265. Тэр өвөл өвөлжиж, тангуд иргэнд морилъё гэж цэргээ шинээр тоолон бүртгэж, нохой жил (1226)-ийн намар Чингис хаан, тангуд иргэнтэй байлдахаар мордов. Хатдаас Есүй хатныг авч явав. Замын зуур өвөл, Арбухад олон хулан авлахад Чингис хаан, зост (толбот) бор морийг унаж явав. Олон хулан дайрч ирэхэд зост бор морь үргэж Чингис хааныг унагавал, хааны бие маш чилээрхэж Цоорха гэдэг газар буув. Тэр шөнө хоноод өглөө Есүй хатан өгүүлрүүн: "Хөвүүд ноёд хэлэлцэгтүн! Хааны бие шөнө их халуурч хонов" гэв.Хөвүүд ноёд хуралдсанд Хонхотны Толун чэрби өгүүлрүүн: "Тангуд иргэн, байсан газартаа байран нутагладаг, шавар хотондоо шавалдан суудаг тул байран нутагладаг, шавар хотондоо шавалдан суудаг тул байран нутаг, шавар хотоо хаяж тэд хаана очих вэ? Бид буцаж, хааны биеийг сайжруулан, жич дахин байлдахаар мордъё!" гэвэл, хөвүүд ноёд цөмөөр тэр үгийг зөвшөөрч, Чингис хаанд айлтгавал Чингис хаан өгүүлрүүн: "Тангуд иргэн биднийг зүрх шантарч буцав гэх болно. Бид элч илгээж, мөн элчийг иртэл, энд Цоорхад биеэ сувилж байгаад Тангудын хэлэх үгийг сонсож буцвал болно" гэж элчийг томилоод дуу бариулж (албан бичиг нь их төлөв шүлэг бөгөөд цээжлэвч амархан тул дуу гэж нэрлэсэн) хэлүүлсэн нь: "Урьд тангуд иргэн баруун гар болж тусалъя! гэж Бурхан чи хэлсэн билээ. Чиний тэр үгийн ёсоор бид сартаул иргэнийг эрхэндээ оруулахаар мордохдоо чамд мэдэгдвэл, Бурхан чи хэлсэн үгэндээ хүрсэнгүй, цэрэг ч өгсөнгүй, харин их үгээр дайрсан билээ. Тэр үед бид өөр улсад зорьсон тул дараа учраа ололцъё гэж сартаул иргэнд морилж, мөнх тэнгэрт ивээгдэж, сартаул иргэнийг эрхэндээ оруулж, одоо Бурхан чамтай учраа ололцъё гэж ирэв" гэж илгээвэл, Бурхан өгүүлрүүн: "Дайрамх муу үгийг би хэлсэнгүй" гэв. Аша хамбу өгүүлрүүн: "Дайрах үгийг би хэлсэн. Одоо монголчууд та нар байлдаж сураад байлдъя! гэвэл, миний бие Алаша нутагт тэрэм (ханат) гэртэй, тэмээн ачаатай хүмүүс бий. Алаша-д аялж надад ирэгтүн! Тэнд байлдъя! Алт, мөнгө уурс, таваар хэрэгтэй бол Яргай (Нин-ся), Эржиү (Ся-лян) хотод ирэгүн!" гэж илгээжээ. Энэ үгийг Чингис хаанд сонсговол, Чингис хаан бие их халуунтайгаар өгүүлрүүн: "За тэр бишүү. Тэд ийм их үг хэлж байхад бид яаж буцаж болно? Үхэвч тэр их үгийг зүгээр орхихгүй. Мөнх тэнгэр чи мэд!" гэж Чингис хаан Алашаг зорьж хүрээд Аша хамбутай байлдаж, Алаша-д бүсэлж Аша хамбыг барьж, түүний тэрэм гэртэй тэмээ ачаатай иргэнийг үнсэн товрог болтол талж сүйтгэв. "Тангудын омогтой дуулгаргүйгий нь хядаж орж дагагсдыг манай цэргүүд дураар барьж олзолж автугай!" гэж зарлиг болов. 266. Чингис хаан, Цаст ууланд зусаж, цэргээ явуулж, Аша хамбыг дагаж ууланд дутаан бүгсэн тэрэм гэртэн, тэмээн ачаатан тангудыг хураан эзэлж авав. Тэндээс Боорчи Мухулай хоёрт "Тангуд иргэнээс чадлын хэрээр автугай!" гэж соёрхоод зарлиг болруун: "Боорчи Мухулай хоёрт хятад иргэнээс соёрхож эс өгсөн билээ. Хятад иргэний жүйнийг та хоёр адил хувааж авагтун! Тэдний сайн эрсээр шувуугаа бариулж дагуулж явагтун! Сайхан хүүхнээр нь эхнэрүүдийнхээ хормойг засуулж явагтун! Хятад иргэний Алтан хааны итгэлт янагууд нь Монголын өвөг эцгийг хорлосон Хар хятадын жүйн байсан билээ. Одоо миний итгэлт янаг нөхөд Боорчи Мухулай та хоёр бишүү !" гэж зарлиг болов.267. Чингис хаан, Цаст уулнаас хөдөлж, Яргай хотод бууж, Яргай хотоос хөдөлж, Түрэмгий (Лин-жоу) хотыг эвдэж байхад Бурхан, Чингис хаантай уулзахаар ирэв. Тэнд Бурхан, уулзаж алтан сүм тэргүүтэн алтан мөнгөн аяга сав есөн ес, хөвүүд охид есөн ёс, морь, тэмээ есөн ёс, элдэв зүйлс тус бүр есөн есийг бэлэглэн уулзахад Бурханыг үүдний гадна бараалхуулав. Тэр уулзах үед Чингис хааны дотор муухай болов. Түүнээс хойш гуравдугаар өдөр Чингис хаан зарлиг болж, Илаху Бурханд шударга нэрийг өгч, Илаху бурхан шударгыг ирүүлээд Чингис хаан, Илаху-г Толун чэрби гардаж нөгчөөтүгэй! Гэж зарлиг болов. Толун чэрби, Илаху-г гардаж танилгавгэж айлтгавал, Чингис хаан зарлиг болруун: "Тангуд улстай учраа ололцох гэж ирэх замд Арбухад хулан авлаж өвдсөн биеий минь анаая гэж амь биеий минь хайрлаж үг дуртгасан Толун чи мөн биз. Дайсан хүний хорт үгэнд хорсож яваад мөнх тэнгэрийн хүч нэмний ачаар дайсныг гартаа оруулж өшөөгөө авав бид. Илахугийн энэ авч ирсэн нүүдлийн харш (дагшаа орд), аяга сав сэлтийг Толун чи автугай!" гэж зарлиг болов. 268. Тангуд улсыг эзэлж, Илаху Бархунд шударга нэр өгөөд түүнийг тонилгож, тангуд иргэнийг уг удмаар нь хүртэл мохол мушгилгүй болгож (үр үлдэгдэлгүй болгож үүнийг тэмдэглэхийн учир) идээ ундаа идэж уугаад "Мохол мушгилгүй болсон" гэж хэлж төгсгөж бай! гэж зарлиг болов. Тангуд улс, үгээ баталж хэлээд тэр хэлсэн үгэндээ хүрсэнгүйн тул дахин байлдахаар явж, Тангуд улсыг сөнөөн дараад гахай жил (1227) [долоон сарын 12-т Түрэмгий балгасанд, А.то.] Чингис хаан, тэнгэрт халив. Халихын өмнө, тангуд иргэнээс маш олныг Есүй хатанд өгөв. [Эзний алтан хүүрийг хасаг тэргэнд тээж харин өөд болон ирэхэд Сөнидийн Гилүгэтэй баатар магтан шүлэглэсэн нь нь: "Хамгийн хаан, улсын эзэн миньХарцгай шувууны жигүүр болон одовХангинах тэрэгний тээш болон одовЖиргэх шувууны жигүүр болон одовЖигдрэх тэрэгний ачаа болон одов" гэж магтан дуулав. Мунын хөөвөрт хасаг тэрэг булд хүртэл шигдэж таван хүлгээр татаж хөдөлгөн ядаж, гүр их улс зовоход Сөнидийн Гилүгэтэй баатар өчрүүн: "Хөх тэнгэрээс заяагаар төрсөнХүлэг богд эзэн минь!Хүр их улсаа орхиж одов уу, чи?Төвшитгөн байгуулсан улс төр чиньТөгс заяат хатад хөвүүд чиньТөрсөн их газар ус чиньТэмүжин эзэн чамайг хүлээж байна.Ариунаа байгуулсан төр чиньАлбат олон улс чиньАмраг хатад хөвүүд чиньАлтан орд харш чиньАлс газар билээ.Удирдан байгуулсан төр чиньУчирсан хатад хөвүүд чиньУраг элгэн монгол чиньУлс олон иргэн чиньУнасан Дэлүүн болдог чиньТэнд хол байна.Хээр азарганы хөхлөөр хийсэнХийр туг сүлд чиньХэнгэрэг бүрээ уриа чиньХэлэхгүй бүгд улс чиньХэрлэний Хөдөө арал чиньТэнд билээ эзэн минь!Бүтэхийн урьд учирсанБүртэгэлжин сэцэн хатан чиньБуянт газар нутаг чиньБоорчи Мухулай нөхөд чиньБулт их улс чиньТэнд билээ эзэн минь!Хувилгаанаар учирсанХулан хатан чиньХуур цуур хөг дуу чиньХотол бүгд улс чиньХутагт эрхэн (эрхэм) газар ус чиньТэнд билээ, эзэн минь!Харууна уулыг дулаан гэж Харь тангудыг олон гэжХатад охидыг гоо гэжХамаг монголоо мартав ууХайрт эзэн минь!Халуун амийг чинь алдавчХас эрдэнэ мэт хүүрийг чиньХамгаалан авч харъя эзэн минь!Хатан Бүртэгэлжинд чинь үзүүльеХамаг улсад чинь хүргэе"гэж өвчөлХаан эзэн энэрэн соёрхов.Хасаг тэрэг хангирсан хөдлөвХамаг улс баясгалант болов.Хан их газар тэнд хүргэвХамгийн мөнхийг тэнд оршуулжХаан зайсангуудын тулгар болжХамаг улсын бштээн болоодНайман цагаан гэр болов за.Энэ их улсад тунхаг зарлажӨмссөн цамц, өргөө гэрОроосон оймыг тэнд онголов.Үнэн хүүрий нь заримууд БурханХалдунд онголов гэх, заримууд Алтай хааны ард, Хэнтий ханы өвөрт Их өтөг нэрт газар онголов гэх бий А.то.] 269. Хулгана жил (1228) Цагадай, Бат тэргүүтэй баруун гарыг эзэлсэн хөвүүд, Отчигин ноён, Жэү, Есүнхэй тэргүүтэн зүүн гарыг эзэлсэн хөвүүд, Толуй тэргүүтэн голыг эзэлсэн хөвүүд охид, түүний ноёд, мянганы ноёд бүгдээр Хэрлэний Хөдөө арал (одоогийн Баян-Улаан)-д хурж, Чингис хааны гэрээсэлсэн зарлигийн ёсоор Өгэдэйг хаан өргөмжлөв. Цагадай ах, Өгэдэй дүүгээ хаан өргөмжлөөд Чингис хаан эцгийн алтан амийг сахиж байсан хэвтүүл, хорчин, мянган торгууд хаан эцгийн шадар явсан өмч түмэн хишигтнийг Цагадай Толуй хоёр, Өгэдэй хаанд өгөв. Голын улсыг мөн ёсоор Өгэдэй хаанд өгөв. 270. Өгэдэй, хаан өргөмжлөгдөөд шадар бараа болох түмэн хишигтэн, голын улсыг өөрөө захирч урьдаар Цагадай ахтай зөвлөөд, Чингис хаан эцгийн дуусгаагүй Багдад улсын Халиф султанд аялсан Чормаган хорчийн хойноос Оготор Мөнхөт хоёрыг илгээв. Бас урьд Сүбээдэй баатрыг Ханлин, Хипчак, Багижид, Орос, Асу, Сасу, Мажар Кэшимир, Чэркэс, Болгар, Кэрт улсуудад хүртэл, Ижил, Яик мөрнүүдийг гэтлүүлэн, Мэкэтмэн, Хэрмэн, Кэйбэ тэргүүтэн хотыг байлдан эзлүүлэхээр явуулсан нь тэдгээр улсын эсэргүүцэл үлэмж гэх мэдээг аваад Сүбээдэйн хойноос Бат, Бүри, Мөнх тэргүүтэн хааны төрлийн ахмад хөвүүд ноёдыг Бат ахлан захиртугай! гэж зарлиг болов. Гол улсаас гарсан цэргийг Гүюг ахалтугай! гэж зарлиг болов. Энэ аянд улс иргэнийг захирсан хан хөвүүд өөрсдийн хөвүүдийн ахмадыг явуултугай! Улсыг эс захирсан хан хөвүүд, түмэн, мянган, зуун, аравны ноёд, олон хүн хэн боловч, мөн тэрчлэн өөрийн хөвүүдийн ахмадыг явуултугай! Ханы охид хүргэд мөн түүний адилаар хөвүүдийнхээ ахмадыг явуултугай! гэж зарлиг болоод бас Өгэдэй хаан өгүүлрүүн: "Хөвүүдийн ахмадыг ингэж аянд явуулах саналыг Цагадай ах гаргав. Цагадай ахын хэлүүлсэн нь: "Сүбээдэйн хойноос хөвүүдийнхээ ах бүрийг явуулна. Хөвүүдийн ах аялбал цэрэг арвин болно. Цэрэг олон бол үзэгдэх сүр хүч их болно. Тэнд, дайсны хүн үлэмж, харийн улс олон бий. Тэр хязгаарын улсууд хэцүү. Хилэгнэвэл өөрийн биеийг мэсээр хорлож үхэх улс бий. Хурц мэстэй гэнэ" гэж илгээжээ. Цагадай ахын хичээн болгоомжилж хэлсэн энэ үгийн ёсоор хөвүүдийн ахмадыг томилж явуулъя! гэж зүг зүгт тунхаг зарлаж Бат, Бүри, Гүюг, Мөнх тэргүүтнийг аянд мордуулах болсон учир ийм билээ" гэжээ. 271. Бас Өгэдэй хаан, Цагадай ахад зөвлөж илгээсэн нь: "Би Чингис хаан эцгийнхээ бэлэн сууринд суув. Ямар эрдмээр хаан суув? гэж би хэлэгдэх бишүү? Цагадай ахыг зөвшөөрвөл бидний хаан эцгийн эзэлж дуусгаагүй орхисон Хятад улсын Алтан хааныг эзлэхээр морилъё" гэж зөвлөж илгээвэл, Цагадай ах зөвшөөрч "Юу алзах вэ? Аураг ордоо сайн хүнд тушаагаад морилогтун! Би эндээс цэрэг гаргаж илгээе!" гэжээ. Их ордоо Олдхар хорчинд тушаав. 272. Туулай жил (1231) Өгэдэй хаан, хятад иргэнд морилж, Зэвийг манлай болгож илгээв. Тэгээд Хятадын цэргийг хиартал хядаж, Цавчаалын даваагаар давж зүг зүгт олон хотыг хааж байлдах цэргүүдийг явуулав. Тэр үед Өгэдэй хаан өвчин хүрч үг хэлж чадахгүй болов. Бөө, төлөгчин нараар мэрэглүүлбэл Хятад улсын газар усны эзэд, хүн хөрөнгөө сүйтгүүлж, хот балгасаа эвдүүлсний учир хилэгнэн хаанд хор хүргэж байна гэв. Хүн хөрөнгө, алт мөнгө, адгуус идээгээр золио өгье гэж төлөгдвөл өвчин ялааршихгүй харин улам хүнд болов. Ойр төрлийн хүнээс золио болгож өгье гэж төлөгдвөл хаан гэнэт нүдээ нээж ус гүйж уугаад "Юу болов?" гэж асуув. Бөө нар өгүүлрүүн: "Хятад улсын газар усны эзэд газраа сүйтгүүлж, хүн хөрөнгөө талуулаад хорлож ийм өвчин хүргэжээ. Элдэв бусад юмаар золио төлөөс өгье гэхэд зөвшөөрөхгүй улам хилэгнэж байна. Гагцхүү ойр төрлийн хүнийг золио болгож өгье гэвэл зөвшөөрч өвчнийг хөнгөрүүлж байна. Одоо яахыг зарлиг мэднэ!" гэж өгвөл Өгэдэй зарлиг болруун: "Хан хөвүүдээс миний дэргэд хэн байна?" гэвэл, дэргэд нь байсан Толуй өгүүлрүүн: "Суут Чингис хаан эзэн минь, дээр чинь ах нар, доор чинь дүү нар байтал, хаан ах таныг агт морь шиг сорьж, иргэ хонь шиг барилж үзээд их сууринд суулгаж, олон улсыг захирах дээд үүргийг даатгав. Намайг хаан ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж яв гэсэн билээ. Одоо хаан ах чамайг алдвал, би хэний мартсаныг сануулж, хэний унтсаныг сэрүүлэх вэ? Үнэхээр хаан ах муужирвал, олон монгол улс өнчирч, Хятад улс баясах болно. Хаан ахын оронд би золио болъё! Тул загасны нурууг тунтарч явлаа, би. Хилэм загасны нурууг хяргаж явлаа, би. Илийг ялж, далдыг дарж байв. Миний нүүр гоо, нуруу өндөр биз. Бөө нар бөөлж залбирагтун!" гэв. Бөө нар бөөлөн залбирч, адисласан усыг Толуйд уулгав. Бяцхан суугаад өгүүлрүүн: "Согтов би. Согтсоноос сэргэтэл өнчин өчүүхэн дүү нар ба бэлбэсэн бэр Бэрүдийг хүмүүжүүлэн асрахын хаан ах мэдтүгэй! Аливаа үгээ хэлэв, би. Согтов!" гээд гаран одож муужирсан билээ. 273. Өгэдэй хаан, тэгээд Алтан хааныг мөхөөж Сяа-Сы (зарц) нэрийг өгч, алт, мөнгө, алттай хээтэй уурс таваар, агт морь, албат зарцыг хурааж аваад захирагч, мэдээлэгч нарыг томилоод Нанжин, Жунду ба зүг зүгийн хотуудад дарга нарыг тавьж төвшин мэндээр буцаж, Хар Хоруим хотод ирж буув. 274. Чормаган хорчи, Багдад улсыг дагуулжээ. Тэндхийн газар сайн, эд эрхэм гэдгийг мэдээд Өгэдэй хаан зарлиг болруун: "Чормаган хорчи, мөн тэр газарт захирагч (тамгач) болж, шар алт, шармал чимэг, хоргой, магнаг, хив, торго, сувд, тана, урт хүзүүтэй, өндөрхөлтэй аргамаг морь, ачааны тэмээ, луус зэрэг юмыг жил бүр хүргэн ирүүлж байгтун!" гэв. Сүбээдэй баатрын хойноос явсан Бат, Бүри, Гүюг, Мөнх тэргүүтэн олон хөвүүд Ханлин, Хипчак, Бажигидыг оруулж, Ижил, Яик мөрнийг гэтэлж, Мэгэд хотыг эвдэж оросыг хядаж сүйтгэв. Асу, Сасу, Боларман, Хэрмэн, Кива зэрэг хотын иргэнийг эзлэн дагуулж, дарга захирагч нарыг тавиад буцав. Урьд Зүрчид Солонгосыг эзлэхээр аялсан Жалардай хорчийн хойноос Есүдэр хорчийг явуулав. Түүнийг тэнд захирагч суутугай! гэж зарлиг болов. 275. Бат, хипчак нутгаас Өгэдэй хаанд нууцаар өчиж илгээсэн нь: "Мөнх тэнгэрийн хүчинд, хаан ахын сууд Мэгэд хотыг эвдэж, Орос улсыг эзэлж, зүг зүгт арван нэгэн харь улсыг оруулж, алтан жолоогоо татаж салалцах болоход их асар босгож хуримыг хуримлав. Энэ хурим дээр би бүх хан хөвүүдийн ахмад тул нэг хоёр аяга сархад тэргүүлэн уув. Гэтэл, Бүри Гүюг хоёр надад муудаж хуримаас гарч одов. Явахдаа Бүрийн хэлсэн нь: "Бат бид адил байтал, яагаад тэргүүлэн уух билээ?" Тэр сацуурах санаатай сахалт эмгэнийг өсгийгөөр давтаж өлмийгөөр гишгичих юм сан! гэжээ. Гүюгийн хэлсэн нь: "Бид хоёр тэр нум сум агссан эмгэдийн эгмийг харвалдъя" гэжээ. Элжгэний хөвүүн Аргасуны хэлсэн нь: "Тэдэнд модон сүүл зүүвэл зохино" гэв. Бид, харь элэгтэй, дайсан улсын дотор явж байгаа учир зүйгээ гаргаж хэлсэн боловч, Бүри, Гүюг хоёр тэгж хэрүүлийн үгийг хэлээд найрамдалгүй тарав. Одоо яахыг хаан авга мэдтүгэй!" гэж өчиж илгээжээ. 276. Батын энэ үгийг сонсоод Өгэдэй хаан маш хилэгнэж, Гүюгийг бараалхуулсангүйгээр өгүүлрүүн: "Энэ түрэмгий гайхал, хэний үгэнд орж ах хүнийг ам мэдэн доромжлох болов? Ганц муу өндөг ялзарчээ. Ах хүний өөдөөс эсэргүүцсэн ажээ. Харь хол газар хайгуулд явуулж, арван хурууны нь хумсыг ханзартал уул мэт хотыг эзлүүлэхээр урагш зүтгүүлье! Зах хол газрын захирагч болгож таван хурууны нь хумсыг тамтартал бат бэх хотыг байлдуулан авируулъя! Бузар муу түрэмгий Аргасун, хэнийг дуурайж, бидний ургийн хүнд ам гарч доромжлох үг хэлэв? Гүюг Аргасун хоёрыг хамт илгээе! Зүй нь Аргасуныг албал зохих билээ. Гэтэл, та нар алагчлах гэх биз. Бүрийн тухай бол Батад хэлэгтүн! Цагадай ахад хэлж илгээтүгэй! Цагадай ах мэдтүгэй!" гэв. 277. Хан хөвүүнээс Мангай, ноёдоос Алчидай, Хонхордай, Жанги тэргүүтэн ноёд дуртган өчрүүн: "Чингис хаан эцгийн чинь зарлиг билээ: Хээрийн үйлийг хээр шийтгэж, гэрийн үйлийг гарт шийтгэх билээ. Хаан, одоо Гүюгт хилэгнэж байна. Энэ бол хээрийн үйл хэрэг мөн. Хаан соёрхвол энэ хэргийг Батад тушааж илгээвэл болох уу?" гэж өчвөл энэ үгийг хаан зөвшөөж тайтгараад Гүюгийг уулзуулж буруушаан донгодож сургасан нь: "Аянд явах зуур эрүүл бөгстэй хүнийг эс үлдээсэн гэнэ, чи. Цэрэг хүний нүүрийн арьсыг хуулж явсан гэнэ, чи. Чиний тэр уур хилэнгээс айж, Орос улсыг дагаж орсон гэж бодож байна уу? Чи орос иргэнийг ганцаараа дагуулж оруулсан мэт санаж, бардам омог гаргаж, ах хүний өөдөөс эсэргүүцэв үү? Чингис хаан эцгийн зарлигт: Олон хүн хүчтэй, гүн ус аюултай! гэж бий бишүү. Сүбээдэй Бужиг хоёрын далавч дор явж олон бүгдээр хамсаж, орос, хипчакуудыг оруулж авсан байтал, чи анх удаа гэрээс гараад орос, хипчакийн нэг ч хүнийг олж барьсангүй, адаглавал ишигний шийр ч олж авсангүй байж эрэмгий түрэмгий зан гаргаж, ийм тийм үг хэл болж, ганц биеэ гайхуулж явдаг чинь юу вэ? Харин Алчидай, Хонхордай Жанги нар, бургилсан зүрхийг дарах нөхөр болж, буцалсан усыг сэвэх шанага болж уур хилэнг минь амирлиулав. Хээр болсон хэрэг тул үүнийг Бат шийтгэвэл зохино. Гүюг Аргасун хоёрыг Бат мэдтүгэй! Бүрийг Цагадай ах мэдэж шийтгэтүгэй!" гэв. 278. Бас Өгэдэй хаан зарлиг болруун: "Чингис хаан эцгий минь хамгаалж явсан хэвтүүл, хорчин, торгууд, бүх хишигтний тухай нийтэд тунхаг зарлигийг буулгах нь: Хаан эцгийн зарлигийг урьдын ёсоор дагаж явтугай! Хорчин, торгууд урьд ёсоор өдөр дараалан ээлжлэн манаж, наран шингэмэгц үүргээ хэвтүүлээс өөр хүн дотогш ордонд орвол хэвтүүл манаач, тэр хүний толгойг цавчиж хаятугай! Шөнө яаралтай мэдээг хүн хүргэж ирвэл хэвтүүлийн хамт гэрийн хойно байж мэдээгээ хэлтүгэй! Орд гэрт орох гарах бүх зүйлийг Хонхордай Ширхан хоёр хэвтүүлтэй хамт элбэж эрхлэн мэдтүгэй. Элжигэдэй итгэлтэй хүн боловч үдэш хэвтүүлийн дэргэдүүр яваад хэвтүүд баригдсаны адилаар зарлигийг дагаж, хэдий итгэлтэй хүн боловч хэвтүүлийн ойр очиж үл болох ба хэвтүүлийн тоог асууж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр бүү явтугай! Хэвтүүлийн завсраар бүү явтугай! Хэвтүүлийн дэргэдүүр явж, хэвтүүлийн завсраар орсон ардыг хэвтүүл барьтугай! Хэвтүүлийн тоо асуусан хүний тэр өдрийн унаж явсан эмээл хазаартай морийг бүх хувцасны хамт хэвтүүл автугай. Хэвтүүлийн байрны дээр хэн ч сууж үл болно. Хэвтүүл, туг хэнгэрэг, дөрөө, жад, аяга савыг асарч хадгалтугай! Идээ унд, архи айраг, мах шүүсийг хэвтүүл даргалж мэдтүгэй!" гэж зарлиг болов. "Орд тэргийг хэвтүүл асарч мэдтүгэй! Бидний шувуу авлахад хэвтүүлийн зарим нь орд гэр, тэргийг сахиж, зарим нь бидэнтэй хамт явтугай! Хэвтүүлчин, нутаг үзэж, орд өргөөг нүүлгэж буулгатугай! Ордны үүдэнд хаалгачин хэвтүүл үргэлж сахиж байтугай! Бүх хэвтүүлийг мянганы ноён Хадаан захирч мэдтүгэй!" гэж зарлиг болов. "Бас хэвтүүлийн ээлж хишгийн ноёд Хадаан Булхадар хоёр, нэг ээлж болон хавсарч, нэг ээлж болон манаж, ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сэргийлж манатугай! Амал Чанар хоёр хавсарч нэг ээлж болж ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сэргийлэн манатугай! Хадй Хорчи-хачар хоёр хавсарч, нэг ээлж болон орж ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сахиж манатугай! Ялбаг Хараудар хоёр хавсарч нэг ээлж болон орж ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сахиж манатугай! Бас Хадаан, Булхадарын ээлж, Амал, Чанарын ээлж, энэ хоёр ээлж жасааны манаачид ордны баруун этгээдэд байрлаж суутугай. Энэ дөрвөн ээлжийн хэвтүүлийг Хадаан ноён захирна. Бас хэвтүүл миний биеийншадар ордыг тойрон байж үүдийг сахиж харгалзтугай. Хэвтүүлийн хоёр хүн ордонд орж сөн түшиж барьтугай!" гэж зарлиг болов. "Бас хорчныг захирсан Есүнтэй, Бүхэдэй, Хорхудаг, Лабалха дөрвүүл нум сум агссан торгуудаа дөрвөн ээлж болгож, ээлж бүрийн хорчиноо захиран орж сахитугай!" гэж зарлиг болов. "Бас торгуудын ээлжийн ахлагчдыг урьдын захиран мэдэж байсан хүний ургаас болгож, урьд мэдэж байсан Алчидай Хонхордай хоёр хавсарч нэг ээлж торгуудыг захирч ортугай. Тэмүдэр Жэхү хоёр хавсарч нэгэн ээлж торгуудыг захирч ортугай! Мангудай гэзэглүүр (туслах) нэгэн ээлжийн торгуудыг захирч ортугай!" Бас хаан зарлиг болруун: "Бүх ноёдыг Элжигэдэй ахалж, Элжигэдэйн үгээр явтугай! Ээлжийн манаач, цагаас хожимдвол урьдах зарлигийн ёсоор гурван бэрээ жанчтугай! Мөн хүн дахин ээлжээс хожидвол долоон бэрээ жанчтугай! Бас тэр хүн өвчний шалтгаангүй, ээлжийн ахлагчийн зөвшөөрөлгүйгээр гурав дахь удаа тасалбал бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж үзэж, гучин долоон бэрээр жанчаад хол газар нүдний далд цөлж орхиё. Бас ээлжийн ахлагчид, харьяат хишигтнээ бүртгэн жагсаасангүйгээр манаанд орвол ээлжийн ахлагчдыг шийтгэе! Бас ээлжийн ахлагчид гурван ээлж солилцохдоо энэ зарлигийг хишигтэндээ сонсгож байтугай. Зарлиг сонссон бөгөөтөл хишигтэн ээлж тасалбал зарлиг ёсоор шийтгэе! Энэ зарлигийг хишигтэндээ эс сонсгосон бол ээлжийн ахлагчдын буруу болно. Бас ээлжийн ахлагчид харьяалж хамт манаж байгаа миний хишигтэн нарыг ахлагч гэсэн төдийгөөр дур мэдэн шийтгэж үл болно. Тэд, засгийг зөрчвөл бидэнд мэдэгдэж ирүүлтүгэй! Алах ёстойг бид ална. Шийтгэх ёстойг бид шийтгэнэ. Ахлагч гэсэн төдийгөөр бидэнд мадагдахгүйгээр, миний хишигтэнд гар хөл хүргэвэл нударгын оронд нударгаар, бэрээний оронд бэрээгээр цохиж хариулна. Гаднах мянганы ноёдоос миний хишигтэн дээр биз. Гаднах мянганы ноёд, миний хишигтэнтэй хэрэлдвэл мянганы ноёдыг шийтгэнэ" гэж зарлиг болов. 279. Бас Өгэдэй хаан өгүүлрүүн: "Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыгбүү зовооё. Хөлий нь хөсөр, гары нь газар тавиулж жаргуулъя. Хаан эцгийн бэлэн суурийг эзлээд иргэнийг үл зовоохыг эрхэм болгоно. Шөл шүүс болгож харьяат улсын сүрэг хонь бүрээс нэжээд хонь жил тутам авч байна. Зуун хониноос нэжээд хонь гаргаж улсын доторх үгээгүй ядуучуудын тусламж болгож өгтүгэй. Бас олон ах дүү эр цэрэг, агт морь дараалан чуулах бол чуулагсдын ундыг тухай бүр ардаас татварлан авах нь зохилдохгүй. Зүг зүгийн мянгат бүрээс гүү гаргаж, мөн саах саальчин адуулах нутагчныг томилж өр хөлсийг төлөөд унагачин болготугай. Бас ноёд ах дүү нар чуулбал өглөг соёрхлыг өгч байя. Үүний тул эд уурс, мөнгө, сүх, нум, саадаг хуяг, зэв зэргийг байшин зооринд хадгалж, тэр байшин балгасыг сахиулъя. Үүнийг зүг бүрээс балгасчин, амучин (аму будаа хадгалагч) нарыг томилж сахиулъя. Бас улс иргэнийг нутаг усыг хувааж өгье. Нутгийг хувааж сонгож нутаглахад мянгат бүрээс нутагчныг ялгаж гаргавал болно. Бас цөл говь нутагт гөрөөснөөс өөр амьтангүй байна. Ард иргэн, уужим суухыг хүснэ. Чанай Уйгуртай хоёр тэргүүтэй нутагчныг явуулж, цөл говьд худаг малтуулж хашуулъя. Бас элч нарыг одоогийн байдлаар явуулахад элч нар удаан явах ба ард олонд зовлон чирэгдэл үлэмж байна. Одоо бид байнга журам болгож зүг зүгийн мянгатаас замчин улаачин гаргаж, суурь суурьд өртөө тавьж элч нарыг ард олны дундуур хамаагүй уургын улаа унаж хэсүүчлэн давхихгүй гагцхүү өртөө замаар явах болгоё. Энэ үйл хэргийг ингэж явуулъя гэж Чанай Булхадар хоёр санаж бидэнд дуртгасан нь зөв зүйтэй санагдах боловч, Цагадай ах мэдтүгэй! Эдэгэр хэлсэн үйлсийг зохимжтой гэж зөвшөөх эсэхийг Цагадай ах шийтгэтүгэй!" гэж илгээвэл, эдгээр асууж илгээсэн бүх үйл хэргийг цөм зөвшөөрч "Тэр ёсоор хийтүгэй!" гэж хариу илгээжээ. Бас Цагадай ахын хэлж илгээсэн нь: "Би эндээс угтуулан өртөө замыг байгуулсугай. Бас эндээс Батад элч илгээе. Бат угтуулан өртөө зам байгуулж холботугай!" гээд бас өгүүлсэн нь: "Бүгдийн хооронд өртөө зам тавья гэдэг, зөвөөс зөв үгийг дуртгажээ!" гэж илгээжээ. 280. Тэндээс Өгэдэй хаан өгүүлрүүн: "Энэ явдлыг Цагадай ах, Бат тэргүүтэн баруун гарын хөвүүд, ах дүү нар цөм. Отчигин ноён, Кэхү тэргүүтэн зүүн гарын хөвүүд ах дүү нар цөм, голын охид, хүргэд, түмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, арваны ноёд цөм зөвшөөрчээ. Зөвшөөрсөн зүйл нь: Далай хаан (Өгэдэй хааныг жижиг хаадаас ялгаварлаж, их хаан буюу Далай хаан гэнэ)-ы шөлд хэрэглэхээр жил тутам сүрэг бүрээс нэжээд шүлгэн иргийг харгаж өгнө. Зуун хониноос нэжээд зусаг хонь гаргаж, үгээгүү ядуу хүмүүсийн тусламж болгож өгвөл сайн бий. Өртөө тавиулж, замчин, улаачныг гаргавал олон улс иргэнд амгалан болох ба элч нарт дөхөмтэй гэснийг бүгдээр зөвшөөрчээ гэж хаан зарлиг болж, Цагадай ахтай зөвлөөд Цагадай ах зөвшөөрсөн тул бүх улсаас, зүг зүгийн мянгатаас хааны зарлигаар жил тутам, сүрэг хониноос нэжээд шүлгэн иргэ, зуун хониноос нэжээд зусаг хонь гаргуулав. Гүүг гаргуулан цуглуулж унагачныг суулгав. Унагачин, балгасчин, амучныг томилж гаргуулав. Замчин, улаачныг гаргуулж суурилах газрыг тогтоож, өртөө замыг тавиулаад Арачиан Тогучар хоёроор захируулж, замын нэгэн суурь өртөөнд хорин улаачныг гаргав. Суурь тутмыг хориод улаачтай болгов. Улааны морь, шүүсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр бэлтгэж, охор шидэмс дутуулбал өрөөлөөр хагас алдалтан болтугай. Халбага хигээс дутуулбал хамар хагас алдалтан болтугай" гэж зарлиг болов. 281. Өгэдэй хаан өгүүлрүүн: "Эцгийнхээ их сууринд сууж, хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь: Нэгдүгээрт, би Алтан улсыг эзлэн дагуулав. Хоёрдугаарт, бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав. Гуравдугаарт, усгүй газарт худаг малтуулж гаргуулаад улс иргэнийг ус өвсөнд хүрэлцээтэй болгов. Дөрөвдүгээрт, зүг зүгийн суурин улсын хотуудад мэдээлэгч, захирагч нарыг тавьж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж амар төвшин болгов. Хаан эцгээс хойш, энэ дөрвөн үйлийг нэмэв, би. Бас хаан эцгийн их сууринд сууж, олон улс иргэнийг захирах их үүргийг хүлээсэн байтал бор дарсанд орсон минь нэгдүгээр буруу болов. Хоёрдугаарт ёсгүй эм хүний үгэнд орж Отчигин авгын харьяат нарын дотроос хүүхэн авчруулсан нь буруу болов. Улсын эзэн хаан байтал, ёсгүй муу алжаас үйлэнд автсан минь бас нэг буруу болов. Гуравдугаарт Доголхуг далдаас хардсан нэг буруу бий. Ямар буруу вэ гэвэл, хаан эцгийн минь харах нүдний өмнө, хамгаас түрүүнд хатгалдаж явсан Доголхуг хорт муу үгэнд орж хороожээ. Одоо миний өмнө хэн тэгж тэргүүлэн давшиж өгөх вэ? Хаан эцгийн минь өмнө зүтгэсэн журамт хүнийг мэдэхгүйгээр өшөөлснийг өөрөө би буруушаана. Дөрөвдүгээрт, тэнгэр газрын заяагаар төрсөн гөрөөсийг бусад ах дүү нарын нутагт очих болуузай гэж харамлаж, шавар хэрэм бариулж, ах дүү нараас гомдох үгийг сонсов, би. Энэ бас нэг буруу бий. Хаан эцгээс хойш дөрвөн үйлийг нэмэв. Бас дөрвөн бурууг үйлджээ!" гэв. 282. Их хуралдаан болж, хулгана жилийн (1240) хуран (долдугаар) сард Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог, Шилхинцэг хоёрын завсар хаан орд бууж байхад бичиж төгсгөв.
Thursday, April 30, 2009
МНТ. Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
247. Түүний хойно, Чингис хаан, хонин жил (1211) хятад иргэнийг эзлэхээр морилов. Фужоу (Цагаан хэрмийн ойр байгаа одоогийн Хар балгас)-г авч [Чуулалт хаалганаас баруун тийш байгаа] Үнэгэн даваагаар давж Сюнь-дэ фу (Да-тун фу-гийн баруун хойно наяны газар байгаа)-г авч Зэв Хуйханаг баатар хоёрыг манлай болгож илгээв. Цавчаал (Цюй-юн-гүан боомт)-д очиж Цавчаал давааны бэхлэлтийг хүрээд Зэв өгүүлрүүн: "Дайсныг өдөж бэхлэлтээс гаргаад байлдъя" гээд цэргээ ухруулав. Зэвийн цэрэг ухрахыг үзээд "Нэхэж байлдъя" гэж Хятадын цэргүүд уулыг бүрхэж, хөндийг дүүрэн нэхэж, Сюнь-дэ-фу-гийн хошууг хүрмэгч Зэв гэдрэг эргэж довтлоод нэхэж ирсэн дайсны цэргийг сөнөөж дарав. Чингис хаан, гол цэргээ авч дарцаагаар хүрч ирээд хятадыг хөөж хархятад, зүрчид, жүйний шилдэг баатар цэргүүдийг дарж, Цавчаалыг хүртэл хятадын цэргийг хиартал хядав. Цавчаалын хаалгыг Зэв эзэлж уулыг давав. Чингис хаан, Шар тээгт буув. Жунду (Алтан улсын дундад нийслэл бөгөөд одоогийн Бэйжин) хотыг эзлэх ба бусад олон хот балгасыг эзлүүлэхээр цэрэг явуулав. Зэвийг Дүн чан (Алтан улсын зүүн нийслэл, одоогийн Ляо ян) хотыг эзлүүлэхээр илгээв. Зэв, Дүн чан балгасанд хүрээд шууд эзэлж барахгүй буцаж зургаан хоногийн газар яваад гэнэт эргэж, хөтөлгөө морьтой цэргийг шөнө турш давхиулж, Дүн чаныг санамсаргүй байхад нь дайран эзэлжээ. 248. Зэв, Дүн чан хотыг авч харьж ирээд Чингис хаанд нийлэв. Жунду хотыг бүслэн байлдаж байхад Алтан хааны их ноён Вангин чансан, Алтан хаанд дуртгаж хэлсэн нь: "Тэнгэр газрын заяасан цаг, их суурин шилжих цагт хүрэв үү? Монголчууд маш хүчтэй болж ирээд бидний эрэлхэг шилдэг хар хятад, зүрчид, жүйний эрхэм цэргүүдийг бүрэлгэн хяджээ. Бас итгэлтэй бат Цавчаал боомтыг булаан авчээ. Одоо бид бас цэргүүдийг дайчлан мордуулж болох боловч тэд, монголчуудад дахин дарагдвал өөрсдийн хот балгасанд бутран тарж дахин хуралдуулах аргагүй болохоос гадна, бидэнд итгэхгүй болж урваж дайсагнахад хүрнэ. Алтан хаан соёрхвол, Монголын хаанд энэ хир элсэн найрамдъя. Найрамдаад буцвал тэдний буцсан хойн, жич өөр саналаа гаргаж зөвлөе. Моголын цэрэг, агт эндэх газрын халуунд тэсэж ядаж байна гэнэ. Хаанд нь хүүхэн өгье. Цэрэг, дарга нарт нь алт мөнгө, эд уурсыг гаргаж өгье. Энэ аргад орох эсэхийг яаж мэдэх вэ?" гэж дуртган хэлсэнд Алтан хаан, Вангин чансангийн энэ үгийг зөвшөөж, энэ ёсоор гүйцэтгэе гэж найрамдан, Чингис хаанд гүнж охиныг илгээж алт мөнгө, уурс эд таваарыг Жунду-гээс гаргаж цэргийн хүмүүст даах хирээр өгч, Чингис хаанд тусгайлан Вангин чансанг элч болгож илгээв. Тэдний элсэн дагаж найрамдъя гэснийг Чингис хаан зөвшөөж, олон хотыг эзлэхээр байлдаж байсан цэргүүдийг гэдрэг татаж ирүүлэв. Вангин чансан, Можоу-фужоу нэрт хошууг хүртэл Чингис хааныг үдэж гаргаад харив. Эд уурсыг манай цэргүүд өргөж даахуйц ачиж, хив торгоор ачаагаа татаж явав. 249. Тэндээс Чингис хаан, Хашин иргэнийг зорив. (Тангуд буюу Си сиагийн хан, Монголын дотор Хашин хан гэж алдаршжээ) Хүрч очвол, Хашин улсын Бурхан (эзэн) дагаар орж, "Баруун гар чинь болж хүчээ өгье" гэж Чага нэртэй охиноо Чингис хаанд авчирч өгөв. Бас Бурхан өгүүлрүүн: "Чингис хааны нэр алдрыг сонсож айн биширч байв бид. Одоо сүлдэт биеий чинь хүрч ирсэнд сүрдэн их айж байна. Айн сүрдсэн манай Тангуд улс баруун гар чинь болж хүчээ өгье" гэв. "Хүчээ өгөхдөө бид, Байсан газартааБайран нутагладагШавар хотдооШавалдан суудагХүмүүс тулХурдан аяндТүргэн хөдөлж чадахгүйХурц дайндДаруй мордож амжихгүй.Хаан Чингис соёрхволХамаг Тангуд улсӨндөр дэрснийнөмөртӨсгөсөн олон тэмээгээӨргөл болгож тусалъяӨөрийн гараар нэхсэнӨрмөг бөс эдээБэлэг болгож өгье.Арга чадлаар сургасанАнч шонхор шувуудынАль сайныг хүргэе" гэж өчив. Тэр хэлсэн үгэндээ хүрч, тангуд иргэнээс тэмээ татварлаж тууж барагдахгүй болон тэмээ авчирч өгөв. {mospagebreak}250. Чингис хаан, энэ удаагийн явдалд Хятад улсын Алтан хааныг дагаар оруулж, их эд уурс аваад, Хашин (Тангуд) улсын Бурханыг элсүүлж, олон тэмээг авав. Тийнхүү Чингис хаан, тэр хонин жил морилоод хятад иргэний Ахутай нэртэй Алтан хааныг элсүүлж, тангуд иргэний Илаху Бурханыг элсүүлэн харьж Саарь хээрт буув. 251. Бас түүний хойно, Жэү гуан (буюу Сүн улсын Жэү хаан)-д найрамдахаар илгээсэн Жубхан тэргүүтэн олон элчийг Хятадын Алтан хаан алсан тул, Чингис хаан нохой жил (1214) Хятадтай байлдахаар дахин мордов. "Бидэнтэй найрамдсан байтал, Жэү гуанд илгээсэн элчийг яагаад нөгчөөсөн билээ?" гэж байлдахаар мордоод Чингис хаан, Дүн гуан боомтыг чиглэж, Зэвийг Цавчаалын чигээр байлдуулав. Чингис хааныг Дүн гүан боомтыг эзлэхээр явав гэж Алтан хаан мэдэж, Илэ, Хада, Хөвэгэтүр гурваар цэргээ захируулж, бас нэмэлт хүч болгож, Улаан-дэгэлэнг магнайд явуулаад Дүн гүан боомтыг бэхэлж, давааг бүү давуулагтун! гэж Илэ Хада Хөвэгэтүр гурвын цэргийг хурдлуулан илгээв. Чингис хаан, Дүн гүан боомтыг хүрвэл Хятадын цэргүүд уулыг бүрхэж, хөндийг бялхаж байна. Чингис хаан, Илэ, Хада, Хөвэгэтүр гуравтай байлдаж, Илэ, Хада нарыг ухруулав. Толуй, Чигу хүргэн хоёр, хөндлөнгөөс довтолж, Улаан-дэгэлэнг няцаан дараад Илэ Хада нарыг цэргийн хажуугаас цохиж, хятадыг зомгол болтол хядав. Хятадын цэргүүд хядагдан барагдав гэж Алтан хаан мэдэж, Жунду балгаснаас зайлан дутааж Нанжин (Алтан улсын өмнөд нийслэл бөгөөд Бянь лян хот, одоогийн Хэ нань мужийн Кай фин фу) хотод очиж суув. Үлдсэн цэрэг нь өлсөж үхэцгээсэн ба өөр зуураа алалцаж, хүний махыг идэлцжээ. Толуй, Чигу хүргэн хоёрыг сайн байлдав гэж Чингис хаан ихэд сайшаав. 252. Чингис хаан, Хэ-си-вү-д буугаад дараа нь Жундугийн Шар хээрт буув. Зэв, Цавчаал боомтын хаалгыг эвдэж, тэндээс цэрэг хөдөлгөж Чингис хаанд ирж нийлэв. Алтан хаан, Жундугээс зайлахдаа Жунду хотод Хада нэрт ноёныг лү шоу гэдэг сайд болгож орхисон ажээ. Чингис хаан, Жунду балгасны алт, мөнгө, эд уурс, юмыг тоолуулахаар Үнгүр буурч, Архай Хасар, Шигихутуг гурвыг илгээв. Энэ гурвын очиход Хада ноён угтаж, алттай хээтэй эд уурсыг барьж хот дотроос гарч уулзав. Хада-д Шигихутуг өгүүлрүүн: "Урьд энэ Жунду хот ба Жундугийн эд юм Алтан хааных байв. Одоо Жунду, Чингис хааных болов. Чингис хааны эд уурсыг чи яагаад далдуур хулгайлан авчирч өгч байна? Үүнийг би авахгүй" гэж Шигихутуг эс авав. Үнгүр буурч, Архай Хасар хоёр авав. Энэ гурав, Жундугийн юмыг тоолж ирэв. Тэнд Чингис хаан, Үнгүр, Архай, Шигихутуг гурваас "Хада юу өгөв?" гэж асуувал Шигихутуг өгүүлрүүн: "Алттай, хээтэй уурсыг авчирч өгөв. Миний хэлсэн нь: "Урьд энэ Жунду, Алтан хааных байв. Одоо Чингис хааных болов. Хада чи, Чингис хааны эд юмыг далдуур хулгайлж яахин өгнө?" гэж би эс авав. Үнгүр Архай хоёр, өгсний нь авлаа" гэв. Тэгэхэд Чингис хаан, Үнгүр Архай хоёрыг маш буруушаан донгодов. Шигихутугийг "Чи их ёсыг сэтгэжээ" гэж маш сайшаан соёрхож, "Чи миний үзэх нүд, сонсох чих бишүү" гэж зарлиг болов. 253. Алтан хаан, Нанжин (өмнөд нийслэл) орж өөрөө найрамдъя гэж мөргөж, Тэнгэр нэрт хөвүүнээ зуун нөхөдтэйгөөр Чингис хаанд шадар цэрэг болтугай! гэж илгээв. Чингис хаан, тэдний найрамдъя гэснийг зөвшөөрч "Буцъя" гэж өөрөө Цавчаал боомтыг дайран буцах гэж Хасарт зүүн гарын цэргийг захируулан, далайн хөвөөгөөр хижин явж, Бэйгин гэдэг хойд нийслэл (Данин балгас)-д буугаад тэр хотыг дагуулж түүнээс цааш Зүрчидийн Фухану-г дайран одож, хэрэв Фухану (одоогийн Өвөр Монголын зүүн хэсэг) байлдахыг сэтгэвэл байлдагтун! Элсэж орвол түүний хязгаарын хотуудыг дайран Ула-нау мөрнийг огтлон одож, Таурын голыг өгсөж, Хянганы давааг давж, Их аураг ордонд нийлэн иртүгэй! гэж илгээв. Хасартай Жорчидай, Алчи, Толун чэрби гурван ноёныг илгээлцэв. Хасар Бэйжин хотыг оруулж, Зүрчидийн Фухану-г дагаар оруулж, мөрт тохиолдсон хотуудыг эзлээд Таур голыг өгсөн давааг давж, Чингисийн уул ордонд бууж ирэв. 254. Түүний хойно Чингис хааны, сартаул иргэнд явуулсан Ухуна тэргүүтэн зуун элч алагдсанд, Чингис хаан өгүүлрүүн: "Алтан аргамжаа сартаул иргэнээр таслуулаад зүгээр орхиж болох уу? Ухуна тэргүүтэй зуун элчийн өшлийг өшиж, хяслыг хясаж, сартаул (Дундад Азийн Туркестан) улстай байлдъя" гэж мордоход Есүй хатан Чингис хаанд дуртган өчсөн нь: "Хаан Өндөр давааг давжӨргөн мөрнийг гэтэлжУрт аянд морилохдооУлс иргэнээ захирахыгУрьдал болгож сэтгэнэ.Төрсөн бие түлбэрэхТүмэн амьтны хуулийгТөгс ухаандаа санаасайУулс мэт бие чиньНурж одволУлс олон Монголы чиньХэн захирах юм бэ?Тулгуур мэт бие чиньТуйвж одволТуг их сүлдий чиньХэн өргөх юм бэ?Төрсөн дөрвөн хүүгээс чиньТөр барих нь хэн бэ?Хан хөвүүд дүү нарХарц олон ард баХатад бид бүхэндХариу айлдах эсэхийгХааны зарлиг мэдтүгэй" гэж өчвөл, {mospagebreak}Чингис хаан зарлиг болруун: "Хатан хүн боловч Есүйн хэлсэн үг зөвөөс зөв! Дүү нар хөвүүд, Боорчи, Мухулай та нарын алин ч энэ үгийг дуртгасангүй. Би, өвгөдийн хойноос одохгүй мэт өөрөө мартсан ажээ. Үхэл надаас тойрох мэт үнэхээр түүнийг санасангүй" гээд, "Хөвүүдийн ах Зүчи мөн. Юу хэлнэ? Чи хэл!" гэв. Зүчийг үг хэлэхийн урьд Цагадай өгүүлрүүн: "Зүчийг үг хэл гээд Зүчийг юунд томилох гэж байна? Энэ мэргидийн орхидост бид захирагдах гэж үү?" гэсэнд, (Бөртэ хатан, мэргидэд олзлогдож байгаад жирэмсэн болж ирсэн учраас тэгж хэлсэнд) Зүчи босоод Цагадайн энгэрээс шүүрэн барьж өгүүлрүүн: "Хаан эцэг, намайг гадуурхаж үзээгүй байхад чи намайг яагаад ялгаж байна? Чи надаас ямар эрдэм чадлаар илүү вэ? Чи ганц догшин омгоороо илүү биз. Харвалцаад чамд гартвал эрхийгээ огтолж хаясугай! Барилдаад чамд ялагдвал унасан газраас бүү боссугай! Хаан эцгийн зарлиг мэдтүгэй!" гэв. Зүчи Цагадай хоёр энгэрээсээ барилцаад Зүчийн гараас Боорчи татаж, Цагадайн гараас Мухулай татаж байхад, Чингис хаан дуугүй сууж байв. Хөхөчос зүүн этгээдэд байж өгүүлрүүн: "Цагадай чи юунд яарав? Хаан эцэг чинь, хөвүүдийн дотроос чамд итгэж байсан билээ. Та нарыг төрөхийн урьд Одтой тэнгэр орчижОлон улс байлдажОрондоо унтах завгүйОлзлон булаалдаж байв.Хөрст дэлхий хөрвөжХөвчин улс хямралдажХөнжилдөө унтах завгүйХөнөөлдөн тэмцэж байв.Эргэлзэн бодох чөлөөгүйЭлбэлдэн зүтгэж явавУхран дутаах газаргүйУрагшлан байлдаж явав.Амар жаргах аргагүйАлалдан тэмцэж явавХатан сайхан эхийнхээХалуун элгийг хөргөжХайрт зүрхийг гомтгожТос шиг санааг царцуулжСүү шиг сэтгэлийг ээдүүлэхЧалчаа муу үгийгЦагадай чи хэллээ.Бүлээн элэг нэгтэйБөртэ хатны хүүхэд бишүүХалуун элэг нэгтэйХамт төрсөн хүүхэд бишүү.Зүрхний хайрт эхийн Зүртгэсэн ачийг мартажЗүйгүй үгээр гомтговолГэвшивч нэгэнт хожидно.Хэвэлдээ тээсэн эхийн Хэтэрхий ачийг мартажХэдэр үгээр гомтговолХэзээ ч баясгаж чадахгүй.Хаан богд эцэг чиньХамаг улсыг байгуулахдааХар толгойгоо хайрлахгүйХалуун цусаа гамнахгүйХамхих нүдээ ирмэхгүйГарын ханцуйг дэрлэжГадаад хормойгоо дэвсэжШүлсний хөөсөөр ундалжШүдний махаар хоолложМагнайн хөлсийг гоожтолМацаж чармайж явахадУлны хөлсийг урсталУлсаа хурааж явахадХайрт хатан эх чиньХамт зовж явжээ.Оюун төгөлдөр эх чиньОёдолт дээлээ огшуулжОготор хормойгоо шуужХүүхдээ өсгөхийн тулХүч чадлаа шавхажЗалгих хоолны шимтэйгЗаяасан хүүхдэдээ өгчУух ундны дээжийгУрьдаар та нарт өгчӨсөх үрээ тэжээжӨлсөж ядарч явлаа.Эгмээс чинь татажЭрийн зэрэгт хүргэсэнЭрхэм ачийг санацгааХүзүүнээс чинь татажХүний зэрэг болгосонХүндэт ачийг бодоцгоо.Бохиры чинь арилгажБорвий чинь тэнийлгэжЭрийн зэрэгт оруулжЭмээлийн дөрөөнд хүргээдЭнхрий хөвүүд та нарынЭрхэм сайныг үзье гэжЭх чинь одоо бодож байна.Наран шиг гэгээн ухаантНавч шиг дэлгэр сэтгэлтСайн хатан эхийнхээСанааг бүү гомдуул!" гэв {mospagebreak}255. Тэндээс Чингис хаан өгүүлрүүн: "Зүчийг тэгж хэлж яаж болно? Хөвүүдийн минь ахмад Зүчи бишүү? Хожим тэгж бүү хэлтүгэй" гэж зарлиг болов. Энэ үгэнд Цагадай мөшилзөж өгүүлрүүн: "Зүчийн хүч эрдмийг басамжлахгүй. Амаар алсныгАчиж болдоггүйҮгээр үхүүлснийгӨвчиж болдоггүй.Аавын хөвүүдийн ахмад ньЗүчи бид хоёр биз.Хаан эцэгтээХавсарч хүчээ өгьеДалдиран зайлсан этгээдийгТас цавчиж шийтгэе.Салж саатсан этгээдийгСалбартал цавчиж байяӨгэдэй өршөөлтэй тулӨргөмжлөхөд болно.Хаан эцгийн дэргэдХамт ойр байлгажБараат их малгайгБариулан мэдүүлж болно гэв. Энэ үгэнд Чингис хаан өгүүлрүүн: "Зүчи юу хэлэхээ хэлэгтүн!" гэв. Зүчи өгүүлрүүн: "Цагадайн хэлсэн ёсоор Цагадай бид хоёр хавсарч хүчээ өгье. Өгэдэйг өргөмжилье!" гэв. Чингис хаан зарлиг болруун: "Хавсрах нь юу вэ? Эх дэлхий аугаа бөгөөд ус мөрөн олон бий. Харь улсыг эзлүүлэн тус тус салгая. Өөр өөрийн нутгийг өргөтгөж яваарай. Харин Зүчи Цагадай та хоёр, хэлсэн үгэндээ хүрч, ардын инээдэм, амьтны тоглоом болохгүй, эв найртай яваарай. Эрт цагт Алтан Хучар хоёр энэ мэтээр үг барилдсан байтал, хэлсэн үгэндээ хүрсэнгүй, хэдэр зан гаргаад юу болсныг та нар мэдэж байгаа биз. Одоо Алтан Хучар хоёрын харьяат нарыг та нарт хувааж өгнө. Тэднийг үзэж цээрлэл болгож явагтун!" гээд Өгэдэй юу хэлэх вэ? Хэлэгтүн!" гэв. Өгэдэй өгүүлрүүн: "Хаан эцэг соёрхож, үг хэлгэхэд би юугаа хэлэх вэ? Чадахгүй гэж яаж хэлэх вэ? Чадахыг хичээе! Гагцхүү хойд үеийн хөвүүд ач нар минь, өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд хучивч нохой тоож идэхгүй юм төрөөд хандгайг харваад оготныг онох болуузай. Би үүнээс өөр юуг хэлэх вэ?" гэв. Энэ үгийг сонсоод Чингис хаан зарлиг болруун: "Өгэдэй ийм үгийг хэлэх бол болжээ. Бас Толуй юу хэлэх вэ? Хэлэгтүн!" гэв. Толуй өгүүлрүүн: "Би хаан эцгийн нэрлэсэн ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж, уриалах дуунд нь уухай болж, унах моринд нь ташуур болж, холын аянд явалцаж, ойрындайнд оролцож тусалъя" гэж хэлбэл, Чингис хаан зөвшөөн зарлиг болруун: "Хасарыг түүний үр хүүхдийн нэг нь залгамжил. Алчидайг түүний үр хүүхдийн нэг нь залгамжил! Отчигиныг түүний үр хүүхдийн нэг нь залгамжил! Бэлгүтэйг түүний үр хүүхдийн нэг нь залгамжил! Бэлгүтэйг түүний үр хүүхдийн нэг нь залгамжил! Тэрчлэн намайг миний үр хүүхдийн нэг нь залгамжилж, миний зарлигийг өөрчлөхгүй, задлахгүй, осолдохгүй, алдахгүй баримталж явтугай! Өгэдэйн үр хүүхэд өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд хучивч нохой тоож идэхгүй юм төрвөл, миний ураг төрлийн дотор нэг хөвүүн нь сайн төрөх үгүй юу?" гэж зарлиг болов. 256. Чингис хаан (баруун зүг) байлдаанд мордоод, Тангуд улсын Бурханд элч явуулж хэлүүлсэн нь: "Баруун гар чинь болъё гэж чи хэлсэн бишүү? Сараул улсад алтан аргамжаа тасдуулаад би хариу авахаар мордов. Баруун гар болж морил!" гэж илгээвэл, Бурханыг үг хэлэхийн урьд Аша хамбу өгүүлрүүн: "Хүч хүрэхгүй бол хаан юунд болов?" гээд туслах цэрэг өгсөнгүй омогтой их үг хэлж элчийг буцаажээ. Тэнд Чингис хаан өгүүлрүүн: "Аша хамбуд яаж ингэж хэлэгдэх билээ? Урьдаар тэдэнтэй очиж байлдвал зохилтой бишүү? Гэвч өөр хүнд зорьж байгаа цаг тул энэ удаа болъё. Мөнх тэнгэрт ивээгдэж алтан жолоогоо бат татаж ирвэл, тэр цагт магад болтугай!" гэжээ. 257. Туулай жил (1219), Чингис хаан, хатнаас Хулан хатныг авч, дүү нараас Отчигин ноёныг их ордондоо үлдээгээд Арайн даваагаар давж, Сартаул улстай байлдахаар морилов. Зэвийг магнайд илгээв. Зэвийн дараа гэзэгт Сүбээдэйг илгээв. Сүбээдэйн гэзэгт Тогочарыг илгээв. Энэ гурвыг илгээхдээ тушаасан нь:"Султан хааны нутгийн гадуур явж цаана нь гараад биднийг очиход хамтарч нийлтүгэй!" гэв. Зэв яваад хан Мэлигийн балгасуудыг огт түйвээлгүй гадуур нь гарч одов. Түүний хойноос Сүбээдэй мөн ёсоор түйвээлгүй явж өнгөрөв. Түүний хойноос Тогочар явахдаа хан Мэлигийн хязгаарын хотуудыг дээрэмдэн, тариачдыг олзолжээ. Хан Мэлиг хотуудаа сүйтгүүлэв гэж дутаан хөдөлж, Жалалдин султантай нийлж, Чингис хааны эсрэг байлдав. Чингис хааны урьд Шигихутуг манлайлан явав. Жалалдин султан, хан Мэлиг хоёр, Шигихутугтай байлдаж, Чингис хаанд хүртэл хөөн ирэхэд Зэв, Сүбээдэй, Тогочар гурвуул, Жалалдин султан, хан Мэлиг хоёрын хойноос нэхэн байлдаж, тэднийг дарж хядаад Бухар, Сэмисгяб, Отрар хотын алинд нь ч оруулалгүйгээр хөөж байлдсаар Шин мөрнийг хүргэвэл сартаулын цэрэг Шин (Инд) мөрөнд харайн орж, олонх нь живж үхэв. Жалалдин султан хан Мэлиг хоёр амь хоргодохын тул Шин мөрнийг өгсөн дутаав. Чингис хаан, Шин мөрний өөд явж Батхэсэнг дайран одож, Эх горхи, Гүүн горхинд хүрч Баруан хээрт буув. Жалалдин султан, хан Мэлиг хоёрыг нэхүүлэхээр Жалайрын Балааг илгээв. Чингис хаан, Зэв Сүбээдэй хооёрыг маш сайшаан өгүүлрүүн: "Зэв чиний нэр Зургаадай билээ. Тайчуудаас ирж Зэв нэртэй болов" гээд Тогочар, хан Мэлигийн хязгаарын хотуудыг өөрийн дураар сүйтгэж, хан Мэлигийг дайсан болгов. Цээрлэл болгож түүнийг алъя гэж хэлсэн боловч, дараа алахаа байж маш буруушаан зэмлэж, цэрэг захирах эрхийг хасав. 258. Тэр Баруан хээрээс Чингис хаан өөрөө буцаж, Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүнээ баруун гарын цэргийг захирч, Аму мөрнийг гэтлэн Өргнэчи (Гурганачи) хотыг хүрэгтүн гэж явуулав. Толуйг Иру, Исэбүр тэргүүтэн олон хотыг эзлүүлэхээр илгээв. Чингис хаан өөрөө Отрар хотод буув. Зүчи, Чагадай, Өгэдэй гурван хөвүүн очоод гэдрэг лавласан нь: "Цэрэг бүрдэв. Өргнэчи хотыг хүрэв. Бид хэнийхээ үгийг дагаж явах вэ?" гэж өчиж илгээвэл, Чингис хаан зарлиг болруун: "Өгэдэйн үгээр явтугай" гэж илгээв. {mospagebreak}259. Тэндээс Чингис хаан, Отрар хотод буугаад бас хөдөлж, Сэмисгяб хотод буув. Семисгяб хотоос хөдөлж, Бухар хотод буув. Тэнд Чингис хаан, Бала ноёныг хүлээж, Алтан горхины нуруунд Султан хааны зусланд зусаж, Толуйд элч илгээж хэлүүлсэн нь: "Зуны халуун болов. Цэргээ амсхийж буулга. Чи бидэнд ирж нийл! Гэж илгээв. Толуй, Иру, Исэбүр хотыг аваад Систэн хотыг эвдэж, Чүхчэрэн хотыг эвдэж байхад элч хүрч очив. Толуй, Чүхчэрэн хотыг эвдээд буцаж ирээд Чингис хаанд нийлэв. 260. Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүн, Өргнэчи хотод орж гурвуул олон хот ба иргэнийг хувааж аваад Чингис хаанд хувь гаргаж өгсөнгүй. Гурван хөвүүн буцаж ирвэл Чингис хаан, Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүнд уурлаж, гурван өдөр эс уулзав. Тэгэхэд Боорчи, Мухулай, Шигихутуг гурав өгүүлрүүн: "Тэмцэн мэлзэж байсан Сартаул улсын султаныг доройтуулж, хот ба иргэнийг нь авлаа, бид. Хуваагдаж автах Өргнэчи хот хувааж авах хөвүүд бүгд Чингис хааных билээ. Тэнгэр газарт хүч нэмэгдэж, сартаул иргэнийг ингэж доройтуулсанд олон бид, цэрэг морь чинь бүгдээр баясаж бахдаж байна. Хаан юунд ингэж хилэгнэв? Хөвүүд нэгэнт буруугаа мэдээд айж байна. Хойшид сургаал болтугай! Хөвүүдийн авир алгасангуй болуузай. Хаан соёрхвол, хөвүүдийг уулзулж болох уу?" гэж өчвөл, Чингис хаан тайтгарч Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүнийг уулзуулж донгодож, өвгөдийн үгийг өв болгож, хуучин үгийг хууль болгож, байсан газар нь тогтож ядтал, магнайн хөлсийг арчиж ядтал зэмлэж буруушааж байхад Хонхай, Хонтахар, Чормаган энэ гурван хорчин, Чингис хаанд өчрүүн: "Гөрөөнд сая гарч байгаа залуу харцага мэт, хөвүүдийн зоригийг шантруулан энэ мэтээр яаж донгодож болох вэ? Хөвүүд айж сэтгэл алгасангүй болуузай. Ургах нарнаас шингэх наранд хүртэл дайсан иргэн олон байна. Бидний түвд нохдыг (зуудаг нохдыг) тухирч явуулбал, дайсан улсыг бид дарж, тэнгэр газрын өмгөөр хүчээ нэмэгдүүлж, алт, мөнгө, эд уурс эл бүхий юмыг чамд авчирч өгье! Аль улсад явуулах вэ гэвэл, Багдад иргэний Халиф султан гэж бий гэнэ. (Багдад бол Энэтхэг ба Иранаас баруун тийш, Тигер мөрний хөвөөн дээр байгаа их хот мөн). Түүнийг эзлэхээр бид аялан явъя!" гэж өчвөл энэ үгийг шүүмжлэн бодож, Чингис хааны хилэн тайтгарч зөвшөөрөөд Хонхай, Хонтахар, Чормаган гурван хорчинг соёрхож, Адаргины Хонхай, Долонгирын Хонтахар хоёрыг "Миний дэргэд байтугай!" гэж нөгөө Үдгэгийн Чормаганыг Багдад улсын Халиф султанд аялуулав. 261. Бас индус (энэтхэг) иргэн, багдад иргэн хоёрын завсарт байгаа Ару-Мару Мадсаары улсын Абту хотыг эзлэхээр Дөрвэдийн Дөрбэй догшиныг аялуулав. 262. Бас Сүбээдэй баатрыг умар зүгийн Ханлин, Хипчак, Бажигид, Орос, Мажар, Асу, Сасу, Чэркэс, Кэшимир, Болар буюу болгар, Лала эдгээр арван нэгэн аймагхарь улсыг хүртэл Ижил (Волга), Яик (Урал гол) мөрнийг гэтлүүлэн, Кивамен (Кивамен буюу Киев), Хэрмэн хотуудыг хүртэл аялуулав. 263. Бас Сартаул улсыг эзэлж дуусаад Чингис хааны зарлигаар хот, хотод дарга тавихад Өргнэчи хотоос Хоромши овогтой сартаул Ялавач, Масхуд гэдэгнэртэй эцэг хөвүүн хоёр ирж, хот газрын ёс заншлын тухай Чингис хаантай ярилцав. Тэд, хот газрын заншил ёсыг сайн мэдэх тул хөвүүн Хоромши Масхудыг монгол дарга нарын хамт Бухар, Сэмисгяб, Өргнэчи, Удан, Хисгар, Уриан, Гусандарил тэргүүтэн хотыг захируулаад эцэг Хормши Ялавачийг авчирч, Хятадын Жунду (Бэйжин) хотыг захируулав. Ялавач, Масхуд нар хот суурин газрын журам ёсыг сайн мэдэх тул Хятад улсыг захирах монгол дарга нарын дэргэд сартаул хүмүүсийг зөвлөгч нараар томилов. 264. Чингис хаан, Сартаул улсад долоон жил яваад тэнд Жалайрын Бала ноёныг хүлээж байхад Бала ноён Шин мөрнийг гэтэлж, Жалалдин султан, хан Мэлиг хоёрыг Индус газар хүртэл нэхвэл Жалалдин султан, хан Мэлиг хоёр нэгэнт завхсан тул Индусийн хязгаарын иргэдийг олзолж тоноод олон тэмээ, ямааг авч буцаж иржээ. Тэндээс Чингис хаан, буцах замдаа Ирчис мөрөнд зусаж, долоодугаар он тахиа жил (1225) -ийн намар Туул голын Хар шугуйд их ордоо засаж буув.
МНТ. Уйгур ба Ойн иргэдийг эзэлсэн нь
230. Чингис хаан өгүүлрүүн: "Үүлтэй шөнөҮүдтэй гэрий миньҮргэлж сахижЭнэ биеий миньЭнх унтуулжЭрдэнийн сууриндХүргэсэн эртнийЭэлт хэвтүүл минь!Одтой шөнөОрд гэрийн миньОрчимд хэвтэжӨлгий дэвсгэрийн миньӨмөг болжӨчүүхэн биеийн миньТүшиг болжӨндөр сууриндХүргэсэнӨлзийт буянт хэвтүүл минь!Халих усан бороонд Хайрах хүйтэн жавартХанатай гэрий миньХаргалзан байжХалуун амий миньХамгаалан манажХаан сууринд хүргэсэнХайр ивээлт хэвтүүл минь!Өрсөх дайсны мөрөөсӨших хортны гараасӨглөө үдэш ялгалгүйӨрх гэрийг минь хамгаалжӨөрийн нүдийг цавчилгүйӨвч биеий минь арчилсанӨнийн итгэлт хэвтүүл минь!Холтсон хоромсогынХорд хийх чимээнээсХоцролгүй ирэгчХотлын сайн хэвтүүл минь!Шинсэн нумынШирдхийх чимээнээсШилжрэлгүй ирэгчШигшмэл сайн хэвтүүл минь!Өнө хэдийнийӨлзийт хэвтүүлий миньӨвгөн хэвтүүлгэгтүн.Итгэлт Өэлэн чэрбийнИвээлт далан торгуудыгИх торгууд гэгтүн.Архай Хасарын харъяатАчит шилдэг баатруудыгАхмад баатрууд гэгтүн.Есөнтэй, Бүхэдэйн харъяатЕрөөлт хуучин хорчныгЕрөнхий хорчин гэгтүн" гэж зарлиг болов. {mospagebreak}231. "Ерэн таван мянгатаас миний биеийн шадар өмч болгож илгээсэн түмэн хишигтнийг миний хойно их суурийг залгамжилсан хөвүүд, ургийн урагт хүртэл миний гэрээс дурсгал мэт сэтгэж, аливаа гасланд хүрүүлэлгүй сайтар асрагтун. Эдгээр түмэн хишигтнийг миний эрхэмсэг хишигтэн гэж өргөмжлөхгүй байж болох уу?" гэв. 232. Бас Чингис хаан өгүүлрүүн: "Ордны чэрбийн охид, гэрийн хүмүүс, тэмээчин үхэрчин нарыг хэвтүүл эрхлэн мэдэж, ордны гэр тэргийг бас мэдтүгэй. Туг, хэнгэрэг, дөрөө, жадыг хэвтүүл даргалтугай. Аяга савыг мөн хэвтүүл эрхэлтүгэй. Бидний унд идээг хэвтүүл даргалтугай. Тахилгын мах идээг хэвтүүл даргалж болготугай. Унд идээ хор хомс болбол даргалсан хэвтүүлээс шаардъя" гэв. "Хорчин нар унд идээг түгээхдээ даргалсан хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр тараан өгч үл болно. Идээг түгээхдээ урьдаар хэвтүүлээс эхлэн түгээтүгэй" гэв. "Орд гэрт орох гарах юмыг хэвтүүл эрхлэн мэдтүгэй. Гэрийн ойр үүдэнд хэвтүүлийн хаалгачин байтугай. Хэвтүүлийн хоёр хүн дотогш орж, их сөнг түшиж байтугай. Хэвтүүлээс нутаг эрэн үзэж орд гэрийг буулгатугай" гэв. Бидний шувуу авлахад хэвтүүл бидэнтэй хамт шувуу авлан явтугай. Гэр тэрэгний дэргэд заримыг цагийн байдлаар үлдээтүгэй" гэв. 233. Бас Чингис хаан өгүүлрүүн: "Бидний бие байлдаанд эс мордвол хэвтүүл биднээс ангид байлдаанд мордож үл болно" гэв. "Энэ зарлигийг мэдсээр байгаад атаархан зөрчиж, хэвтүүлийг байлдаанд мордуулбал цэргийн цэргийг эрхлэх чэрбийг буруушаан шийтгэнэ" гэж зарлиг болов. "Хэвтүүлийн цэргийг байлдаанд үл мордуулах шалтгааныг та нар асуувал, хэвтүүл, миний алтан амийг сахина. Шувуу, гөрөөсийг авлахад хамт зовч зүднэ. Нүүх суухад ордыг хамгаалж, хөсөг тэргийг харгалзана. Миний биеийг сахиж хонох хялбар уу? Гэр тэрэг, их аураг (гол орд)-ийг нүүхэд хамгаалах гэдэг хялбар уу? Ийм давхар салбарын ажилтай тул тэднийг биднээс ангид байлдаанд явуулахгүй гэсэн учир тийм биз" гэжээ. 234. Бас зарлиг болруун: "Шигихутугийн зарга шийтгэхэд хэвтүүлээс сонсолцож оролцтугай. Хэвтүүлээс нум, саадаг, хуяг, зэвийг хадгалах, түгээх ажлыг эрхлэлцтүгэй. Агт морьдыг авчирч ачаа юмыг ачиж явтугай" гэв. "Хэвтүүл, чэрби нарын хамт эд уурсыг түгээж байгтун. Хорчин, торгууд нар нутаг заагаад нүүхэд Есөнтэй, Бүхэдэй нарын хорчин, Алчидай, Өэлэн Ахудай нарын торгуудууд, ордны баруун этгээдэд явтугай" гэв. "Буха, Додай чэрби, Чанай нарын торгууд, ордны зүүн этгээдэд явтугай" гэв. "Архайн баатрууд ордны урьд явтугай" гэв. "Хэвтүүл, орд гэр, тэргийг хамгаалж ордны дэргэд, зүүн этгээдэд явтугай" гэв. "Бүх хишигтэн, торгууд ба ордны орчим явах, орд гэрийн хөвүүд адуучин, хоньчин, тэмээчин үхэрчнийг ордны дараа ард явах Додай чэрби захиртугай" гэж тушаав. "Додай чэрби, хотол ордны хойноос дагаж, хог идэж, хомоол түүж явтугай" гэж зарлиг болов. 235. Хубилай ноёныг харлагуудад мордуулав. Харлагийн Арслан хан, Хубилайд элсэн ирсэнд Хубилай ноён, Арслан ханыг авчирч, Чингис хаанд уулзуулав. Чингис хаан, Арсланыг байлдсангүй дагав гэж сайшаан соёрхож, охиноо өгье гэж зарлиг болов. [Харлугуудын Арсланд Алха бэхийг өгч Чингис хаан соён зарлиг болруун: Харайхад минь хөл болжХазайхад минь түшиг болжХалтирахад минь тах болжХаламж тус хүргэхээХайрт Алха минь мэдтүгэй.Энэ биеэ хэврэг боловчЭрхэм нэр мөнх шүүСаруул ухаанаас илүүСайн нөхөр байдаггүй.Мунхаг хилэнгээс илүүМуу дайсан байдаггүй.Эрхэм итгэл олон боловчХалуун амийг хамгаас хайрлалтайХатуужиж явбал хамагт хэрэгтэй.Ариун явбал ашид тустай гэжСургасан ажээ. А.то] 236. Сүбээдэй баатар, төмөр тэрэгтэй цэргээ авч яваад мэргидийн Тогтоагийн Худу, Чулуун зэрэг хөвүүдийг нэхэн довтолж, Чүй мөрний тэнд гүйцэж сөнөөгөөд ирэв. 237. Зэв, Найманы Хүчүлүг ханыг нэхэж Сариг гүн гэдэг газарт гүйцэж санаагаад ирэв. {mospagebreak}238. Уйгурын Идүүд хан, Чингис хаанд Адхираг Дарбай хоёр элчийг илгээж хэлүүлсэн нь: "Үүл арилж гэгээн наран тодорсон мэт, мөс хайлж тунгалаг мөрөн урссан мэт. Чингис хаан соёрхвол, алтан бүсий чинь горхиноос барьж, ариун дээлийн чинь үртэснээс олж, тавдугаар хөвүүн чинь болж хүч өгье" гэж өчиж илгээжээ. Тэр үгийг сонсоод Чингис хаан соёрхож хариу хэлж илгээсэн нь: "Охиноо өгье. Тавдугаар хөвүүн болтугай. Алт мөнгө, сувд, тана, хоргой хээт оёмол, торго уурсыг авч иртүгэй" гэж илгээвэл, Идүүд соёрхогдов гэж баясаж, алт, мөнгө, сувд, тана, торго, хоргой зэрэг уурс авч ирээд Чингис хаантай уулзав. Чингис хаан, Идүүдийг соёрхож, Алалтун бэхи охиноо өгөв. [Уйгурын Идүүдэд Алалтун бэхийг өгөхөд Чингис хаан сургасан нь: "Хатагтай хүнд гурван эр бий. Анхны эр нь алтан төр. Түүний дараах эр нь ариун нэр. Түүний дараах эр нь авсан эр мөн билээ. Алтан төрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл, авсан эр ангид үл одно" гэж зарлиг болсон ажээ. А.то] 239. Туулай жил (1207 он), Зүчи, баруун гарын цэргийг авч, ойн иргэнийг эзлэхээр мордоход Буха газарчилж явав. Ойрд (ойн ард)-ын Худуга бэхи, түмэн ойрдоо авч дагаар ирэв. Худуга бэхи ирээд Зүчийг газарчлан, түмэн ойрдын нутгаар явж Шигшид (Шишгид гол)-д хүрэв. Зүчи, ойрд, буриад, барга урсууд, хабханас, ханхас, туба аймгийг оруулаад Түмэн хэргисийн нутагт хүрвэл, хэргисийн ноёд, Эди, Инал, Алдиэр, Өлэбэг-тигин нар элсэн орж цагаан шонхор, цагаан морь, хар булга авч ирээд Зүчитэй уулзав. Шибир, Хэсдин, Баяд, Тухас, Тэнлиг, Төөлс, Тас зэрэг Баягидаас нааших ойн иргэнийг эзэлж оруулаад хэргисийн түмний ноёд, мянганы ноёд ба ойн иргэний ноёдыг аваад ирсэнд тэд, Чингис хаанд цагаан цонхрууд, цагаан морьд, хар булгануудаа бэлэглэж уулзав. Ойрдын Худуга бэхийг урдаас угтан, түмэн ойрдоо дагуулан элсэж ирэв гэж соёрхож, түүний хөвүүн Иналчид Чэчэйхэн охиноо өгөв. Иналчийн ах Төрэлчид Зүчийн охин Олуйханыг өгөв. Алага-бэхи охиныг Онгуудад өгөв. Чингис хаан, Зүчийг соёрхож өгүүлрүүн: "Хөвүүдийн минь ахмад чи, гэртээс анх гараад мөр сайтай явж хүрсэн газарт хүн, морийг гарздаж зовоосонгүй, өлзийт ойн иргэнийг оруулж ирэв, чи. Эдгээр иргэнийг чамд өгье" гэж зарлиг болов. 240. Бас Борохул ноёныг хорь түмд (хорь буриад) иргэнийг эзлүүлэхээр явуулав. Хорь түмд иргэний ноён Дайдухул сохрыг үхсэний хойно түүний гэргий Ботохой тарган хорь түмдийг захирч байжээ. Борохул ноён, тэнд очоод гурван хүнийг дагуулан их цэргийн тэргүүн үд оройг ойлгоход бэрх ойн дотор нарийн харгуйгаар явж байтал хорь түмдийн харуулын хүмүүс тэдний ард гарч зам боогоод Борохул ноёныг барьж алжээ. Борохулыг хорь түмдэд алагдсаныг сонсоод Чингис хаан маш хилэгнэж өөрөө морилохыг завдвал, Боорчи Мухулай хоёул Чингис хааныг ятгаж болиулав. Жич Дөрвэдийн Дөрбэй-Догшинд тушаасан нь: "Цэргийг чанга захирч мөнх тэнгэрт залчирч, хорь түмд иргэнийг эзлэхийг оролдогтун" гэж зарлиг болов. Дөрбэй, цэргээ аваад урьд цэргийн явж, харуулын сахисан зам сүвээр цөөн цэргийг явуулж сүр үзүүлж мэхлээд өөрөө олон цэргээ авч улаан бухын харгуйгаар урагш давшив. Цэргийн аливаа хүний зүрх шантарвал жанчихын тулд хүн бүрд арван саваа (торлог) үүрүүлж, эр бүрийг сүх, ооль, хөрөө цүүцээр зэвсэглүүлээд улаан бухын явсан мөрөөр урагш давшиж, мөрт тохиолдсон модыг огтчин цавчуулж, хөрөөдүүлж замыг цэвэрлээд, уулан дээр гараад, хуримлан суугаа түмд иргэний орой дээрээс довтлон оров. 241. Урьд Хорчи ноён, Худуга бэхи хоёр, хорь түмдэд баригдаад Ботохой тарганы тэнд байсан ажээ. Хорчийн баригдсан учир нь: Хорь түмдээс гоо сайхан хүүхэн гучийг шилж ав гэж зарлиг болсонд Хорчи ноён, хорь түмдээс хүүхнүүдийг авах гэж очтол, урьд дагасан хорь түмд иргэн дахин дайсан болж Хорчи ноёныг бариад авчээ. Хорчийг түмдэд баригдсаныг сонсоод Чингис хаан ойн иргэний байдлыг мэдэх хүн гэж Худуга бэхийг илгээвэл, Худуга бэхи бас баригджээ. Хорь түмдийг эзэлж дуусаад Борохулын хүүр ясны тул зуун Түмдийг түүний гэр бүлд өгөв. Хорчид гучин охиныг өгөв. Ботохой тарган хатныг Худуга бэхид өгөв. {mospagebreak}242. Чингис хаан зарлиг болж, эх, хөвүүд, дүү нартаа иргэнийг хувааж өгсөн нь: "Улсыг хураахад зовж зүдсэн эх минь биз. Хөвүүдийн минь ах Зүчи биз. Дүү нарын минь бага Отчигин (отгон: галын хан, голомтын эзэн) биз" гээд эх Отчигин хоёрт нэгэн түмэн иргэн (түмэн өрх)-ийг өгвөл эх чамлаж эс дуугарав. Зүчид есөн мянган иргэнийг өгөв. Цагадайд найман мянган иргэнийг өгөв. Өгэдэйд таван мянган иргэнийг өгөв. Толуйд таван мянган иргэнийг өгөв. Хасарт дөрвөн мянган иргэнийг өгөв. Алчидайд хоёр мянган иргэнийг өгөв. Бэлгүтэйд нэгэн мянга таван зуун иргэнийг өгөв. Авга Даридайг Хэрэйдтэй нийлж явсан гэж нүднээс далд болгоё гэвэл, Боорчи Мухулай Шигихутуг гурав өгүүлрүүн: "Өөрийн голомтыг сөнөөх мэт, өөрийн гэрийг эвдэх мэт болох бишүү. Сайн эцгийн чинь гэрээс болж үлдсэн ганц авга чинь бишүү. Түүнийг үгүй хийж яаж болно? Түүний ухаж мэдсэнгүйг уучилтугай. Сайн эцгийн чинь багын нутагт голомтондоо утаа гаргаж яваг" гэж халуун сэтгэлээр ятгаж, хамраасаа утаа гартал хэлсэнд "За тийм болог" гэж сайн эцгээ санаж, Боорчи Мухулай Шигихутуг гурвын үгэнд орж амарлив. 243. "Би, эх Отчигин хоёрт түмэн иргэнийг өгөөд, Хүчү, Хөхөчү Жунсо, Аргасун дөрвөн ноёдыг тушааж өгөв. Зүчид, Хунан Мүнхэүр Хэтэ гурвыг тушааж өгөв. Цагадайд Харачар Мөнх Идухадай гурвыг тушааж өгөв". Бас Чингис хаан өгүүлрүүн: "Цагадай хэцүү догшин авиртай тул Хөхө-чос, өглөө үдэш дэргэд нь байж санаснаа хэлж зөвлөж байтугай"гэж зарлиг болов. Өгэдэйд Илугай Дэгэй хоёрыгтушааж өгөв. Толуйд Жидай Бала хоёрыг тушааж өгөв. Хасарт Жибэгээг тушааж өгөв. Алчидайд Чаурхайг тушааж өгөв. 244. Хонхотны Мэнлиг эцгийн хөвүүд долоо билээ. Долоон хөвүүний дундахь нь Хөхөчү Дэв тэнгэр бөө бүлгээ. Тэр хонхотны долоон хөвүүд, Хасарыг бариад элбэж жанчжээ. Хасар, долоон хонхотонд жагчигдав гэж Чингис хаанд сонсговол Чингис хаан бусад хэрэгт хилэгнэж байсан цаг тул хилэнтэйгээр Хасарт өгүүлрүүн: "Амьтанд дийлэгддэггүй хүн гэдэг биш билүү, чи? Яагаад дийлэгдэв?" гэвэл, Хасар нулимс унагаж босоод гарав. Хасар гомдож, гурван өдөр ирсэнгүй. Тэр цагт Дэв тэнгэр, Чингис хаанд өгүүлрүүн: "Мөнх тэнгэрийн сахиулс, нэгэн удаа Тэмүжин, улсын эрхийг барина. Нэгэн удаа Хасар, улсын эрхийг барина гэж зөн мэдэгдэв. Хасараас эс болгоомжилбол юу болохыг мэдэхгүй" гэсэнд, Чингис хаан мөн шөнө морилж, Хасарыг барихаар одвол, Хүчү Хөхөчү хоёр, "Хасарыг барихаар одов" гэж Өэлүн эхэд мэдээлэв. Өэлүн эх сэүх тэргэнд цагаан тэмээ хөллөөд шөнө турш явж, наран ургах үеэр хүрч ирвэл, Чингис хаан, Хасарын ханцуйг уяж, малгай бүсий нь аваад байцаан асууж байв. Чингис хаан эхээ үзээд эмээн зайлав. Өэлүн эх уурлаж тэрэгнээс буумагц, Хасарын ханцуйн хүлгийг өөрөө тайлж тавиад малгай, бүсий нь Хасарт өгөөд уур хилэнгээ даран ядаж завилан суугаад хоёр хөхөө гаргаж, хоёр өвдөг дээрээ барьж өгүүлрүүн: "Үүнийг харж байна уу? Хөхсөн хөх чинь энэ байна. Хавиргаа хадран хазагчид, хүйгээ хүчирхэн таслагчид! Хасар яав! Тэмүжин энэ нэгэн хөхийн сүүг хөхөж барах билээ. Хачиун Отчигин хоёул нэгэн хөхийн сүүг хөхөж үл барах билээ. Хасар бол хоёр хөхийн минь сүүг дуустал хөхөж, цээжийг минь уужим болгож амарлиулдаг билээ. Тийнхүү Тэмүжин цээжиндээ эрдэмтэй, Хасар хав хүчтэй тулХатгалдан зайлагсдыгХарвах сумын хүчээрХамж авчирдаг билээ.Огшиж дутаагсдыгОнох сумын хүчээрОруулан авчирдаг билээ. Одоо дайсныг дарж төгсгөв гэж Хасарыг үзэн ядаж байна уу?" гэв. Эхийн уурыг амарлиулаад Чингис хаан өгүүлрүүн: "Эхийг хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхээ болъё!" гэв. Эхдээ хэлэлгүй далдуур Хасарын зарим иргэнийг булаан авч Хасарт нэгэн мянган дөрвөн зуун иргэнийг үлдээв. Үүнийг Өэлүн эх мэдээд сэтгэлээ зовсоор хурдан хөгширчээ. Хасарт өгсөн Жалайрын Жибэгэ тэндээс зайлж Баргужин оронд дутаав. {mospagebreak}245. Түүний хойно есөн хэлтэн (хамаг) улс, Дэв тэнгэрт хуралдан очсон ба Чингис хааны агтны хорооноос ч олон хүн Дэв тэнгэрт очиж захирагдав. Бас Отчигин ноён Тэмүгэ-гийн харъяат иргэн, Дэв тэнгэрт очжээ. Отчигин ноён, одсон иргэнээ авчруулахаар Сохор нэрт элчийг илгээвэл, Дэв тэнгэр, элч Сохорт өгүүлрүүн: "Отчигин та хоёр, их элч илгээдэг болжээ" гэж элч Сохорыг зодож, эмээлий нь үүрүүлэн явган буцаажээ. Элч Сохорыг зодуулж явган ирсний маргааш Отчигин ноён өөрөө Дэв тэнгэрийнд очиж өгүүлрүүн: "Элч Сохорыг илгээвэл зодоод явган буцаажээ. Одоо би иргэнээ авахаар ирэв" гэвэл, долоон хонхотон, Отчигин ноёны энд тэндээс хааж "Элч Сохорыг илгээдэг чинь зөв үү?" гэж барьж зодохыг завдсанд, Отчигин ноён айж өгүүлрүүн: "Элч илгээсэн минь буруу болжээ" гэв. Хонхотны долоон хөвүүд өгүүлрүүн: "Буруугаа мэдсэн бол наманчлан сөгд!" гэж Отчигиныг Дэв тэнгэрийн хойноос сөгдүүлжээ. Тэгээд Отчигин ноён, иргэнээ авч чадсангүй буцаж маргааш өглөө нь Чингис хааныг босоогүй, орон дотроо байхад орж ирээд уйлан сөгдөж өгүүлрүүн: "Есөн хэлтэн иргэн, Дэв тэнгэрт чуулалдаж байгаа үүнд, Дэв тэнгэрээс харъяат иргэнээ авахаар элч Сохорыг илгээв. Элч Сохор зодуулж эмээлээ үүрч явган ирсэнд, би өөрөө очвол, долоон хонхотон, намайг энд тэндээс хааж тулгаж бурууг хүлээлгэн наманчлуулав. Дэв тэнгэрийн хойноос сөгдүүлэв" гээд уйлав. Чингис хааны үг хэлэхийн өмнө Бөртэ үжин, орон дотроос өндийн сууж хөнжлийн захаар өвчүүгээ бүрхэж, Отчигины уйлахыг үзэж, нулимс унагаж өгүүлрүүн: "Тэд хонхотон нар яасан хэцүү хүмүүс билээ? Урьд Хасарыг бүслэн жанчсан. Одоо бас энэ Отчигиныг яагаад хойноосоо сөгдүүлэв?" Энэ ямар ёс вэ? [чамайг бэлхэн амьд байхад А.то] Ойн нарс мэт олон сайхан дүү нарыг чинь ингэж дарлаж байна. Үүнээс хойш тэдҮүл мэт биеийг чиньҮгүй болж одволҮлсэн их улсы чиньҮр хүүхдээр чинь мэдүүлэх үү?Сүүлийн цагт тэдСүлд гэгээн биеийг чиньСүүдэр болж одволСүрэг их улсы чиньСүйтгэхэд хүрэх бишүү.Өндөр уулын нарс мэтӨнөр сайхан дүү нарыг чиньӨшин дарлагч тэдӨсөж бойжиж амжаагүйӨчүүхэн хэдэн хүүхдэд чиньӨргөн улсыг мэдүүлэхгүй Яасан хэцүү хонхотан нар билээ? Дүү нараа ингэж дарлахыг үзсээр байгаад зүгээр өнгөрүүлэх үү, чи?" гээд Бөртэ үжин нулимс цувируулав. Бөртэ үжиний энэ үгийг сонсоод Чингис хаан Отчигинд өгүүлрүүн: "Дэв тэнгэр одоо ирнэ. Өшөөгөө яаж авахыг чи өөрөө мэд" гэв. Тагахад Отчигин босож нулимсаа арчиж гараад гурван бөхийг бэлтгэж зогсоов. Удалгүй Мэнлиг эцэг, долоон хөвүүнээ дагуулан ирж бүгдээр гэрт орж, Дэв тэнгэр, сөнгийн баруун этгээдэд суув. Отчигин, Дэв тэнгэрийн дээлийн захаас барьж "Өчигдөр чи намайг наманчлуулсан билүү? Хүчээ үзэлцье" гэж үүдэн тийш чирэв. Дэв тэнгэр, Отчигиныг эсэргүүцэж, түүний дээлийн захаас барив. Тэр хоёрын барилдахад Дэв тэнгэрийн малгай, голомтны дээр унав. Мэнлиг эцэг унасан малгайг авч үнсээд өвөртөө хийв. Чингис хаан өгүүлрүүн: "Гадагш гарч бөх хүчээ тэмцэлдэгтүн" гэв. Отчигин, Дэв тэнгэрийг босго дээгүүр чирч гарахад урьд бэлтгэсэн гурван бөх угтаж, Дэв тэнгэрийг бариад чирэлцэж нурууг хугалаад зүүн этгээдийн угсарсан хэрэгний үзүүрт орхив. Отчигин орж өгүүлрүүн: "Дэв тэнгэр, намайг наманчлуулж байсан билээ. Одоо хүчээ үзэлцье гэвэл, үл зөвшөөрч баширлан хэвтэж байна" гэвэл, Мэнлиг эцэг, учрыг мэдэж нулимс цувируулан өгүүлрүүн: "Уужим эх газрыгДовын төдий байхадУулзаж нөхөрлөсөн билээ, биУсан их мөрнийгГорхийн төдий байхадУчирч танилцсан билээ, би" гэхэд хонхотны зургаан хөвүүд үүдийг хааж, голомтыг тойрон ханцуйгаа шамлаж түрэмгийлэхийг завдахад, Чингис хаан бачимдан шахагдаж, "Зайл. Гаръя" гээд гэрээс гарвал, орчимд байсан хорчин торгууд нар ирж тойрон хамгаалав. Дэв тэнгэрийг угсарсан тэрэгний адагт нурууг хугалаад орхисныг Чингис хаан үзэж хойдуул (арын гэрүүд)-ээс нэгэн бор гэрийг авчруулж, Дэв тэнгэрийн дээр нь бариулаад "Хөсгөө бэлтгэ! Нүүе" гээд тэндээс нүүв. 246. Дэв тэнгэрийг тавьсан гэрийн өрхийг бүтээж, үүдийг дарж хүнээр сахиулбал, гуравдугаар шөнө үүр цайж байхад гэрийн өрх нээгдэж, Дэв тэнгэрийн бие үгүй болжээ. Нягталж үзвэл үнэхээр түүний хүүр алга байв. Чингис хаан өгүүлрүүн: "Дэв тэнгэр, миний дүү нарт гар хөл хүрсэн ба миний дүү нарын хооронд оргүй хов үг хэлсний тул тэнгэрийн таалалд эс нийлж, түүний амь бие хоёулыг тэнгэр авч одов" гэв. Чингис хаан, Мэнлиг эцгийг тэнд донгодож хэлсэн нь: "Та хөвүүдийнхээ авир занг ятгахгүй тул тэд, бидэнтэй тэмцэх гээд Дэв тэнгэрийн толгойг алдав. Та нарын ийм зан гаргахыг мэдсэн бол та нарыг хэдийн Жамуха Алтан, Хучар нарын адил болгох билээ""гэж Мэнлиг эцгийг буруушаан донгодоод, жич "Өглөө хэлснээ үдэш няцаж, үдэш хэлснээ өглөө няцаж явбал ичүүртэй бишүү. Урьд хэлснээ хатуу барьж явбал дээр бишүү""гээд бас зарлиг болруун "Ааш авираа татаж явсан бол Мэнлиг эцгийн урагтай хэн тэнцэх билээ""гэв. Дэв тэнгэрийг үгүй болсноос хойш хонхотны хөвүүд номхров.
МНТ. Шадар Хишигтэн цэргийг байгуулсан нь
209. Бас Чингис хаан, Хубилайд өгүүлрүүн: "Чи хүчтэний хүзүүг мушгиж, бөхчүүдийн бөгсийг шороодуулж өгөв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мөн. Та нарыг хаана ч илгээвэл, Хүр гэсэн газар хүрчХүр чулууг хэмх цохижХалд гэсэн газар халдажХад чулууг хага цохижЦэгээн чулууг бутарталЦээлийн улсыг цалгиталНиргэж нядалж явав. Хувилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвөн нохойгоо зорьсон газартай явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах өдөр хамгийн түрүүнд урууд, мангудын цэргийг Жорчидай Хуилдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бүрнээ амардаг билээ" гэв. "Хубилай чи цэргийн үйл бүгдийг ерөнхийлөн захирч бай" гэж соёрхож зарлиг болов. Бас Бидүгүн, их дуулгаргүй тул би буруушааж, мянганы ноён болгосонгүй. Чи түүнийг сургаж үз. Тэр чамтай зөвшиж нэг мянганыг захирч явтугай. Бидүгүнийг хойш ямар болохыг бид үзье" гэв. 210. Бас Чингис хаан, Гэнигэдэй Хунанд өгүүлрүүн: "Боорчи, Мухулай тэргүүтэн ноёд оо, Додай Доголху тэргүүтэн чэрби нар аа! Энэ хунан, Харанхуй шөнөХалдах чоно болжГэгээн өдөрХэсэх хэрээ болжНүүхэд үлдэхгүйҮлдэхэд нүүхгүйҮргэлж намайг дагажХарийн дайсандХалуун нүүр өгчХарилцдаггүйӨшөөт хүндӨмөг тус болжӨөр зан гаргадаггүй билээ. Хунан Хөхөчос хоёртой зөвлөж, хамаг үйлсийг үйлдэгтүн" гэж зарлиг болов. "Хөвүүдий минь ах Жүчи биз. Хунан, Гэнигэс овогтноо тэргүүлэн захирч, миний хөвүүн Жүчийн дор түмний ноён болтугай" гэж зарлиг болов. "Хунан Хөхөчос, Дэгэй, Үсүн өвгөн энэ дөрвүүл, үзсэнээ нуухгүй, үнэн үгээ хэлж, мэдсэнээ мэлзэхгүй, сонссон үгээ сонсгодог билээ". 211. Бас Чингис хаан, Зэлмэд өгүүлрүүн: "Жарчиудай өвгөн, үлээх хөөргөө үүрч өчүүхэн хөвүүнээ дагуулж, бурхан халдунаас бууж ирээд Ононы Дэлүүн болдогт намайг төрөх цагт булган өлгийг өгөв. Түүнээс хойш ч босго хатавчийн боол, өрх үүдний өмч болж, өдий төдий тусыг хүргэв. Булган өлгийд төрсөн буянт нөхөр минь, хамт төрөөд хань болж өссөн хайрт нөхөр Зэлмэ минь чамайг есөн удаа осол гаргахад буруушаан яллахгүй" гэж зарлиг болов. 212. Бас Чингис хаан, Толунд өгүүлрүүн: "Эцгээс тусгаар мянганыг захирч байсан билээ. Улсыг хураан тохинуулахад чи өөрийн эцгийн өрөөл жигүүр болон зүтгэж бүтээсний тул чэрби гэдэг цолыг авав. Одоо өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат болгож, Турухантай зөвшиж захирагтун" гэж зарлиг болов. 213. Бас Чингис хаан, Үнгүр буурчид өгүүлрүүн: "Мэнгитү хианы хөвүүн Үнгүр чи, гурван аймаг тохурауд, таван аймаг таргууд, чаншиуд, баядаа дагуулж нэгэн хүрээ болж Будан мананд төөрөлгүйБулаалдах дайн салалгүйНойтонд хамт норжХүйтэнд хамт хөржЯвав чи Одоо ямар соёрхол авах вэ, чи?" гэвэл Үнгүр өгүүлрүүн: "Соёрхлыг сонгуулбал хамаг баяд ах дүү нар, хамаагүй бутран тарж байна. Хаан соёрхвол, баяд ах дүү нараа цуглуулан захиръя" гэвэл, "Тэг, Баяд ах дүү нараа цуглуулж мянганыг чи захиртугай!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан зарлиг болруун: "Борохул Үнгүр та хоёр, буурч түгээгч болж, баруун зүүн этгээдэд барих идээг түгээж, баруун талын хүмүүст байр байраар олгож, зүүн талын хүмүүст зүй зүйгээр өгч идээ хүнсийг түгээвэл миний хоолой онгойж, сэтгэл амардаг билээ. Үнгүр Борохул хоёр морилон явж (мориор явж) олон хүнд идээ рэг сөнгийн баруун зүүн этгээдэд идээ базааж бэлтгээд "Та хоёр, Толунтай хамт төвлөн суугаад идээг түгээж байгтун" гэж суурийг зааж өгөв. {mospagebreak}214. Бас Чингис хаан, Борохулд өгүүлрүүн: "Миний эх, Шигихутуг, Борохул, Хүчү, Хөхөчү та дөрвийг дүрвэсэн иргэний нүүсэн нутгаас Хөдөөнөөс олжХөлдөө бүүвэйлжХүмүүжүүлэн тэжээжХүзүүнээс чинь татажХүний зэрэг болгожЭгмээс чинь татажЭрийн зэрэгт оруулж Хөвүүд бидний нөхөр сүүдэр болгоё гэж тэжээжээ. Миний эхийн тэжээсэн ачийг та нар их хариулан зүтгэв. Борохул надад нөхөр болж Хурдан аянд мордожХуртай шөнө тохиолдовчХоол ундгүйгээрХоосон хонуулсан удаагүй,Яаралтай дайнд Ямар ч бэрхшээл тохиолдовчШөл тасалдуулжӨл алдуулж байсангүйӨвөг эцгийг минь хорлосонӨстөн татаарыг доройтуулжӨшил өшижХясал хясажТэр татаар иргэнийгТэрэгний бултай чацуулжТүүнээс өндөр нуруутныгТүүж хядах цагт Татаарын Харгил шар, ганцаараа дутааж яваад өлссөний тул аргагүй ирж, манай эхийн гэрт орж ирээд "Идэх юм гуйя" гэсэнд, "Идэх юм гуйвал тэнд суу" гэж баруун исэр (ор)-ийн өмнөд үзүүрт суулгав. Тэр цагт таван настай байсан хөвүүн Толуй гаднаас орж ирээд гэдрэг гүйж гармагц, Харгил шар босон харайж, Толуйг сугандаа хавцуулж гүйхийн хамт хутга тэмтэрч сугалан авахыг завдахад эхийн гэрт зүүн талд сууж байсан Алтани "Хүүгий минь аллаа" гэж эхийн орилон бархирахыг сонсож гүйн гарч, Харгил шарын хойноос гүйцэж нэг гараараа үснээс нь зууран барьж, нөгөө гараараа хутгыг сугалж байсан гары нь барьж угзраад хутгыг алдуулав. Тэр үед гэрийн ард мугалзар хар үхрийг тэлэн алж байсан Жидай Зэлмэ хоёр, Алтанийн дууг сонсоод сүхээ барьсаар, улаан цустай хэвээр гүйн ирж, татаарын Харгил шарыг мөн тэнд нь сүхээр цохиж, хутгаар бүлж алав. Алтани Жидай Зэлмэ гурав, хөвүүний амь аварсан гавьяаг булаалдахад Жидай Зэлмэ хоёр өгүүлрүүн: "Бид даруй гүйн ирж түүнийг эс алсан бол ганц эхнэр Алтани юу хийж чадах вэ? Хөвүүний амийг хорлосон байх билээ. Хөвүүний амийг аварсан гавьяа биднийх болно"гэвэл, Алтани өгүүлрүүн: "Миний дууг сонссонгүй бол та нар яаж ирэх билээ? Би гүйн гүйцэж түүний сэвлэг үснээс барьж хутгыг сугалсан гарыг татаж хутгыг алдуулсангүй бол Жидай Зэлмэ хоёрыг хүрч иртэл, хөвүүний амийг хорлож амжсан байх бишүү?" гэв. Тэгж хэлбэл, гол гавьяа нь Алтанийнх болов. Борохулын гэргий, эр Борохулдаа өрөөсөн арал болон тусалж явсны дээр, Толуйн амийг аварч тус хүргэв. Бас хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Өгэдэйн гүрээний судал, суманд шархтаж унасанд Борохул, дээр нь бууж түүний асгарсан цусыг амаараа шимж хоноод маргааш нь Өгэдэй морь унаж чадахгүй тул урдаа сундлан тэвэрч, бүрэлдсэн цусы нь бүлээн уруулаараа шимж, ам завжаа улайлгаж, ачит хөвүүн Өгэдэйг амьд мэнд авч ирсэн билээ. Эхий минь, зовж тэжээсэн ачийг, хоёр хөвүүний амийг аварч хариулав. Борохул надтай нөхөрлөж, уриалах дуунд минь уухайгаа нэмж, урагшлан зүтгэж явав. Борохулыг есөн удаа осол гаргавч, яллахгүй болгоё" гэж зарлиг болов. 215. Бас "Охин ургаа соёрхол өгье" гэв. 216. Бас Чингис хаан, Үсүн өвгөнд өгүүлрүүн: "Үсүн, Хунан, Хөхөчос, Дэгэй энэ дөрвүүлээ, үзсэн сонссоноо үлдээж нуулгүй, үргэлж хэлдэг билээ. Монголын төр ёсонд бэхи ноёдыг өргөмжлөх заншил бий. Ахмад үеийн хүнээ бэхи болгодог заншилтай тул баарин ахын ураг, Үсүн өвгөнийг бэхи болгоё. Бэхи өргөмжлөгдөөд цагаан дээл өмсөж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож байтугай" гэж зарлиг болов. 217. Бас Чингис хаан өгүүлрүүн: "Хуилдар анд алалдан байлдах цагт урьтаж ам нээж байлдсан гавьяа бий тул түүний хөвүүд ач нарт, өнчдөд олгох өршөөл тусламжийг хүртээсүгэй" гэв. 218. Бас Чингис хаан, Цагаан гуагийн хөвүүн, Нарийн-Тоорилд өгүүлрүүн: "Чиний эцэг Цагаан гуа чинь зоригийг барьж байлдсаар Даланбалжудын байлдаанд Жамухад алагджээ. Одоо эцгийн гавьяаг хүртэж, өнчдийн тусламжаас авч бай" гэсэнд, Тоорил өгүүлрүүн: "Миний төрлийн нэгүс нар олон аймагт хуваагдан тарсан байна. Хаан соёрхвол, ах дүү нэгүс нараа цуглуулъя" гэвэл, Чингис хаан зарлиг болруун: "Тийм бол ах дүү нэгүс нараа цуглуулж, чи ургийн урагт хүртэл захирч бай" гэж зарлиг болов. {mospagebreak}219. Бас Чингис хаан, Сорхон-шард өгүүлрүүн: "Намайг өчүүхэн цагт, Тайчуудын Таргудай Хирилтуг, ах дүү нартайгаа нийлж атаархан барих цагт Сорхон-шарын хөвүүн Чулуун, Чимбай нар, намайг ах дүү нартаа атаархагдсан ажээ гэж нууж, охин Хадаанаар асруулж байгаад тавьж илгээсэн бишүү. Чиний тэр ачийг би харанхуй шөнө зүүдэндээ бодож, гэгээн өдөр цээжиндээ санасаар явсан билээ. Дараа нь тайчуудаас надад баахан удаж ирэв. Одоо танд соёрхлыг өгье. Ямар соёрхлыг хүсч байна?" гэвэл, Сорхан-шар ба түүний хөвүүн Чулуун, Чимбай нар өгүүлрүүн: "Бид, мэргидийн нутаг Сэлэнгэд дархан дураар нутаглахыг хүснэ. Бас ямар соёрхол хишиг хайрлахыг Чингис хаан мэдтүгэй!" гэв. Тэгэхэд Чингис хаан өгүүлрүүн: "Нутаг дархалж, мэргидийн газар Сэлэнгээр ургийн урагт хүртэл нутаг орноо эзэмшиж, нум сумаа агсаж, хурим найрыг хийж, хундага сөнгөө түшилцэж явтугай. Есөн удаа осолдоход зэмлэхгүй болгоё!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан, Чулуун Чимбай хоёрт соёрхож хэлсэн нь: "Урьд Чулуун Чимбай та хоёрын хэлж байсныг яаж мартах вэ? Чулуун Чимбай та хоёр санаснаа хэлье гэвэл, дутуугаа гуйя гэвэл дам хүнээр бүү хэлүүлж бай. Өөрийн биеэр уулзаж, өөрийн амаар санаснаа хэлж, дутсанаа гуйж бай" гэж зарлиг болов. Бас "Сорхон-шар, Бадай, Хишилиг та гурван дархан, Олон дайсанд довтолжОлз юм олболОлсноо бүрэн автугай!Аян ав хийжАн гөрөөс албалАлснаа бүрэн автугай!" гэж зарлиг болов. "Сорхан-шар бол тайчуудын Түдэгэгийн гэрийн хүн. Бадай Хишилиг хоёр бол Чэрэнгийн адуучин хүн билээ. Одоо миний шадар хорчи (нум сум агсагч) болж, хуримд хундага дэвшүүлж, дархан эрхтэйгээр жаргаж явтугай!" гэж зарлиг болов. 220. Бас Чингис хаан, Наяад өгүүлрүүн: "Ширээт өвгөн, Алан Наяа хоёр хөвүүний хамт Таргудай Хирилтугийг барьж авчрах замд Хутгал нугад хүрээд Наяагийн хэлсэн нь: "Бид хаан эзнээ яахан тэвчиж барьж одох вэ?" гэж сэтгэл түвтэхгүй болоод Таргудайг сул тавин буцааж, Ширээт өвгөн, хөвүүн Алаг Наяа нартай хамт ирж Наяагийн хэлсэн нь: "Бид, хан Таргудай Хирилтугийг гардан барьж ирж яваад жич тэвчин ядаж тавин буцаагаад бид Чингис хаанд хүчээ өгье гэж ирэв. Хэрэв ханаа барьж ирвэл хан эзнээ барьсан харц ардад яаж итгэх вэ гэх билээ. Хандаа халдаж чадсангүй тул тэднийг тус (өөрийн) ханаа хайрлах их ёсыг мэдсэн хүмүүс гэж үгийг зөвшөөж, нэгэн үйл хэргийг тушаая гэсэн билээ. Боорчи, баруун гарын түмнийг захирах ноён болов. Мухулай го ван болж зүүн гарын түмнийг захирах ноён болов. Одоо Наяа, төвийн түмнийг захирах ноён болтугай" гэж зарлиг болов. 221. Бас Зэв, Сүбээдэй хоёрыг өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат болгож захирагтун гэв. 222. Бас хонь хариулагч Дэгэйд мянгатыг энд тэндээс цуглуулж өгөөд мянганы ноён болгов. 223. Бас модоч дархан Хүчүгүрт өгөх иргэн дутагдсан тул бусад ноёдын албат нараас татаж цуглуулсан иргэнийг Жадараны Мулхалхуд зүгээр нийлүүлж, Хүчүгүр Мулхалху хоёр нэг мянгатыг хавсран зөвлөж захирагтун гэв. 224. Улсыг байгуулахад зүтгэсэн хүмүүсийг түмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, арваны ноёд болгож, соёрхлыг өгөх хүмүүст соёрхлоо өгч, зарлигийг буулгах хүмүүст зарлигаа буулгаж Чингис хаан зарлиг болруун: "Урьд би, наян хэвтүүл манаачтай, далан шадар хишигтэнтэй байв. Одоо мөнх тэнгэрийн өршөөлөөр, тэнгэр газрын ивээлээр хүч аугаа нэмэгдэж, гүр (нийт) их улсыг хамтатгаж, ганц жолоондоо оруулсан тул одоо надад мянган шадар хишигтэн (ээлжтэн)-г ялгаж өг. Хэвтүүл, хорчин торгуудын хамт бүгд түмэн хүн болгож өгтүгэй!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан, хишигтнийг ялгаж томилох тухай мянганы ноёдод тунхаг зарлиг буулгасан нь: "Миний хишигтнийг томилоход түмт, мянгат, зуутын ноёдын хөвүүд, сул (чөлөөт) хүний хөвүүдийн дотроос миний дэргэд тэнцэх билэг эрдэмтэй, бие сайтайгий нь ялгаж оруултугай. Миний шадар цэрэгт орохдоо мянганы ноёдын хөвүүд, арван нөхөр (цэрэг), нэг дүүгээ дагуулж иртүгэй. Зууны ноёдын хөвүүд таван нөхөр, нэг дүүгээ дагуулж иртүгэй. Арваны ноёдын хөвүүд бас сул хүний хөвүүд, гурван нөхөр нэг дүүгээ дагуулж иртүгэй. Ингэхдээ тэд уг газраасаа уналга морио бэлтгэж иртүгэй. Миний шадар цэрэгт ирэх мянганы ноёдын хөвүүд арван нөхөд, хэрэглэх юмаа харъяат мянганы дотроос татаж авагтун. Эцгийн өгсөн хувь хишиг буюу өөрийн олсон зөөсөн морь, юм хэдий байвч, өмч хувиас ангид бидний заасан хэмжээгээр авч бэлтгэж иртүгэй. Зууны ноёдын хөвүүд, таван нөхөдтэй, арваны ноёд бас сул хүний хувүүд, гурван нөхөдтэй, мөн өмч хувиас ангид мөн тэр ёсоор хэрэглэх морь, юмаа бэлтгэж иртүгэй!" гэж зарлиг болов. "Мянгат, зуут, аравтын ноёд олон хүн, бидний энэ зарлигийг сонсоод зөрчиж давбал чангалан шийтгэнэ. Бидний шадар цэрэгт орвол зохих хүн бултарч бидний дэргэд явахдаа бэрхшээвэл өөр хүнийг оруулаад түүнийг шийтгэж, эчнээ (далд) хол газар цөлье" гэж зарлиг болов. "Бидний дэргэд дотно явж суралцъя гэж бидэнд ирэх ардыг бүү хориглотугай" гэв. {mospagebreak}225. Чингис хааны зарлигийн ёсоор мянгат, зуут, аравтын ноёдын хөвүүдийг ялгаж явуулаад, урьд байсан наян хэвтүүлийг найман зуу болгов. Найман зуу дээр нэмж мянга болготугай гэв. Хэвтүүлд орох хүмүүсийг бүү ятгаж хориглотугай гэж зарлиг болов. Хэвтүүлийг Их-нэүрин захирч, мянганы ноён болтугай гэж зарлиг болов. Бас дөрвөн зуун хорчныг томилж, хорчныг Зэлмийн хөвүүн Есөнтэй ахалж, Түгэгийн хөвүүн Бүхэдэйтэй зөвлөж захиртугай гэв. Торгууд, хишигтэн нарыг дөрвөн ээлжээр манах болгож, Есөнтэй нэгэн ээлжийн хорчныг захирч, Бүхэдэй нөгөө ээлжийн хорчныг захирч, Хорч-худаг, гуравдугаар ээлжийн хорчныг захирч, Лаблах, дөрөвдүгээр ээлжийн хорчныг захирч явтугай. Нум сум агссан хорчин торгон цэргийг ийнхүү захирч явтугай. Хорчныг мянга болгож, Есөнтэй захирч байтугай! гэж зарлиг болов. 226. "Урьд Өэлэн чэрбийн захирч байсан торгууд дээр нэмж мянга болгоод, Боорчийн ураг (үр) Өэлэн чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Мухулайн ураг Бухаар захируулъя. Илугайн ураг Алчидайгаар нэгэн мянган торгуудыг захируулъя. Нэгэн мянган торгуудыг Додай чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Доголху чэрбиэр захируулъя. Нэгэн мянган торгуудыг Жорчидайн ураг Чанайгаар захируулъя. Нэгэн мянган торгуудыг Алчийн ургаас Ахуйдайгаар захируулъя. Нэгэн мянган баатар цэргийг шилж Архай Хасараар захируулаад энгийн өдөр ээлжлэх торгон цэрэг болгож, хатгалдан байлдах өдөр хамгийн түрүүнд баатарлуулан явуулъя!" гэж зарлиг болов. Олон мянгатаас ялгаж ирүүлсэн хүмүүсийг найман мянган торгууд болгов. Хоёр мянган хэвтүүл, хорчины хамт бүгд нэгэн түмэн хишигтэн болов. Чингис хаан зарлиг болруун: "Бидний шадар түмэн хишигтэнг бэхжүүлж их голын цэрэг болгоё!" гэж зарлиг болов. 227. Бас Чингис хаан зарлиг болж өдрийн жасаа (ээлж)-ны торгуудыг дөрвөн ээлж болгож, ээлжийн ахлагч нарыг томилсон нь: Буха, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Алчидай нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Додай чэрби нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Доголху чэрби, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Энэ дөрвөн ээлжийн хишигтнийг захирах ахлагчдыг томилж тунхаг зарлиг буулгаад бас ээлжийн ахлагчид, харъяат хишигтнээ жагсааж ээлж хишигт оруулаад гурав хоноод солилцуулна. Хишигт хүн, ээлжээ тасалбал тэр ээлж тасалсан хүнийг гурван бэрээ занчъя. Тэр дахин ээлжээ тасалбал долоон бэрээ занчъя. Бас тэр хүн, бие эрүүл бөгөөд ээлжийн ахлагчдын зөвшөөрөлгүйгээр гуравдугаар удаа ээлжийг тасалбал гучин долоон бэрээ занчаад, бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж үзээд эчнээ хол газарт цөлье! гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид, гурван ээлжийн хишигтэнд тухай бүр энэ зарлигийг сонсгож байтугай. Эс сонсгосон бол ээлжийн ахлагчид бурууг хүлээнэ. Зарлигийг сонссон байтал, зөрчих буюу зарлигаар тогтоосон ээлжийг тасалбал хишигтнийг буруушаан шийтгэнэ гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид гагцхүү ахлагч гэсэн төдийгөөр хамт манаж байгаа хишигтнийг миний зөвшөөрөлгүйгээр бүү шийтгэгтүн. Гэм үйлдсэн хүнийг хэлэгтүн. Мухриулах (алах) ёстой бол бид мухриулъя. Занчих ёстойг хэвтүүлж занчъя. Ахлагч нар, ахлагч гэсэн төдийгөөр адил эрхтэй хишигтэнд минь, өөрийн гар хөлийг хүргэж занчвал бэрээний хариуд бэрээдэж нударгын хариуд нударгадаж занчтугай гэв. 228. Бас Чингис хаан зарлиг болруун: "Гадаад мянганы ноёдоос миний хишигтний ерийн хүмүүс эрхэм бөгөөд гадаад зууны ноёд, аравны ноёдоос миний хишигтэн хөтөч эрхэм тул гадаад мянганы ноёд, миний хишигтэнтэй тэнцэж хэрэлдвэл мянганы ноёныг шийтгэе! гэж зарлиг болов. 229. Бас Чингис хаан зарлиг болж ээлжийн хишигтний ноёдод зарлиг тунхагласан нь: Хорчин, торгууд хишиг (ээлж)-т орж, өдрийн хамгаалагчид зүг зүгт мөр мөртөө явж наран шингэхээс өмнө хэвтүүл [манаачид хамгаалах ажлаа шилжүүлээд]-д зайлж гадна гарч хонотугай. Биднийг шөнө хэвтүүлийн цэрэг хамгаална. Хорчин нум сумаа, буурч (тогооч) нар аяга саваа хэвтүүлд тушааж өгөөд гарч хонотугай. Гадна хоносон хорчин, торгууд, буурч нар бидний шөл идтэл уяаны тэнд хүлээж байгаад хэвтүүлд мэдэгдэж, биднийг шөл идсэний дараа дотогш орж, хорчин нум сумаа авч, торгууд сууриа эзэлж, буурч нар аяга саваа авч ажлаа хийтүгэй. Ээлж хишгийн хүмүүс энэ тогтоосон ээлжийн хуулийг мөрдөж яв гэж зарлиг болов. Наран шингэсний хойно ордны хойгуур урдуур явах хүнийг хэвтүүл манаач нар барьж хоноод маргааш өглөө байцаан асуугтун. Хэвтүүл, халаагаа ирэхэд тэмдгээ шилжүүлж өгөөд чөлөөлөгдөнө. Манаагаа шилүүлсэн хэвтүүл гарч одтугай гэв. Хэвтүүл, шөнө ордны орчим байж үүдийг харгалзаж, орохыг завдах хүний мөрийг мөлт цохиж, толгойг тоншин цавчиж хаятугай. Шөнө яаралтай мэдээ хүргэж хүн ирвэл урьдаар хэвтүүлд мэдэгдээд гэрийн ард хэвтүүлийн хамт байж, хэлэх үгээ гаднаас хэлэгтүн. Хэвтүүлийн суурь дээр хэн ч сууж үл болно. Хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр хэн ч орж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр хэн ч явж үл болно. Хэвтүүлийн завсраар явж үл болно. Хэвтүүлийн тоог асууж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр явсан хүнийг барьтугай. Хэвтүүлийн тоог асуусан хүний тэр өдрийн унасан эмээлтэй, хазаартай морийг, өмссөн бүрэн хувцсыг хэвтүүл автугай гэж зарлиг болов. Элжигэдэй итгэлтэй хүн боловч хэвтүүлийн дэргэдүүр үдэш явж баригдсан биш үү?
МНТ. Хүчүлүгийн Дутаасан ба Жамухын дарагдсан нь
198. Мэргид иргэнийг эзэлж, Тогтоа бэхийн их хөвүүн Худугийн хатан Тухай, Дөргэнэ хоёроос, Дөргэнэг тэнд Өгэдэй хаанд өгөв. Мэргидийн зарим улс дайжиж, Тайхал шивээнд очоод хороолон бэхэлжээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: "Сорхон-шарын хөвүүн Чимбай, зүүн гарын цэргийг аваад, хороолон бэхэлсэн мэргидийг бүсэл" гэж илгээв. Тогтоа хөвүүн Худу, Чулуун нарын хамт цөөн хүн дутааж гарсныг Чингис хаан нэхэж, Алтайн өвөрт өвөлжиж, үхэр жил (1205)-ийн хавар Арайн даваагаар давж одвол, найманы Хүчүлүг хан, улсаа алдаад цөөн хүнтэй дутааж яваа мэргидийн Тогтоатай уулзаж, Эрчис мөрний Бүхдэрмэ гэдэг газар хамтран цэргээ засаж байжээ. Чингис хаан хүрч байлдвал Тогтоа тэнд зэрлэг суманд оногдож үхэв. Хөвүүд нь түүний хүүрийг авч явж оршуулж завдахгүй болоод толгойг огтлон авч одов. Тэндээс найман, мэргид нар хамтран байлдаж барахгүй болоод буруулан дутааж, Эрчис мөрнийг гэтлэхэд олонх хүн нь усанд живж үхэв. Найман, мэргидийн цөөн хүн, Эрчисийг гэтлээд хагацан салав. Найманы Хүчүлүг хан, уйгарын Харлугийг дайран, Сартаулын газарт Чүй мөрөнд байгаа Хар хятадын Гүр ханд нийлэн очив. Мэргидийн Тогтоагийн хөвүүд Худу, Гал, Чулуун тэргүүтэн мэргид, ханлиныг, хипчагуудыг дайран одов. Тэндээс Чингис хаан харьж, Арайн даваагаар давж, уул ордондоо буув. Чимбай, Тайхалд бүгсэн мэргидийг эзэлжээ. Чингис хаан зарлиг болж мэргидээс хядахы нь хядуулж, үлэгсдийг цэргүүдээр талуулж дээрэмдүүлэв. Бас урьд дагаж орсон мэргид, Аураг (арын буюу уул) ордноос урван боссонд ордны газар байсан хөтөч нар тэднийг даржээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: "Тэднийг хамт байлгая гэсэн билээ. Гэтэл тэд урвасан ажээ" гээд мэргидийг зүг зүг дуустал хуваарилав. 199. Мөн үхэр жил, Чингис хаан зарлиг болж Сүбээдэйд төмөр тэрэг хийлгэж өгөөд Тогтоагийн хөвүүн Худу, Гал, Чулуун тэргүүтнийг нэхүүлэхээр илгээхдээ Сүбээдэйд зарлиг болгосон нь: "Уршигт ТогтоагийнУрвасан хөвүүд Уургат хулан шигУхаан алдажШархт буга шигШантран мохожБуцаж харвалдсаарБуруулан дутаав.Хөөгдсөн Худу, Чулуун нарХөөрөх жигүүртэй болжХөх тэнгэрт нисвэлХүлэг баатар чиХөнөөх шонхор болжХөөж тэднийг бариарай!Муу Тогтоагийн хөвүүд Мунхаг тарвага болжМухар нүхэнд шургавалТөгс баатар СүбээдэйТөмөр царил болжТөнхөж малтаж гүйцээрэй!Өшөөт мэргидийн үрсӨргөст загас болжӨргөн далайд орволӨрлөг Сүбээдэй чиӨөш гувчуур болжӨлгөж гохдож бариарай!Өрлөг баатар чамайгӨндөр давааг давуулжӨргөн мөрнийг гэтлүүлжӨшөөт мэргидийг даруулахаарӨдөр болзож илгээв.Усны уртыг туулжГазрын холд хүрэхдээУнах морьдоо гамнажУулга хүнсээ хэмнэжУрьдаас болгоомжтой яв!Агт морьдоо муудуулбалАмаа баривч хожимдоноАливаа хүнсээ барвалАрвилан хэмнэвч оройтоно.Алсын тэр замдАвлах гөрөөс олон бий.Ан ав хийсээрАлсын замыг бүү мартХүнсний нэмэр болгожХүрэлцэх хэмжээгээр авла.Эрхэлсэн аваас ангидЭнгийн явах замдЭр цэргийн морьдынЭмээлийн хударгыг мулталжАгтны хазаарыг амгайчилжАяар зөөлөн явЧанд эн журмыгЧармайн сахиж явбалАяны хүн дураарАвлан давхихаа болино.Цээрлэх журмыг зөрчсөнЦэргийн хүмүүсийг жанчТаних хүн, минийТаалал зарлигийг зөрчвөлТа нар надад явуулТанихгүй хүн, минийТаалал зарлигийг зөрчвөлТа нар мэдэж шийтэг.Уул нурууг алславчУг санаагаа нэгтгэжМөрөн голыг гэтлэвчМөн санаагаа нэгтгэжМөнх тэнгэрийн хүчиндМөрийн хүч нэмэгдэжГайт Тогтоагийн хөвүүдийгГартаа оруулж баривалТэднийг авчрах хэрэггүйТэнд нь чигийг ологтун!"гэж зарлиг болов.Чин зоригт Сүбээдэйд Чингис бас хэлэв:"Чи одоо яваад Чивэлт мэргидийг сөнөө.Балчир цагт минь тэдБайн байн довтолжБурхан халдунд биднийгБултуулан сандаргаж байсан.Өшөөт тэр мэргидүүдӨнөө бас тангараглаадӨөр зүг дутаав.Уртын үзүүрт хүрчГүний ёроолд оржТөлөөс өшөөг ав!" гэжТөмөр тэргийг хэрэглүүлэн Үнэн итгэлтэй СүбээдэйгҮхэр жил илгээв."Далд оровчИл мэт санажХол очивчОйр мэт бодожБидэнд итгэлтэй явбалДээд тэнгэр ивээжДэмжих болно" гэжБаатар Сүбээдэйг мордоходБас зарлиг болов. {mospagebreak}200. Найман мэргидийг эзэлж дуусвал, Наймантай хамт байсан Жамуха, улсаа алдаж, таван нөхөртэй тэнүүчилж яваад Танлу (Тагна) ууланд гарч нэгэн угалз алж шарж идэж байгаад Жамуха, нөхдөдөө хэлсэн нь: "Хэний хөвүүд энэ өдөр угалз алж, ингэж идэж байна?" гээд тэр угалзын махыг идэж байх завсар таван нөхөр нь Жамухыг гардан барьж Чингис хаанд авчирчээ. Жамуха, нөхдөдөө баригдаж ирээд Чингис хаанд хэлүүлсэн нь: "Хар хэрээХалтар нугасыгБарих боловХарц боолХан эзэндээХалдах болов.Хаан анд миньХайрлаж өршөөБор элээБорлог нугасыгБарих боловБоол зарцБодот эзэндээБосож халдав.Богд анд миньБодож үз" гэжээ. Жамухын тэр үгэнд Чингис хаан зарлиг болруун: "Хаан эзэндээ халдсан хүнийг яаж орхих вэ? Тийм хүн хэнтэй нөхөрлөх вэ? Хаан эзэндээ халдсан харц ардыг ураг төрлий нь хүртэл устга" гэж зарлиг болов. Тэгээд Жамухын нүдний өмнө түүнд халдсан ардыг алав. Чингис хаан, Жамухад хэл гэж зарлиг болсон нь: "Одоо бид хоёулОйртож бас нөхөрлөе.Өнөө болоход, чиӨрөөсөн арал болоодӨөр санаа агуулахгүй биз.Хамт хоёул нийлжХарилцан найрамдажУмартсанаа сануулжУнтсанаа сэрүүлж явъяӨөр замаарЯвсан боловчӨлзийт сайн нөхөр миньМөн билээ, чи.Өшилдөн байлдахӨдөр болоходӨр зүрхээӨвддөг билээ, чи.Ангид замаарЯвсан боловчАнд сайн нөхөр миньМөн билээ, чи.Улайшран байлдахӨдөр болоходУушги зүрхээӨвддөг билээ,чиХэдэн жишээг хэлбэл:Хэрэйд улстай бидХархалзан элээтэдХатгалдах цаг болоходТоорил ханы санаагТодруулж бидэнд хэлээдТун их туслав.Бас Найман улсыгҮгээр үхтэл сүрдүүлжАмаар айтал сандаргажАливаа байдлыг мэдэгдэжАч тус хүргэсэн билээ" гэж хэлүүлжээ.{mospagebreak}201. Жамуха өгүүлрүүн: "Эрт өнгөрсөн цагтЭнхрий бага насандХорхунаг Жубурын хөндийдХоёул их найрамдажХан анд чамтайХайрт найз болжҮл шингэх идээ идэлцэжНэг хөнжил нөмөрчНэг санал санаж явлаа.Хөндлөнгийн хүнд хөөдөгдөжХөнөөх үгэнд автагдажХажуугийн хүнд хатгагдажХатгах үгэнд автагдажХаан анд чамаасХагацан салаад, биХар нүүрийнхээ арьсыгХалцарч хуурсны адилХаан анд чинийХалуун царайг харахаасХалшран зовж явавУмарташгүй хэлэлцсэнУрьдын үгийг санажУлаан нүүрнийхээ арьсыгУруулж өвчүүлснй адилУужим сэтгэлт андынхааУхаант царайг харахаасУхран зовч явав.Хаан анд намайгХайрлан соёрхожХамтран нөхцөе гэжээ.Нөхцөх цагтНөхцсөнгүй, биТэмүжин чиТүмэн улсыгТөвшин болгожХарь улсыгХамтатган захирчХамгийг эзэлсэнХаан болоодДэлхий дахинБэлэн байхадДэмий надаарЮу хийх вэ?Харанхуй шөнийнЗүүд болжГэгээн өдрийнГэмтэн болжХаан андыгЗовоох болно, биЭнгэрийн чинь бөөсЭгмийн чинь өргөсБолох биз, би.Атаат эмийн үгээрАндаас салаадАлжаан зовов, биЭнэ насны доторЭрхэм анд биднийЭнхрий нэр алдаршижУргах нарнаас аваадШингэх наран хүртэлУлс даяарт дуурьсав.Сэргэлэн баатар чамдСэцэн эх заяажээ.Эрэлхэг баатар андадЭрдэмтэн дүү нар төржээ.Далан гурван хүлэгтэйДархан өрлөг нөхөдтэйДалай Чингис чамдааДарагдаж мөхөв, би чиньӨөрийн эцэг эхээсӨнчин бие хоцроодИтгэх сайн нөхөргүйИдтэй сайн дүүгүйИлүү дутуу үгтэйИх домогч эхнэртэйИйм байсан учраасТэнгэр эцгээс заяатайТэмүжин чамд дийлэгдэв, биАнд нөхөр минь соёрхожАмийг минь үтэр тонилговолАриун зүрх чинь амарчАмгалан жаргах болноАнд чи соёрхожАсгарах цусыг гаргалгүйАлуулж өршөө, намайгҮхэж хэвтэх яс миньҮржилт эх дэлхийдҮүрд оршиж байгаадИтгэлт андын ургийгИвээж тэтгэх болтугай гэжИйм ерөөлийг тавъяӨөр төрлийн биӨндөр төрөлт андынӨмөг сүлдэнд дарагдавХүсэн үгийг миньМартахгүйХэзээ ямагтДурдаж яваарай!Одоо намайг тонилготугай!" гэж өгүүлбэл, эдгээр үгийг сонсоод Чингис хаан өгүүлрүүн: "Анд нөхөр ЖамухаАнги тасархай явавчАтаа хор санажАмиа хорлох үгийгАрай хэлсэнгүй билээ.Засарч чадах боловчЗасрахгүй хичээхгүй байна.Үзэх төлгөөр мэргэлбэлҮхэх цаг нь болоогүй мэтДээд язгуурын хүнийгДэмий хорлож болохгүйХүний амийг хорлоходХүндэт шалтгаан хэрэгтэй. Энэ тухайн шалтгааныг хэлбэл, урьд Жочи Дармала, Тайчар хоёр адуугаа харилцан дээрэмдэлцэх үед Жамуха анд чи, буруу зан, бульхай явдал гаргаж, Далан балжууд гэдэг газар байлдаж, намайг Зээрэний хавчилд бачимдуулан айлгаснаа санаж байна уу? Одоо бас нөхөрлөе гэвэл зөвшөөрөхгүй байна. Амийг чинь хайрлах боловч аргагүйд хүрэв гэж хэлэгтүн. Одоо чиний үгээр цус гаргалгүй нөгчүүлж, хүүрий чинь ил хаяхгүй, хүндэт ёсоор оршуулъя" гэж зарлиг болов. Тэнд Жамухыг үхүүлж хүүрийг оршуулав. {mospagebreak}201. Тэгээд эсгий туургатан улс энх шударга болж, барс жил (1206) Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад Тэмүжинд Чингис хаан (Далай хаан) цолыг өргөв. Мухулайд гоо ван (улсын ван) цолыг тэнд өгөв. Найманы Хүчүлүг ханыг нэхүүлэхээр Зэвийг мордуулав. Монгол угсаатан улсыг нэгтгэн барж Чингис хаан зарлиг болруун: 202. "Улс төрийг байгуулалцсан урьдын гавьяат нөхдөө угсаатан ноёд болгож, мятралгүй зүтгэсэн миний хайрт нөхдийг мянганы ноёд өргөмжилж, соёрхлын үгийг хэлье" гэж зарлиг болов. Мяганы ноёдыг томилж тушаасан нь: 1. Мэнлиг эцэг, 2. Боорчи, 3. Мухулай гоо ван, 4. Хорчи, 5. Илугай, 6. Жорчидай, 7. Хунан, 8. Хубилай, 9. Зэлмэ, 10. Түгэ, 11. Дэгэй, 12. Толун, 13.Їнгүр, 14. Чүлгэдэй, 15. Борохул, 16. Шигихутуг, 17. Хүчү, 18. Хөхөчү, 19. Хоргасун, 20. Їсүн, 21. Хуилдар, 22. Шилүгэй, 23. Жидай, 24. Тахай, 25. Цагаан гуа, 26. Алаг, 27. Сорхан-шара, 28. Булугун, 29. Харачар, 30. Хөхөчос, 31. Сүйхэтү, 32. Наяа, 33. Жунсо, 34. Хүчүгүр, 35. Бала, 36. Оронартай, 37. Дайр, 38. Мүгэ, 39. Бужир, 40. Мүнгүүр, 41. Долоодай, 42. Бөгэн, 43. Худус, 44. Марал, 45. Жибгэ, 46. Юрүхан. 47. Хөхө, 48. Зэв, 49. Удутай, 50. Бала-чэрби, 51. Хэтэ, 52. Сүбээдэй, 53. Мөнх, 54. Халжа, 55. Хурчахус, 56. Гэүги, 57. Бадай, 58. Хишилиг, 59. Хэтэй, 60. Чаурхай, 61. Хонгиран, 62. Тогоонтөмөр, 63. Мэгэтү, 64. Хадаан, 65. Мороха, 66. Дори-бөхө, 67. Идухадай, 68. Ширахул, 69. Даун, 70. Дамачи, 71. Хауран, 72. Алчи, 73. Тобсаха, 74. Тунхудай, 75. Тобуха, 76. Ажинай, 77. Түйдхэр, 78. Сачуур, 79. Жидэр, 80. Олар хүргэн, 81. Хингиадай, 82. Буха-хүргэн, 83. Хурил, 84. Ашиг хүргэн, 85. Хадай хүргэн, 86. Чигу хүргэн, 87, 88. Алчи хүргэн, гурван мянган хонгирад, 89, 90. Буту хүргэн, 2 мянган Ихирэс, 91, 92, 93, 94, 95. Онгуудын Алхушдигид хури хүргэн, таван мянгат онгууд, ойн иргэнээс гадна, Монгол улсын мянгатын ноёдыг Чингис хааны томилсноор мянгатын ноёд ерэн таван хүн болов. 203. Бас Чингис хаан хүргэдийн хамт эдгээр ерэн таван мянганы ноёдыг томилоод тэр дотор зарлиг болруун: "Өмөг туст нөхдөдөө өөр соёрхлыг өгье. Боорчи, Мухулай тэргүүтэн бусад ноёдыг ирүүлтүгэй" гэж тэр дотор байсан Шигихутугийг "Тэднийг урьж авчир" гэсэнд Шигихутуг өгүүлрүүн: "Боорчи, Мухулай нарБэлт биднээсИх тусалжИлүү зүтгэсэн үү?Тэмдэглэн соёрхоходТэднээс биДутуу тусалжЯдуу зүтгэсэн үү?Өлгийтэй цагаасаа биӨндөр босгыг чинь түшижӨдий их сахалтайӨвгөн буурал болтлооӨөр санаа санасангүйӨршөөлд чинь багтсаар ирэв.Алмай бага наснаасаа биАлтан босгыг чинь түшижАмандаа өдий сахалтайАхмад настай болтлооАлжааж бэрхшээсэн зүйлгүйАль чадахаар зүтгэв.Хөлдөө хэвтүүлжХөнжилдөө хучижХөвүүн адилаарХүмүүжүүлэв, намайгДэргэдээ хэвтүүлжДээлдээ хучиж Дүү мэтээрТүшиж өсгөв. Одоо надад ямар соёрхлыг хайрлах вэ?" гэж хэлсэнд Чингис хаан, Шигихутугт өгүүлрүүн: "Чи миний зургадугаар дүү биш үү? Өргөмөл дүү чамд өөрийн дүү нарын адилаар өмч хувийг олгоё. Бас чиний хүргэсэн ач тусыг бодож, есөн ослыг хэлтрүүлэх болгоё" гэж зарлиг болов. "Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи, үзэх нүд, сонсох чих болж яв. Бидний эх ба дүү нар, хөвүүдэд эсгий туургатны дотроос эзлэх хувийг олгож, хавтсан үүдтэний дотроос харъяалах ардыг хувааж өг. Чиний тушаасан үгийг хэн ч өөрчилж үл болно" гэж зарлиг болов. Бас Шигихутугийг "Бүх улсын доторх хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллаж бай" гэж бүх улсын дээд заргач (шүүгч) болгов. Бас "Нийт улсын өмчийг хувааж заргыг шийтгэж, түүнийгээ хөх дэвтэрт бичиж тэмдэглэгтүн. Надтай зөвлөж, Шигихутугийн шийтгээд цагаан цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй" гэж зарлиг болов. Шигихутуг өгүүлрүүн: "Миний мэтийн өргөдөл (өргөмөл) дүү, хааны дүүтэй адилаар хувь өмч авч яаж болох вэ? Хаан соёрхвол, байшин гэртэй, балгас хотын иргэдээс авъя" гэж өчвөл "Чи өөрөө энэ хэргийг бүртгэж шийтгэх тул өөрөө мэдэж гүйцэтгэ" гэв. Шигихутуг өөрөө хаанаас соёрхлыг олж төгсөөд гарч, Боорчи, Мухулай тэргүүтэн ноёдыг урьж оруулав. {mospagebreak}204. Тэндээс Чингис хаан, Мэнлиг эцэгт зарлиг болруун: "Төрөхийн хамт төрөлцсөн, өсөхийн хамт өсөлцсөн өлзийт буянт чиний, өршөөл тус хүргэсэн нь өдий төдий болжээ. Тэр дотроос тэмдэглэж хэлбэл, Ван хан эцэг, Сэнгүм анд хоёр намайг мэхэлж урьсанд очих замдаа Мэнлиг эцгийн гэрт хоновол, чи намайг ятгасангүй бол хар усанд живж, халуун галд түлэгдэж үхэх билээ, би. Тэр тусы чинь санаж, энэ эрхэм суудалд суулгаж он бүр осолдохгүй, сар бүр саатахгүй сайшаал шагналыг өгч, үрийн үрд хүртэл үүрд мялааж байя" гэж зарлиг болов. 205. Бас Чингис хаан, Боорчид өгүүлрүүн: "Насан бага цагт найман шарга морио алдаад гурван хоног нэхэж явах замд чамтай уулзсан билээ. Мунгинаж яваа надад тусалъя гэж чи гэртээ харьж, эцэгтээ хэлэлгүйгээр гүүний айрагтай суулгаа хээр орхиж, миний оготор хонгор морийг юүлж, орог шинхул морийг надад унуулаад өөрөө хурдан ухаа морио унаж, адуугаа эзэнгүй орхиод яаравчлан надтай бас гурван хоног дээрэмчдийг нэхсэн билээ. Бид хоёр, шарга морьды минь дээрэмдсэн хүрээнд хүрээд, хүрээлсэн гэрүүдийн захад байсан шарга морьдыг гадагш хөөж дутааж авчрав. Чи Наху баяны ганц хөвүүн бөгөөд юу мэдэж надтай нөхөрлөсөн билээ? Чи үнэн сайхан сэтгэлээр нөхөрлөв. Түүний хойно чамайг санасаар явж, би Бэлгүтэйг илгээж нөхөрлөе гэвэл, чи богтгор хонгороо унаж, бор өрмөг хэвнэгээ нөмөрч өөрөө хүрч ирэв. Гурван мэргид бидэнд халдаж, Бурхан халдуныг гурван удаа бүслэхэд чи бидний хамт бүслэгдэв. Бас түүний хойно, Далан нэмүргэд татаартай тулалдаж хоноход өдөр шөнө үргэлж хур зүсрэн оров. Тэр шөнө намайг унтуулах гэж нөмрөгөө надад нөмөргөөд, миний дээр борооны усыг дусуулахгүйгээр шөнө турш зогсохдоо чи өрөөсөн хөлөө ганц удаа сольж гишгэсэн билээ. Хүлэг баатрын шинж энэ мөн. Түүнээс бусад чиний зүтгэлийн алийг хэлж барах вэ? Боорчи Мухулай хоёр, зөв явдлыг минь зөвшөөрөн тэтгэж, буруу явдлыг минь буцаан зогсоож энэ их сууринд хүргэв. Одоо бүгдийн дээр суулгаж, есөн удаа осол гаргавч ял хэлэлцэхгүй болгоё. Боорчи, баруун гарын Алтай орчмын түмнийг мэдэж захиртугай" гэж зарлиг болов. 206. Бас Мухулайд Чингис хаан зарлиг болруун: "Хотала хааны бүжиглэх Хорхунаг-жубурын хөндийд саглагар модны ёроолд саатан буух цагт Мухулай, тэнгэрийн зайран (сүлд)-ы заасан үгийг тэмдэглэн хэлсний тул тэнд би (Мухулайн эцэг) Гүн гуаг дурсаж, Мухулайтай үг барилдсан билээ. Одоо түүний ёсоор би их сууринд суусны тул Мухулайг ургийн урагт хүртэл улс гүрний гоо ван болгоё" гэж гоо ван нэр өгөв. "Мухулай гоо ван, зүүн гарын Хараун-жидуны хавийн түмнийг мэдтүгэй" гэж зарлиг болов. 207. Чингис хаан, Хорчид өгүүлрүүн: "Өчүүхэн балчир цагаасӨдий болтол миньӨлзийт нөхөр болжНойтонд хамт норжХүйтэнд хамт хөрчХүчээ өргөв, чиХол урьдын цагтХорчи чи мэргэлээдЗөгнөж хэлсэн үгээЗөв болгон тохирчТэнгэрийн өршөөл хүчээрТэр ёсоор бүтвэлГучин эхнэр авъя гэжГуйсан билээ, чи. Одоо чи хэлсэн үг бүтсэний тул эзэлж оруулсан улсын дотроос чи сайн эхнэр, сайхан хүүхнүүдийг сонгож ав" гэж зарлиг болов. Бас "Гурван мянган баарины дээр Тахай Ашиг хоёрын хамт Адаргины чинос, тоолис, тэлэнгүүд аймгийг нийлүүлж түмэн иргэн болгоод Хорчи захирч, Эрчис мөрний дагуу ойн иргэнд хүртэлх нутгийг эзэмшин нутаглаж, бас ойн түмэн иргэнийг даргалж мэдтүгэй"гэж зарлиг болов. "Хорчийн зөвшөөрөлгүйгээр ойн иргэн ийш тийш нүүж үл болно. Хорчийн үгийг зөрчигчдийг шийтгэтүгэй" гэж зарлиг болов. 208. Бас Чингис хаан, Жорчидайд өгүүлрүүн: "Чиний бүтээсэн эрхэм тусыг дурдвал, Хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Хуилдар анд тэргүүтэн байлдана гэсэн боловч, чухам хэргийг бүтээсэн нь чи мөн. Жорчидай чи довтолж ороод Жүрхин, Түбэгэн, Дунгайд, Хориширэмүний мянган торгууд, шилдэг цэрэг бүгдийг дарсаар их гол хүчинд хүрч, Сэнгүмийн энгэсэг хацрыг харван шархтуулж, мөнх тэнгэрт ялахын үүдийг нээв. Сэнгүмийг шархтуулсангүй бол бид ямар болохыг мэдэхгүй. Жорчидай чиний хүргэсэн эрхэм их тус тэр байна. Тэндээс зайлж, Халх гол уруу нүүхэд Жорчидай чамайг би өндөр уулын нөмөр мэт өмөг болгон санаж явлаа. Тэндээс бид Балжун нуурт ундлахаар буув. Жич, Балжун нуураас Жорчидайг туршуул (алхинч) болгож Хэрэйдэд явуулсан билээ. Тэнгэр газрын ивээлээр бид хэрэйд иргэнийг номхтгон дагуулав. Голлох Хэрэйд улсыг салгаж дарсан учраас дагалдах найман, мэргидийн зориг шантарч байлдаж чадахгүй буснив. Мэргид, найман нарыг бутран сарних завсар, Хэрэйдийн Жаха-хамбу, хоёр охиноо дагах шалтгаанаар харьяат нараа хамт авч үлдэв. Гэтэл тэр дайсагнаж одсон тул Жорчидай нэхэж, нэгэнт зайлан одсон Жаха-хамбыг заль аргаар барьж тонилгов. Тэр Жаха-хамбын улсыг алж эзлэв. Жорчидайн бас нэг тус нь энэ мөн". Алалдах өдөрАмиа хайрлахгүйАчийг хүргэжБайлдах өдөрБайраа алдахгүйБаатарлан зүтгэсний тул Чингис хаан, Ибага бэхи хатнаа Жорчидайд соёрхож өгөөд Ибагад өгүүлрүүн: "Авир зангий чинь голсон биш.Ариун үзэсгэлэнг чинь чамласан биш,[Хөлийг чинь шивэртэй гэсэн биш,Хөлсийг чинь үнэртэй гэсэн биш, А.то]Өврөө дулаацуулжХөлөө хучуулсанӨөрийн хатан чамайгИх төрийн үйлстИлт зүтгэсэн ЖорчидайдИйнхүү соёрхох болов.Хатгалдах цагтХалх болж,Хагацсан улсыгХамтатган өгчХутгалдан байлдахадХуяг болжХуваасан улсыгХурааж өгсөн Жорчидайн ачийг хариулж, гавьяаг тэмдэглэхийн тул чамайг өгөв. Үүнээс хойш миний ургаас хаан ширээнд залгамжлан суугчид, энэ мэт тус хийснийг хариулсан ёсыг сэтгэж, миний үгийг өөрчлөлгүйгээр ургийн урагт хүртэл Ибагын ор суурь (нэр хүнд)-ийг бүү тасалтугай" гэж зарлиг болов. Бас Чингис хаан, Ибагад өгүүлрүүн: "Чиний эцэг Жаха-хамбу, чамд инж болгож Ашиг-Төмөр, Алчиг хоёр тогоочийн хамт хоёр зуун хүнийг өгсөн билээ. Одоо чи урууд иргэнд очихдоо дурсгал болгож, надад инжийн хүмүүсээс Ашиг-Төмөр тогоочоо нэгэн зуун хүний хамт өгч од" гэж авав. Бас Чингис хаан, Жорчидайд өгүүлрүүн: "Ибага хатнаа чамд өгөв. Чи дөрвөн мянган уруудаа мэдэж захиртугай" гэж соёрхож зарлиг болов.
МНТ. Ван Хан сөнөсөн нь
186. Хэрэйд иргэнийг доройтуулж, зүг зүг хувааж авав. Сүлддэй овгийн Тахай баатрын зарц болгож нэг зуун жүрхинийг өгөв. Бас Ван ханы дүү Жаха-хамбуд хоёр охин байсны эгч Ибагыг Чингис хаан өөрөө авч, дүү Сорхагтанийг хөвүүн Толуйд өгөв. Иймийн тул Жаха-хамбын харъяат өмчийн иргэнийг халдаж авсангүй, харин Жаха-хамбыг тэрэгний нөгөө арал мэт [надад тус болж] яв гэж соёрхож өршөөв. 187. Бас Чингис хаан, Ван ханы суудаг алтан асар, хэрэглэдэг алтан завьяа аяга ба асарч явсан ард сэлт, вангийн хажууд бараа бологч хэрэйд цөмийг Бадай Хишилиг хоёрт олгож "Хувьдаа зарцалж Худагаа бариулжХоромсгоо зүүлгэжУргийн урагт хүртэлУдтал дархлан жаргатугай[Та хоёр].Алалдах дайнд явж,Авсан олзоо цөмийгАминдаа ашиглаж байгтун.Ан авд явжАлсан гөрөөсөө цөмийгХувьдаа хэрэглэж байгтун" гээд Чингис хаан бас зарлиг болруун: "Бадай Хишилиг хоёр, миний амийг аварч тус хүргэсний тул мөнх тэнгэрт ивээгдэж, Хэрэйд улсыг доройтуулж, өндөр сууринд хүрэв, би. Одоо ба ирээдүйд ургийн ураг хүртэл миний суурийг залгамжлагчид, энэ хоёрын хүргэсэн тусыг үүрд санаж явтугай" гэж зарлиг болов. Хэрэйд улсыг эзэлж Хэнд дутаалгүйХэсэглэж хувааж ававТүмэн түбэгэнийг номготгожТүүнийг бүрнээ тасчижТүгээн хувааж орхив.Олан дунгайдыг даржОрой болохын өмнөОгтчин хувааж ававЦус урсгах дуртайЦуут жүрхийн овгийгЦугийг хувааж эзлэв. Хэрэйд иргэнийг сөнөөж тэр өвөл, Абжиа хүдгэр гэдэг газар өвөлжив. 188. Ван хан Сэнгүм хоёр дутааж гараад Дидиг сахалын Нэхүн ус гэдэг газар Ван хан ангаж усан дээр очоод найманы харуулын Хорису-бэчи гэгч хүнтэй тохиолдов. Хорису-бэчид Ван хан, "Би Ван хан мөн" гэж хэлсэн боловч тэр таньсангүй ба үнэмшсэнгүй. Ван ханыг барьж аваад алжээ. Сэнгүм Дидиг сахалын Нэхүн усан дээр очилгүй тойрон гарч, цөл газар ус эрж явтал, хэсэг хулан ялаархан зогсож байхыг үзээд Сэнгүм, мориноос бууж морио агтач Хөхөчүд бариулаад, хуланг мярааж одов. Сэнгүм, агтач Хөхөчү, Хөхөчүгийн эхнэр гурвуул явсан ажээ. Гэтэл агтач Хөхөчү, Сэнгүмийн морийг хөтлөөд гэдрэг буцан хатирвал түүний эм өгүүлрүүн: "Алттыг өмсөхөдАмттыг идэхэдАмраг Хөхөчү миньгэж хайрлажАсран санаж билээ.Харин одоо чиХан Сэнгүмийг орхижХаяж дутаах буюу?" гэж хоцрохыг завдвал, Хөхөчү өгүүлрүүн: "Чи Сэнгүмийн эхнэр болох гэв үү?" гэвэл, эм нь өгүүлрүүн: "Чи намайг нохой мэт ичүүргүй амьтан гэх буюу? Чи алтан хундагыг нь орхитугай. Ядахдаа ус уух савтай үлдэг" гэвэл, Хөхөчү алтан хундагыг нь хойш хаяад хатиран одов. Агтач Хөхөчү буцаж ирээд Чингис хаанд очиж: "Сэнгүмийг тийнхүү цөлд явган хаяад ирэв""гэж ярилцсан үгээ бүрнээ айлтгавал Чингис хаан зарлиг болруун: "Гагцхүү эмий нь амийг өршөөе. Нөгөө агтач Хөхөчү, хан эзнээ хаяж ирсэн, хараахан итгэж болохгүй хүн" гэж цавчиж алав. [Сэнгүм, Ашиг балгасыг дайрч, Түвд оронд сууж байсан боловч нутгийн ардад хавчигдаж дутааж гараад Кашгарт ирэв. Тэндхийн ноён Келж, Сэнгүмийг барьж алсан ба эхнэр хүүхдийг Чингис хаанд хүргэж өгөв гэдэг үг байдаг. Рашид]. 189. Найманы Таян ханы эх Гүрбэсү өгүүлрүүн: "Ван хан, эртний их хан билээ. Толгойгий нь авчрагтун. Хэрэв мөн бол бид тахъя" гэж Хорису-бэчид элч илгээн, Ван ханы толгойг огтолж авчруулбал чухам мөн тул цагаан олбог дээр оршуулж, идээ шүүс өргөн, бэрээд (бэрүүд)-ээ бэрлүүлж, хуур хуурдуулж, идээ шүүс тавьж, хундага өргүүлж тахив. Тэгж тахиж байтал, тэр толгой инээсэнд инээв гэж Таян хан хилэгнэж хэмхчин гишиглүүлэв. Үүнд Хүгсэү сабраг өгүүлрүүн: "Үхсэн ханы толгойг огтолж авчраад хэмхчин хаяж яаж зохих вэ? Манайхны нохой муухайгаар улин хуцах болов. Урьд Инанча Билгэ ханы хэлсэн нь: "Эр намайг өтөлсөн хойноЭхнэрийн минь залуу байхадЭрхт тэнгэрийн элбэрлээрЭнэ Таян төрсөн билээ.Торлог гоо биетэйТоромгор бор хүү миньАрд дорд олнооАсран захирч чадах болов уу?" гэж байсан билээ. Одоо "Хар нохой муу ёроор хуцах болов.Хатан ГүрбэсүХамаг хэргийг мэдэх болов.Хан Таян чиХалшрах зөөлөн хүн байна. Ан гөрөө хийхээс өөр, мэдэх эрдэм чадалгүй ажээ" гэвэл, Таян хан өгүүлрүүн: "Дорно зүгийн цөөн монгол омогдоод байх болов. Эртний сурвалжит Ван ханыг элдвээр айлган дутаалгаж энэ саяхан үхүүлэв. Тэгээд тэд, бүгдийг эзлэн хаан болох санаатай юу? Тэнгэрийг улам гэгээн гэрэлтэй болгохын тул нар сар хоёр байдаг биз. Гэтэл газар дээр хоёр хан байж яаж болно (газар дээр юуны тул хоёр хан байх хэрэгтэй вэ). Одоо тэр хэдэн монголыг эзэлж авчиръя" гэжээ. Түүнд эх Гүрбэсү нь өгүүлрүүн: "Юу хийнэ? Тэдний монголчууд Ханхлах муу үнэртэйХар муухай хувцастай тул авчирч юу хийнэ? Холхон байвал дээр бий. Гагцхүү шилдэг сайн охид бэрээдий нь авчраад гар хөлий нь угаалгавал үнээ, хонь, саалгаж болох мэт" гэвэл Таян хан өгүүлрүүн: "Тэд ямар боловч [хамаагүй] бид Монголд очиж хормсого саадгийг хураан авчирья (эзлэн авчиръя)" гэжээ. {mospagebreak}190. Эдгээр үгийг сонсоод Хүгсэү сабраг баатар өгүүлрүүн: "Та хэтэрхий их үг хэлж байна. Аяа, Торлог хан минь ингэж болох буюу? Болигтун" гэж Хүгсэү сабраг хэдийгээр ятгавч [үгийг сонссонгүй]. Торбиташ нэрт элчийг онгууд аймгийн Алахуш-дигитхурид томилон явуулж хэлүүлсэн нь: "Энэ дорно зүгийн цөөн монгол омогдох болов. Чи баруун гар болж морд. Би эндээс хамсаж хоёулаа тэр хэдэн монголын хоромсогыг булаан авъя" гэж илгээжээ. Тэр үгэнд Алахуш-дигитхури өгүүлрүүн: "Би чиний баруун гар болж чадахгүй" гэж явуулаад, Ю-Хунан нэрт элчээ зарж Чингис хаанд хэлүүлсэн нь: "Найманы Таян хан, чиний хоромсгыг булааж авъя. Намайг баруун гар бол гэсэнд би эс зөвшөөрөв. Одоо би чамайг болгоомжилтугай гэж энэ учрыг мэдэж илгээв. Дайсанд чи хоромсгоо автуузай" гэж илгээжээ. Тэр цагт Чингис хаан, Тэмээн хээр гэдэг газар ав хийж байсан ба Түлхинчэүд гэдэг газар хомрон агнаж байхад Алахуш-дигитхурийн явуулсан элч Ю-Хунан ирж хэл хүргэв. Энэ мэдээг сонсоод мөн авын газар "Яах вэ?" гэж зөвлөлдвөл, олон хүн өгүүлрүүн: "Бидний агт туранхай байна. Одоо яах ч аргагүй [намар, агтаа таргалсан хойно байлдъя. Рашид]" гэвэл, Отчигин ноён өгүүлрүүн: "Агтыг туранхай гэж шалтгаацаж яаж болно? Миний морьд тарган байна. Ийм мэдээг сонсоод зүгээр сууж болох уу? [Нэгэнт ийм мэдээ сонссон тул даруй байлдаар мордъё. Хөдлөлгүй сууж байгаад Таян ханд автагдвал энэ газар монголчууд, Таян ханд эзлэгдсэн гэх муу нэр үлдэх бишүү. Байлдсаны хойно тэд дийлэх, бид дийлэх алин болохыг гагцхүү мөнх тэнгэр мэднэ. Рашид.]" гэв. Бэлгүтэй ноён өгүүлрүүн: "Амьд яваа байталАлтан хоромсогоо алдвалАмьд явсны хэрэг юун?Нум сумаа барьсаарСаадаг хоромсгоо дэрлэсээрЯсаа хээр орхихоосЭрхэм сайн үхэлЭр хүнд байх буюу?Ар найман улсАгуу их нутагтайАрд иргэн олонтойАдуу мал баялагтай гэжИх сүр бадрууланИйм үг хэлж байна.Харин энэ далимдХалдаж бид очволНутаг усыг эзэлжНум сумыг булаахадБэрхгүй.Одоо бид довтлон очволОлон адуугаа хурааж амжихгүй.Орхиод дутаах нь магадгүй бишүү.Орд гэрээ ачиж чадахгүйХаяад залах нь лавтай бишүү.Олон харьяат ард нь Ой тайгад шургалжОсолдон самуурах бишОдоо ийм үгийг сонссоор байжОгт зүгээр өнгөрүүлж болохгүйОлон даяар байлдаар мордъё" гэв. 191. Бэлгүтэй ноёны энэ үгийг Чингис хаан зөвшөөрч, аваас буугаад Абжиа Хүдгэрээс нүүж, Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газар очиж буугаад цэрэг ардаа бүртгэн тоолов. Чингис хаан, цэргээ хуваарилж, мянганы ноён, зууны ноён, арваны ноён ба [тэргүүлэн захирах их] чэрби нарыг томилов. Додай чэрби, Доголху чэрби, Єэлэн чэрби, Толун чэрби, Бучаран чэрби, Сүйхэтү чэрби энэ зургаан чэрби түшмэлийг тэнд томилов. Цэргүүдээ арван, зуун мянган болгон хуваарилж дуусаад, бас наян хэвтүүл (шөнийн манаач), далан торгууд (торгон цэрэг), хишигтэн (ээлжийн харгалзагч) нарыг тусгайлан томилж, үүнд мянганы ноёд, зууны ноёдын хөвүүд дүү нар ба сул ардын (чөлөөт иргэний) хөвүүд дүү нарын дотроос эрдэм чадалтай, бие бялдар сайтайгий нь ялгаж оруулав. Чингис хаан тэнд Архай Хасарыг өршөөн дотнолж: "Мянган сайн баатрыг шилж автугай ! Байлдах өдөр өмнө минь явж байлдтугай! Ерийн өдөр, миний шадар хишигтэн болж явтугай!" гэж зарлиг болов. Бас "Далан торгуудыг Єэлэн чэрби ахалж явтугай! Худус-халчинтай зөвлөж явтугай!" гэв. {mospagebreak}192. Бас Чингис хаан зарлиг болруун: "Хорчин (нум сум агсагчид), торгууд хишигтэн буурч (тогооч), хаалгач агтач нар өдөр бүр хишиглэн (ээлжлэн) сэргийлэх хамгаалах ажлыг гүйцэтгэж байгаад уг үүргээ нар шингэхийн урьд хэвтүүлийн хүмүүст шилжүүлж өөрсдөө агтанд гарч хонотугай! Хэвтүүлийн хүмүүс шөнө ээлжээр үүдэнд зогсож, гэрийг тойрч манаж байтугай! Хорчин, торгууд биднийг өглөөний хоол идмэгц ирж хэвтүүлийн хүмүүсээс үүрэг хүлээн авч, урьд ёсоор сууриа эзэлж харгалзаж сахиж явтуай! Гурван өдөр, гурван шөнө жасаалан явж дуусаад гурван шөнө (амарч) хонотугай! Хорчин нар хэвтүүлийн үүргийг гүйцэтгэж сольж явтугай!" гэж зарлиг болов. Тэгээд цэргүүдээ мянга мянгаар хуваарилж дуусаад, чэрби ноёдыг томилж, наян хэвтүүл, далан торгууд, хишигтэн нарыг томилж, Архай Хасарыг шилдэг баатруудын дарга болгож, Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газраас Найман улстай байлдахаар мордов. [Тэр цагт мэргидийн Тогтоа, хэрэйд аймгийн ноёдын нэгэн бөгөөд дутааж ирсэн Алин тайж, Хутуг бэхиэр толгойлуулсан ойрд аймаг, жажирдай овгийн Жамуха, дөрвөн татаар, хатахин, салжиуд аймгууд цөм Наймантай нэгдсэн байжээ. Рашид]. 193. Хулгана жил (1204)-ийн зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр тугаа тахиж мордоод Зэв Хубилай хоёрыг Хэрлэн өөд тагнуул болгож явуулав. Тэр хоёр явж Саарь хээрт хүрч, Ханхарханы (Хангай-ханы ) эхэн дээр байсан найманы харуултай учрав. Тэд харилцан тулалцаж байгаад найманы харуулд манай харуул эмээлтэй эцэнхий саарал морийг автжээ. Найманы харуул тэр морийг барьж аваад "Монголын агт туранхай ажээ" гэлдэв. Манай их цэрэг Саарь хээрт хүрч буугаад "Одоо яах вэ?" гэж хэлэлцэхэд Додай чэрби, Чингис хаанд дуртган айлтгасан нь: "Бидний цэрэг цөөн бөгөөд замд чилж ядрав. Иймийн тул энд баахан саатаж агтаа цатгая, Саарь хээрийг дэлхэн бууж, амьд хүн тутам эр бүр шөнө таван анги гал түлж галаар сүр бадруулъя. Найман нар олон гэнэ. Гэвч тэдний хан нь гэрээ гарч үзээгүй танхи хүн гэнэ. Бид галаар сүрдүүлэн тэднийг гөлрүүлж байх завсар бидний агт цадах биз. Агтаа амарч цадмагц найманы харуулыг дайрч гол хүчинд нь хүртэл хөөж оруулаад тэдний самгардах самбаанд байлдан орвол болох уу?" гэж дуртгавал, энэ үгийг зөвшөөрч Чингис хаан зарлиг болруун: "Тийм бол галуудыг түлэгтүн" гэж цэргүүдэд тушаал тунхаглав. Цэргүүд Саарь хээрт тарж буугаад амьд хүн бүр таван анги гал түлэв. Найманы харуул, Ханхарханы тэргүүнээс шөнө олон галыг үзэж "Монгол цөөн гэсэн биш билүү? Одноос олон гал ноцож байна" гэж Таян ханд өнөөх барьсан муу эмээлтэй саарал морийг хүргүүлэв. Бас Таян ханд мэдүүлсэн нь: "Монголын цэргүүд Саарь хээрийг дүүртэл буужээ. Өдөр бүр ундрах ус шиг нэмэн ирж байх бололтой. Одноос олон гал ноцож байна. (Өдөр өндөр ууланд гарч байдаг болов уу? Шөнө талд од мэт олон гал ноцоож байна)" гэж илгээв. 194. Харуулын энэ хэл ирэхэд Таян хан, Хангайн Хачир усанд байв. Таян хан, энэ хэлийг аваад Хүчүлүг хан хөвүүндээ хэлж илгээрүүн: "Монголын агт туранхай ажээ. Одноос олон гал ноцож байна гэнэ. Монгол олон ажээ. Одоо бид, Хар муусайн монголтойХатгалдаж нэгэнт эхэлбэлХагацахад бэрх болно.Хацрыг жадалж байвчХарсан нүдээ цавчдаггүйХар цусаа урсаж байвчХарьж огт буцдаггүйХатуужил ихт монголтойХамаагүй байлдаж болохгүй. Одоо Монголын агт туранхай байна. Бид, улсаа Алтай давуулан хөдөлгөж, цэргээ засацгааж монголчуудыг өдөөн даллаж, Алтайн өлгийг хүртэл нохой хэрэл хэрж займруулан чирэгдүүлж аваачвал бидний агт тарган тул гэдэс татран шавхарна. Монголын агт улам туранхилан ядрах болно. Тэр цагт бид өмнөөс нь довтлон оръё" гэж илгээжээ. Тэр үгийг сонсоод Хүчүлүг хан өгүүлрүүн: "Таян хан мөн аанай (муусайн) эм мэт зүрх алдаж, ийм үг хэлжээ. Монголчууд хаанаас олон байх вэ? Монголын олонхи, Жамухыг дагаж энд бидэнд байна. Жирэмсэн эмийн шээх газраасХол яваагүйЖижиг тугалын бэлчих газраасГарч үзээгүйЭм Таян зүрх алдажЭнэ үгийг хэлжээ" гэжЭцэг ТаянханыгЭлдвээр дайран доромжилж Элч хүний илгээв. Эм гэх зэрэг доромжлон хараасан энэ үгийг сонсоод Таян хан өгүүлрүүн: "Хүчүлүг хөвүүн чиний Хүчирхэх бардах их боловчХүрэлцэн алалдах цагтХүнээс урьд шантрах биз.Тэр их омгооТэрс дайсанд гаргаасай!Тэмцэж нэгэнт эхэлбэлЗүгээр салах аргагүй гэв. Тэр үгийг сонсоод, Таян ханы дараах их ноён Хорису-бэчи өгүүлрүүн: "Инанча Билгэ хан эцэг чинь Адил зэргийн дайсандАраа үзүүлж яваагүйАлалдах тулалдах өдөртАгтаа ухруулж үзээгүй билээ. Өнөө чи юунд маргаашийн төлөө зүрх алдана. Чиний ингэж зүрх шантрахыг мэдсэн бол чиний хатан эх Гүрбэсийг авчирч цэрэг захируулах билүү? Хөөрхий Хүгсэү сабраг баатар өтлөөд цэргийн цааз сулрав. Монголын завшаан болох биз. Бид дийлдэх болно. Ай торлог Таян чи ялихгүй хүн ажээ" гээд хоромсогоо дэлдэж эргэж хатиран одов. {mospagebreak}195. Түүнд Таян хан хилэгнэж өгүүлрүүн: "Үхэх амь, зовох бие бүгд нэгэн адил биз ээ. Тийм бол хатгалдъя" гэж Хачир уснаас хөдөлж, Тамир уруу яваад Орхоныг гэтэлж, Наху гүний зүүн хормойг дайран, Цахир могод гэдэг газар хүрч ирэхэд Чингис хааны харуул үзэж, "Найман хүрч айсуй" гэж хэл хүргэвэл үүнийг сонсоод Чингис хаан зарлиг болруун: "Олноос олон гарз гарна. Цөөнөөс цөөн гарз гарна" гээд эсрэг нь морилж (өмнөөс нь очиж) тэдний харуулыг хөөгөөд цэргээ засахдаа Харгана зорчлоор хатгалдажНуур байрлалаар байлдажЦүүц хатгалдаанаар цөмөрч тулъя" гэлдэв. Тэгээд Чингис хаан өөрөө магнайд явж, Хасарт гол хүчээ захируулав. Отчигин ноёноор бэлтгэл агтыг захируулав. Найман, Цахир могодоос буцаж, Наху гүний өвөр уулын хормой хижин байжээ. Тэгээд найманы харуулыг бидний харуул хөөж, Наху гүний өвөрт байгаа гол хүчинд нь хүрч очвол Таян хан үзэж, найманы хамт байлдахаар ирсэн Жамухаас асууруун: "Тэр сүрэг хонинд орж хотонд нь хүртэл хөөж яваа чоно мэт довтлогч ямар хүмүүс вэ?" гэвэл, Жамуха өгүүлрүүн: "Тэмүжин анд минь, дөрвөн нохойг хүний махаар тэжээж гинжнээс уяж байдаг билээ. Одоо манай харуулыг хөөж ирэгчид тэр дөрвөн нохой биз. Ширмэн төмөр магнайтайШивээ хурц хэлтэйГан төмөр зүрхтэйГадас цүүцэн хошуутайГалзуу дөрвөн нохой,Түмэн амьтныг хядахаарТөмөр гинжээс мултарчШууд барьж идэхээрШунахай шүлсээ савируулж айсуйШүүдрээр унд хийжШүлсээр хоол хийжСалхиар унаа хийжСаадгаар нөхөр хийж явдагЗэв, Хубилай тэргүүтэйЗэлмэ, Сүбэдэй дараатайТэмүжин андын тэжээсэнТэр дөрвөн ноход Тэмүүлэн хүрч ирэв" гэжээ. Таян хан өгүүлрүүн: "Тийм бол тэр муусайн амьтдаас хол байя" гээд хойш ухарч уул өөд өгсөв. Бас тэдний хойноос харайлан дүүлэн яваа хүмүүсийг үзэж, Таян хан, Жамухаас асууруун: "Эрт тавьсан унагаЭхийн сүүг хөхөжЭрхлэн давхин наадах мэтЭрчлэн үсэрч явааЭнэ хэдэн хүнийгЭрхэм Жамуха мэдэх үү?" гэвэл, Жамуха өгүүлрүүн: "Зэвсэгт эрийг айлгажЗэв тоногийг булаадагИлдэт эрийг няцаажИлүү дутууг булаадагИдэт урууд, мангуд нар биз.Баатар зоригт тэдБайлдаан болох ойртсондБаярлан харайж явна" гэжээ. Тэндээс Таян хан өгүүлрүүн: "Тийм бол тэр муусайнаас хол байя" гэж бас ухран уул өөд авирав. "Бас тэдний хойноос өлссөн шувуу мэт өрвөлзөн сөрвөлзөн ирэгчид хэн бэ?" гэж Таян хан асуувал, Жамуха хариу өгүүлрүүн: "Тэр хойноос ирэгч ньТэмүжин анд мөн байнаХан Тэмүжин тэрХамаг биедээ цөмШөвөг хатгах зайгүйШөрөг төмөр өмсч Зүү шивэх завсаргүйЗүймэл хуяг өмсчӨлссөн шувуу мэтӨрвөлзөн сөрвөлзөн айсуй.Уурласан араатан мэтУрагш дүүлэн айсуй. {mospagebreak}Найман аймаг та нар Монголыг үзмэгц, ишигний год ч үлдээхгүй [ийш тийш хувааж эзэлнэ] гэдэг байсан биш билүү? Одоо та нар үзтүгэй" гэв. Энэ үгийг сонсоод Таян хан өгүүлрүүн: "Ай тийм бол энэ уулын ам өөд бас авиръя" гэж уул өгсөж нэлээд яваад Таян хан, Жамухаас асуув: "Бас тэр хойноос нь ирж яваа нүсэр амьтан хэн бэ?" гэвэл, Жамуха өгүүлрүүн: "Хүндэт Өэлүн хатныХүний махаар тэжээсэнХүчит Хасар гэдэгХүү нь тэр мөнГурван бухаар зүтгүүлэвчГулзайхгүй хүчтэйГунжин үхрийг идэвчЦадахгүй ходоодтойХэдэн алд биедээХэлхээ хуяг өмссөнХэрцгий догшин ХасарХэн бүхнийг идэхээр айсуй!Хоромсого саадагтай хүнийгХовх татаад залгихадХомхой тэр ХасарынХоолойд тордоггүй гэнэ.Амьд хүнийг бүхлээрАвч шүүрээд залгихадАюулт тэр гайхлынАманд тээглэхгүй гэнэ.Уур нь их хүрчУрдах сумаа шүүрчУхасхийн харвахадУулын цаадах хүмүс чУул суманд оногдожУндуй сундуй үхэлгээнэ.Хилэн нь их хүрчХийсвэр сумаа шүүрчХийн зүг харвахад Хярын цаадах хүмүүс чХяргах тэр сумандХядагдаж олноор үхэцгээнэ.Их дэлж харвавалЕсөн зуун алд газар харвадагТатуу дэлж харвавалТаван зуун алд газар харвадагХүнтэй адил хүн бишХүнийг идэх мангасХүчит Хасар тэрХүрч ирж явна" гэвэл, Таян хан өгүүлрүүн: "Тийм бол өндөр ууланд хоргодъё, дээш авиртугай" гэж уул өөд улам авирав. Бас Таян хан Жамухаас асуув: Түүний хойно ирж яваа хэн бэ? Гэвэл, Жамуха өгүүлрүүн: "Өэлүн эхийн отгон хүүӨнөөх Отчигин тэр мөн.Эрхэмсэг танхи учраасЭрт унтдаг боловчЭрэлхэг зоригтой хүнОтгон хөвүүн учраасОрой босдог боловчОмог чадалтай эрБайлдаан үймээн болоходБайрандаа хоцордоггүйБаатар Отчигин тэр явна" гэвэл, "Тийм бол уулын оргил дээр гаръя" гэж Таян хан хэлэв. 196. Жамуха, Таян ханд ийм үгийг хэлээд, найманаас хагацан салж, Чингис хаанд хүн явуулж хэлүүлсэн нь: "Таян хан чамаас айжТайга ууланд шургаж оров.Ухаан алдтал айгаад тэрУуланд хоргодон авирч байнаТэмүжин чи хатуужиж хичээТэд сандран дутааж байна.Эдний царайг ажиж харахадЭсэргүүцэх чадалгүй болжээ. Бид нөхдийн хамт найманаас хагацав" гэж илгээв. Чингис хаан, наран орой болох хирд Наху гүний уулыг бүсэлж аваад хонов. Тэр шөнө найманууд буруулан дутаах гээд Наху гүний уулан дээрээс халтиран унаж, нурсан түлээ мэт бие биеэ даралцаж ясаа хэмхчиж үхэцгээв. Маргааш нь Таян ханыг мохоож барив. [Таян хан хүнд шархтсан тул даруй үхэв. Рашид]. Хүчүлүг хан тусгаар байсан тул цөөн хүний хамт дутааж, Тамир гол хүрч нэхсэн цэрэгт гүйцээгдээд хүмрээ бэхлэлтийг барьж байлдсан боловч бас тэсвэрлэсэнгүй, цааш дутааж [Буйрун хан авгадаа] очив. Найманы улс иргэнийг Алтайн өлгийд мохоож цөмийг нь эрхэндээ оруулж авав. [Жамуха баруун зүг дутаав.] Жамухыг дагаж явсан Жадаран, хатагин, салжиуд, дөрвэн, тайчууд хонгирад тэргүүтэй аймгууд тэнд Чингис хаанд дагаж оров. Таяны эх Гүрбэсү хатныг Чингис хаан авчруулж өгүүлрүүн: "Чи Монгол хүнийг муухай үнэртэй гэдэг бил үү? Чи одоо юунд ирэв? гэж түүнийг Чингис хаан өөрөө авлаа. [Таяаны аймгаас нэг хүн дутаав. Хасар түүнийг амьдаар барь гэсэнд Бат гүйцээд амьдаар барин ирэв. Үзвэл, өвөрт нь нэгэн тамга бий. Хасар өгүүлрүүн: "Танай олон аймаг цэрэг цөм маныг дагаж байхад, чи энэ юмыг өвөрлөж хааш одно?" гэвэл, тэр хүн өгүүлрүүн: "Миний бие, тушаалын газраа үхтэл сахина. Энэ тамгыг хуучин эзэндээ хүргэж өгье гэсэн билээ. Аз дутаж баригдав". Хасар өгүүлрүүн: "Чи аль овгийн хүн, ямар тушаалтай байсан бэ?" Тэр хүн өгүүлрүүн: "Би язгуураас уйгур газрын хүн. Нэр Тататунга. Миний эзэн энэ тамгыг надад тушааж, эд идшийг гаргах ба оруулах явдлыг надад тушаасан билээ. Хасар бас асууруун: "Энэ тамгыг юунд хэрэглэнэ?" Тататунга өгүүлрүүн: "Сайн хүнийг сонгож зарлиг бичиг явуулах аливаа үйлсэд хэрэглэн" гэвэл, Хасар сайшааж шударга элбэрэлт хүн гэж Тэмүжинд мэдүүлж, аливаа бичиг явуулахад хэрэглэхээр тэр тамгыг мөнхүү Тататунгад тушаав. Хасар, Тататунгыг багш барин, бичиг хууль, цэргийн бодлого тэргүүтэн олон зүйл бичиг утга заалгаж удалгүй сурав. Мэргэн гэгээний Алтан товчийн 23 дугаар бүлэгт бий]. {mospagebreak}197. Мөн хулгана жилийн намар Хар талын үзүүр гэдэг газар мэргидийн Тогтоа бэхитэй Чингис хаан байлдаж, Тогтоаг дийлээд хөөж Саарь хээр гэдэг газар мэргидийн аймаг олныг дагуулан авав. Тогтоа, Худу, Чулуун хоёр хөвүүн ба цөөн хүнийг авч дутааж одов. [Худу, Чулууны эхнэрийг Чингис хаан хөвүүн Өгэдэйд өгөв]. Мэргид иргэнийг эзлэгдэхэд увас мэргидийн тэргүүлэгч Дайр-Үсүн гэгч хүн [байлдах саналгүй гэж] өөрийн охин Хуланг Чингис хаанд үзүүлэхээр авчирч явтал, замд тохиолдсон монгол цэрэг саатуулах тул Бааридайн Наяа ноёнд Дайр-Үсүн учирч өгүүлрүүн: "Би энэ охиноо Чингис хаанд үзүүлэхээр явж байна" гэвэл, Наяа ноён өгүүлрүүн: "Охины чинь бид хамт аваачиж үзүүлье. Чи ганцаар одвол ийм самуун цагт тохиолдсон цэргүүд чамайг хорлох ба чиний охинтой самуурах тул хоёулаа хамт очъё. Чи намайг гурав хоног хүлээ" гэж дуртгаж хүлээлгэв. Тэндээс Наяа ноён Дайр-Үсүн хоёр, Хуланыг авч Чингис хаанд хүргэв. Хуланыг Наяа ноён, гэртэ гурав хоног хүлээлгэснийг Чингис хаан сонсоод маш хилэгнэж "Чи энэ Хуланыг ямар учиртай гэртээ хүлээлгэж байсан бэ?" гэж чангад тулган асууж засаглан шийтгэх гэж байтал, Хулан өгүүлрүүн: "Надад Наяа ноёны хэлсэн нь: " Би Чингис хааны их ноён билээ. Бид хамт хаанд бараалхаж очъё. Замын зуур цэргүүд самуурах болзошгүй" гэж ятгав. Хэрэв Наяа ноён учирч тусалсангүй бол бид завсрын цэрэгт баригдаж, тэдний завшаан болох бишүү. Хай энэ Наяатай учирсан минь болов. Одоо энэ Наяа ноёноос асуухын оронд хаан соёрхвол, тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрүүлсэн махбоды минь шалгаж үзтүгэй"гэжээ. Бас Наяа ноён өгүүлрүүн: "Хамаг олны эзэнХаан Чингис чамайгХайрлаж хүндлэхээс өөрХар санал надад үгүй.Харь улсаас олзолсонХацар гоо сайхан баХатиртай сайн морьдыгХаан чиний юм гэжХалдалгүй харжХавиралгүй сахидаг билээ.Үүнээс өөр сэтгэлийгҮнэхээр санасан буюуҮйлдсэн зүйл байвалҮхэхэд надад гомдолгүй". гэжээ. Чингис хаан, Хулан хатны үгийг зөвшөөрч, мөн өдөр тэр даруй сорьж үзвэл, Хулан хатны өчсөн үг үнэн байсан тул Чингис хаан Хулан хатныг соёрхож таалав. Наяа ноёны үг бас үнэн болсон тул "Үнэн үгтэй шударга хүн байна. Их үйл хэргийг тушаая"гэж өршөөж соёрхов.
Subscribe to:
Posts (Atom)