгэлжид гэдэг газар эзлэн дагуулав. Цагаан татаар, алчи татаар, тутауд татаар, алухай татаар нарын эрхтэн (дээд язгууртан)-ийг дарж харъяат нарыг эзлэх цагт тогтоосон цаазыг Алтан Хучар Даридай гурвуул зөрчиж, олзонд шунан байлдаанаас саатжээ. Хэлсэн үгэндээ хүрсэнгүй, тогтоосон цаазыгдагасангүй гэж Зэв Хубилай хоёрыг явуулж, тэдний олзолсон адуу ба юмыг бүрнээ хураан авахуулав. {mospagebreak} 154. Татаарыг сөнөөж, бүгдийг эзэлсэн хойно, улс иргэний нь яах тухай Чингис хаан, алтан ургаа цуглуулж нэг гэрт ороод их зөвлөлдөөнийг хийв. Тэдний зөвлөсөн нь: "Эрт цагаас наашЭцэг өвгөдийг минь хорлосонЭнэ муусайн татааруудыгЭгнэгт дуусгахын тулТэрэгний булд хэмжижҮгүй хийж устгая.Үлдсэн эхнэр хүүхдийгҮүд бүрд хуваажҮүрдийн боол болгоё" гэж зөвлөлдөж тогтоод, гэрээс гарвал татаарын Их-Чэрэн, Бэлгүтэйгээс асууруун: "Та нар ямар үг зөвлөлдөв?" гэвэл Бэлгүтэй өгүүлрүүн: "Та бүгдийг тэнхлэгийн цүүд хэмжиж, түүнээс өндөр нуруутныг цөмийг хядахаар тогтов" гэв. Бэлгүтэйн энэ үгийг сонсоод Их-Чэрэн, олон татаарт тунхаг зарлаж, хороо бэхлэлтэд цуглуулав. Тэдний бэхлэлтийг эвдэхийн тул манай цэргүүд маш хохиров. Бэхлэлтэд цугласан татааруудыг арай гэж эзлэн авч тэнхлэгт чацуулан хядахад татаар нар хүн тутам "Дэр авч үхье" гэж хутга ханцуйлж байсан тул түүнээс бас манай цэргүүд их хохирчээ. Тэдгээр татаар нарыг тэнхлэгт чацуулан хядаж дуусаад Чингис хаан зарлиг болруун: "Бид ургаараа их зөвлөлдөөн хийснийг Бэлгүтэй гаргаж хэлээд бидний цэргүүдэд маш их хохирлыг учруулав. Үүнээс хойш их эе зөвлөлдөөнд Бэлгүтэйг бүү оруул. Зөвлөлдөөн хийж байхад, Бэлгүтэй, гаднах үйлийг захирч, хэрүүл ба хулгай худлын заргыг шүүж байтугай. Зөвлөлдөөн төгсөж, сархад уусны хойно Бэлгүтэй Даридай хоёр сая орж болно" гэж зарлиг болов. 155. Тэр цагт татаарын Их-Чэрэнгийн охин Есүгэнийг Чингис хаан өөрийн хатан болгож авав. Есүгэн хатан Чингис хааны өршөөлд орж өгүүлрүүн: "Хаан соёрхвол, намайг хүнд бодож асрах биз. Миний эгч Есүй надаас дээр, хан хүнд зохиолдох гоо бүлгээ. Гагцхүү саяын будлианд хааш одсоныг мэдэхгүй" гэвэл Чингис хаан өгүүлрүүн: "Эгч чинь үнэхээр чамаас гоо бол түүнийг эрүүлье. Эгчээ ирвэл чи зайлж сууриа өгөх үү?" гэв. Есүгэн хатан өгүүлрүүн: "Хаан соёрхож, эгчийг минь авчирч уулзуулбал, би эгчдээ даруй зайлъя" гэв. Энэ үгэнд Чингис хаан тунхаг зарлаж эрүүлбэл Есүй хатан, өөрийн хүргэнтэй хат ойд дутааж явахыг бидний цэргүүд үзэж Есүй хатныг барьж авчирсан ба эр нь дутаажээ. Есүгэн хатан, эгчээ үзээд хэлсэн үгэндээ хүрч босоод суусан сууриндаа суулгаж, өөрөө доод этгээд (доод тал)-д суув. Есүгэн хатны хэлсэнтэй адил, Есүй хатан үнэхээр гоо тул Чингис хаан анхааран өршөөж, хатдын зэрэгт суулгав. 156. Татаар нарыг довтлон дуусгаж, нэгэн өдөр Чингис хаан, гэрийн гадна Есүй хатан, Есүгэн хатан хоёрын дунд сууж унд ууж байтал, Есүй хатан ихэд санаа алдав. Үүнд Чингис хаан дотроо сэжиг авч, Боорчи Мухулай хоёр ноёныг урьж ирүүлээд өгүүлрүүн: "Та хоёр энд чуулсан бүх ардыг аймаг аймгаар нь болго. Бус аймгийн хүнийг өөрийн аймагт бүү үлдээгтүн" гэж зарлиг болов. Тэгээд бүх ардыг аймаг аймгаар ялгавал нэгэн залуу сайн эр аймаггүй үлджээ. "Чи юун хүн бэ?" гэж асуувал, тэр хүн өгүүлрүүн: "Татаарын Их-Чэрэнгийн охин Есүйг авсан хүргэн билээ. Дайсанд талагдахад айж дутаан явсан бүлгээ. Одоо дайн амарлив гэж сэтгэж ирээд олон ардын дотор танигдахгүй биз гэж санаж явлаа" гэв. Энэ үгийг Чингис хаанд мэдүүлбэл, хаан зарлиг болруун: "Тэр хүн хорт сэтгэл өвөрлөж ганцаар тэнэсээр одоо энд ирсэн ажээ. Тэр мэт этгээдийг хэдийний тэнхлэгт чацуулж хядсан биш үү. Юунаас буцна. Нүднээс далд болго" гэсэнд түүнийг даруй алав. 157. Мөн нохой жил (1202) Чингис хааныг татаартай байлдаж бай цагт Ван хан, мэргидийг довтлохоор мордож, Тогтоа бэхийг Баргуужин төхүмийн зүг үлдэн хөөж, Тогтоагийн их хөвүүн Төгс бэхийг алж, Тогтоагийн Хутугтай Чаалун хоёр охиныг ба хатдыг олзлон авч, Хуту Чулуун хоёр хөвүүний нь харъяат иргэдийн хамт эзлэн авсан боловч, энэ олзноос Чингис хаанд юухныг ч эс өгөв. 158. Түүний хойно Чингис хаан, Ван хан хоёр найманы хүчүгүдийн Буйруг хантай байлдахаар морилж, Улуг тагийн Сохог ус гэдэг газарт хүрвэл, Буйруг хан байлдан ядаж, Алтай даван хөдлөв. Чингис хаан Ван хан хоёр Сохог уснаас Буйруг ханыг нэхэж Алтай давуулан Хумшингирийн Үрүнгү гол уруу хөөж явав. Гэтэл, тэдний Еди-Тоблуг нэрт ноён, харуул харж яваад бидний харуулын цэрэгт хөөгдөж уул өөд дутаахад олом нь тасарч баригдав. Буйруг ханыг Үрүнгү гол уруу хөөн оруулж, Хишилбаши нуурт гүйцэж түүнийг тэнд сөнөөв. {mospagebreak} 159. Тэндээс Чингис хаан Ван хан хоёр буцаж ирэхэд найманы Хүгсэү сабраг баатар, Байдраг голын билчирт цэрэг засаж байлдахаар тосож байсан ажээ. Чингис хаан Ван хан хоёр мөн байлдахаар цэргээ засаж иртэл, нэгэнт үдэш болсон тул маргааш байлдъя гэж засацгааж хонов. Гэтэл, шөнийн цаг Ван хаан, буусан газартаа гал түлж орхиод, Хар сүүл голыг өгсөн хөдөлжээ. 160. Тэр шөнө Жамуха, Ван хантай хамт хөдөлж яваад Ван ханд өгүүлрүүн: "Тэмүжинд хэдийнээс наймантай харилцаатай байсан билээ. Одоо бидэнтэй хамт эс хөдлөв. Хан! Хан! Би болХамаагүй хол нисэхгүйХайргуна шувуу мэтХамт нэг газар байна.Харин миний анд Тэмүжин болХарьж нисэх шувуу мэтХааш яаш урван өднө.Хан чамаас одоо салжХарь найманд очих гэжХарсаар зориуд хоцров" гэвэл, Жамухын үгийг сонсож, Убчигдайн Хүрэн баатар өгүүлрүүн: "Чи юун дэмий зусардаж, шударга ах дүүгээ ховлон хачилж байна вэ?" гэв. 161. Чингис хаан, тэр шөнө тэнд хоноод маргааш өглөө байлдах гэж босвол Ван ханы буусан газар хов хоосон болсон тул "Харин чи биднийг мэхэлж бууцанд хаясан байна" гээд Чингис хаан хөдөлж, Эдэр Алтайн бэлчрээр гэтэлж сааталгүй явсаар Саарь хээрт очиж буув. Тэндээс Чингис хаан Хасар хоёр, найманууд ямар төвөг учруулсныг мэдсэн боловч, үүнийг нэг ч хүнд хэлсэнгүй. 162. Найманы Хүгсэү Сабраг баатар, Ван ханы хойноос нэхэж, Сэнгүмийн эм, хөвүүд ба эд хөрөнгө, албат ардыг цөм булаан авч, бас Ван ханыг Тэлэгэтү амсар гэдэг газар байхад нэхэн байлдаж, зарим албат иргэн ба адуу малыг булаан аваад буцжээ. Ван ханыг дагаж явсан мэргидийн Тогтоагийн Хуту Чулуун хоёр хөвүүн, тэр завшааныг тохиолдуулж, албат иргэнээ авч Сэлэнгийг чиглэн хөдлөөд эцэгтээ нийлэн очив. 163. Ван хан, найманы Хүгсэү сабраг баатарт дийлэгдээд Чингис хаанд элч явуулж хэлүүлсэн нь: "Найманд эд хөрөнгө ба эм, хөвүүдээ булаагдав, би. Хөвүүн чамаас дөрвөн хүлэг баатраа ирүүлэхийг гуйя. Миний албат иргэн ба эд хөрөнгийг аварч өгнө үү" гэжээ. Чингис хаан цэрэг засаж, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа цэргийн хамт илгээв. Энэ дөрвөн хүлэг баатрыг ирэхийн урьд Улаан хус гэдэг газар Сэнгүм байлдаан хийж байгаад мориныхоо гуяыг шархдуулж баригдахад хүрч байтал, Чингисийн дөрвөн хүлэг очиж түүнийг авраад албат хөрөнгө ба эм, хөвүүд бүгдийг аварч өгөв. Тэр цагт Ван хан өгүүлрүүн: "Урьд Тэмүжиний сайн эцэг Есүхэй баатар миний бутарсан улсыг аварч цуглуулж өгсөн билээ. Одоо хөвүүн Тэмүжин бас дөрвөн хүлэг баатраа явуулж, миний алдагдсан улсыг аварч олж өгөв. Ач хариулахыг тэнгэр газрын ивээл мэдтүгэй" гэв. {mospagebreak} 164. Бас Ван хан өгүүлрүүн: "Анд Есүхэй баатар миньАлдагдан барсан улсы миньАварч цуглуулж өгсөн билээ.Түүний ууган хөвүүнТэмүжин Чингис хаанТэнэж бутарсан улсы миньТэтгэж хурааж өгөв.Энэ эцэг хөвүүн хоёр эл улсы минь тэтгэжХэний төлөө зүтгэжЮуны төлөө зовж байгаа билээ?Өтөлсөн өвгөн биӨндөр уулыг түшижӨвс хагдыг дэрлэжӨөд болж одволӨнөр олон улсы миньӨвлөн хэн эзлэх вэ?Хан Тоорил биХанат гэрээс салжХадат гэрт очволХамаг хураасан улсы миньХарж хамгаалж байх хүнХаана хэн байх билээ?Эзэн Тоорил биЭсгий гэрээс холдожЭнгэр гэрт очволЭнхрийлж хураасан улсы миньЭзэлж хэн захирах билээ?Төрсөн дүү нар байвчТөр барьж чадахгүйТөв сайн авиргүйТүвэг ихтэй хүн бий. Ганц хөвүүн Сэнгүм байвч, түүнд хань болох хүнгүй тул Тэмүжинийг Сэнгүмийн ах болгож, хоёр хөвүүнтэй болоод сэтгэл амар сууя" гэв. Тэгээд Чингис хаан Ван хоёр хоёр, Туул голын хар шугуйд нийлж эцэг хөвүүн болж ёслов. Эрт өдөр Есүхэй баатартай Ван хан анд бололцсон тул Ван ханыг эцэг мэт үзэж, ийнхүү эцэг хөвүүн бололцсон билээ, Энэ тухай хэлэлцсэн үг нь: "Харь дайсантай тулахадХамт нийлж байлдъяХадны гөрөөсийг авлахадХавсарч нийлж явъя" гэв. Бас, Чингис Ван хан хоёр хэлэв: "Хорт могойн хэлХооронд минь хутгажХов жив оруулбалХолдож салалгүй, харинХоёр нүүрээр учирчХор хөнөөлийг тасалж байя.Араат могойн шүд Амрагийн хооронд оржАя эвийг эвдвэлАтаат сэтгэл төрөлгүйАм хэлээрээ уулзан ярьжАливаа учрыг олж байя" гэж бат үгээ барилдаж, амраглан явав. {mospagebreak} 165. Түүний хойно, амраг дээр давхар амраг болъё гэж Чингис хаан сэтгэж, Зүчид Сэнгүмийн дүү Чаур бэхийг гуйж, бас Сэнгүмийн хөвүүн Тусахад өөрийн Хожин бэхийг арилжин өгье гэж гуйвал, Сэнгүм биеэ ихэмсэглэн сэтгэж өгүүлрүүн: "Миний ураг тэднийд очвол, ямагт хатавчинд хоймор харж суух болно. Тэдний ураг бидэнд ирвэл, хоймор сууж хатавч харах болно" гэж ихэмсэглэн, биднийг доромжлон хэлж, Чаур бэх дүүгээ өгөхийг зөвшөөрсөнгүй. Үүнд Чингис хаан дотроо Ван хан, Нялха-Сэнгүм хоёрт дургүй болжээ. 166. Тэгж дургүй бололцсоныг Жамуха мэдэж, гахай жилийн (1203) хавар Жамуха, Алтан, Хучар, Хар хятадын өвөгжин ноёхон, Сүбээдэй-Тоорил, Хачиун бэхи нар эелдэн нийлэлдэж нүүгээд Жэжээр өндрийн хярын Бэрхэ Элэтэд очиж Нялха-Сэнгүмтэй уулзаад, Жамуха ховлон өгүүлрүүн: "Миний анд Тэмүжин, найманы Даян ханд элч илгээж үргэлж харилцаатай байдаг билээ. Тэр,Ам хэлэндээАав хөвүүн гэдэг боловчАвир санаа ньАдвиш өөр бишүүТүүнд итгэж байна уу? Хожидвол та нар юу болохоо мэдэж байна уу? Та нар Тэмүжинтэй байлдахаар мордвол би хажуунаас оролцъё" гэжээ. Алтан Хучар хоёр өгүүлрүүн: Бид: Өэлүн эхийн өнчин хөвүүдийнАхы нь алжДүүгий нь дүүжилжөгье" гэжээ. Хар хятадын Өвөгжин ноёхон өгүүлрүүн: "Гары нь барьжХөлий нь хүлжөгье" гэжээ. Тоорил өгүүлрүүн: "Арга сүвэгчилж Тэмүжиний улсыг булааж авъя. Улсаа автвал тэр яах ч аргагүй болно" гэжээ. Хачиун бэхи өгүүлрүүн: "Нялха-Сэнгүм хөвүүн чамайг сэтгэж, чиний төлөө уртын үзүүрт, гүний ёроолд хүрэхээс буцахгүй" гэжээ. 167. Эдгээр үгийг Нялха-Сэнгүм, эцэг Ван хандаа Сайхан-Тодэ гэгч хүнээр хэлж илгээв. Энэ үгийг Ван хан сонсоод өгүүлрүүн: "Тэмүжин хөвгүүнд тийм муу сэтгэж яаж болно? Бид, Тэмүжин хөвүүнээр тулгуур болгож байгаа атал, түүнд муу санавал тэнгэр биднийг таалахгүй. Жамуха хэзээнээс тэнэмэл чалчаа хүн билээ. Тэр дэмий зөв бурууг хэлж байна" гэж эс таалан буцаажээ. Бас Сэнгүмийн хэлүүлсэн нь: "Амьд хүн, ам хэлээрээ хэлж байхад аав та яагаад итгэдэггүй билээ?" гэж дахин хүн явуулж хэлүүлж ядаад эцэст нь өөрийн биеэр ирж эцэгтээ өгүүлрүүн: "Одоо чамайг амьд байхад биднийг тэр тоомсорлохгүй байна. Хэрэв хан эцэг чамайг цагаан идээнд цацаж, хар маханд хахвал, Харчахус-Буйруг хан эцгийн зовж хураасан улс, зүдэж байгуулсан төрий чинь бидэнд мэдүүлэхгүй болуузай" гэжээ. Ван хан өгүүлрүүн: "Үр хөвүүнээ яаж хөнөөх вэ? Үнэхээр тулгуур болж байгаа түүнд муу сэтгэвэл, тэнгэр биднийг үл таалах болно" гэвэл, хөвүүн Нялха-Сэнгүм уурлаж үүд хаян гарав. Жич, Ван хан, хөвүүн Сэнгүмийг хайрлаж урьж ирүүлээд өгүүлрүүн: "Тэнгэрт үл таалагдахаас айж хөвүүнээ яаж хөнөөх вэ? гэсэн билээ. Та нар чадах бол юу үйлдэхээ өөрсдөө мэдтүгэй" гэжээ. 168. Тэндээс Сэнгүм өгүүлрүүн: "Мөнөөхөн тэд, манай Чаур бэхийг гуйж байсан билээ. Одоо "Багалзуур ид" гэж өдөр болзож ирүүлээд түүнийг барьж авъя" гэв. ("Багалзуур идэх" гэх нь хонины багалзуур махыг ид гэсэн үг биз. Залуу эр эм гэрлэсэн өдрөөс эхлэн гурван хоног хонины хүзүү багалзуурыг хувааж идэх заншил Монгол газар одоо ч хүртэл байна. Хүзүү багалзуурын яс маш бат хэлхээтэй байдаг тул үүгээр эр эмийн бат холбоог бэлэгджээ. Иймийн тул "Багалзуур ид" гэх нь эр эм болох хурим хийе гэсэн үг биз). Тэгж хэлэлцэж тогтоод "Чаур бэхийг өгье. Багалзуур идэхээр ирэгтүн" гэж Чингист хүн илгээв. Тэр ёсоор Чингис хаан, арван хүн дагуулж, Ван ханд очих замын зуур Мэнлиг эцгийн гэрт хоновол, Мэнлиг эцэг өгүүлрүүн: "Мөнөөхөн бид Чаур бэхийг гуйвал, биднийг доромжилж өгсөнгүй билээ. Одоо багалзуур ид гэж гэнэт урих нь жигтэй. Саяхан ихэмсэглэн биднийг тоохгүй байсан хүмүүс, гэнэт яагаад Чаур бэхийг өгөх болов? Үүнд сэжигтэй явдал байна. Хөвүүн чи болгоомжлох хэрэгтэй. Одоо хавар болов. Бидний адуу туранхай байна. Адуугаа таргалмагц очъё гэж шалтаглаж, энэ хэргийг хойш тавивал ямар?" гэсэнд Чингис хаан, түүний үгийг авч өөрөө очсонгүй, Бухатай, Хиратай хоёрыг "Багалзуур ид" гэж явуулаад Чингис хаан, Мэнлиг эцгийн гэрээс буцав. Бухатай Хиратай хоёрыг очмогц, Сэнгүм нар "Бидний хэрэг мэдэгдэв. Маргааш эрт хамарч баръя" гэв. 169. Тийнхүү барих гэж хэлэлцэж тогтсоныг Алтаны дүү Их-Чэрэн гэртээ ирж өгүүлрүүн: "Маргааш өглөө Тэмүжинийг барихаар шийдэв. Энэ үгийг хүргэсэн хүнд Тэмүжин юугаа ч хайрлахгүй өгөх биз" гэвэл, түүний эм Алахчит өгүүлрүүн: "Чиний энэ дэлэм үг, алд хэл чинь юун болно? Хүн сонсож үнэмшүүзэй" гэв. Энэ үгийг сүү хүргэхээр ирсэн тэдний адууч Бадай сонсож буцав. Бадай харьц ирээд нөхөр адууч Хишилигт Чэрэнгийн үгийг хэлбэл, Хишилиг өгүүлрүүн: "Би бас очиж учрыг мэдье" гэж Чэрэнгийн гэрт очвол Чэрэгийн хөвүүн Нарийн-гэгээн, гадна сууж сумаа зүлгэж байна. Нарийн-гэгээн өгүүлрүүн: "Манайхан сая юу гэж ярьсан бэ? Хэлээ татаж, амаа барьж яваасай" гэжээ. Тэгээд Нарийн-гэгээн, бас адууч Хишилигт өгүүлрүүн: "Мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж авчир. Уяж хоноод өглөө эрт мордоно" гэжээ. Хишилиг ирж Бадайд өгүүлрүүн: "Тугаар (сая)-ын чинь хэлсэн үнэн болов. Одоо бид хоёр, Тэмүжинд хэл хүргэе" гэж үг барилдаж, мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж, их гэрийн гадна уяад мөн үдэш хонинд орж нэгэн хурга алаад исэр (ор)-ээ түлж чанаад мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр бэлэн уясан морийг унаж тэр шөнөдөө Чингис хаанд давхиж ирэв. Бадай Хишилиг хоёр, Чингисийн гэрийн араас Их-Чэрэнгийн өгүүлсэн үг ба түүний хөвүүн Нарийн-гэгээний сумаа зүлгэж бэлдэж байсан хийгээд мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж уя гэсэн бүх үгийг Чингис хаанд хэлж өгөв. Бас Бадай Хишилиг хоёр өгүүлрүүн: "Чингис хаан соёрхвол, бидний үгэнд эргэлзэх явдалгүй. Хамран ирж таныг баръя гэж хэлэлцэж тогтсон нь магадтай үнэн" гэв.
Thursday, April 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment